Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2026/00146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******ӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дугаар хороо, Т******* т*******ын т*******, ******* т******* барилгын ******* д******* ******* тоотод байрлах Х ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, ** дугаар баг, А, **-* гудамж, ** тоотод оршин суух Д.Мд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,242,193 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулах тухай 304/2025/00999/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Мд холбогдох 1,242,193 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга нэг зуун ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

-2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Д.М нь Х фтай зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч 1,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 100,035 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай авсан. Тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

3.Хариуцагч Д.М нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг цахимаар гардан авсан боловч хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х ф ББСБ ХХК болон Д.М нарын хооронд 2025 оны 06 сарын 28-ны өдөр байгуулсан 9153 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Хариуцагч Д.М нь Х ф ББСБ ХХК-тай 2025 оны 06 сарын 28-ны өдөр байгуулсан 9153 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан 1,242,193 төгрөг зээлж авсан гэх үйл баримттай хариуцагч маргаагүй.

5.Иргэний хууль 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч Д.М нь Х ф ББСБ ХХК-аас 1,242,193 төгрөгийн зээлийг авснаар тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, уг мөнгийг буцаан төлөх үүргийг зээлийн гэрээгээр хүлээсэн байна.

6.Хариуцагч Д.Мын [email protected] цахим шууданд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувь, нэхэмжлэл гардуулсан баримт, эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, үр дагавар танилцуулсан баримт, хариу тайлбар ирүүлэх маягт зэргийг хүргүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.3-т ...хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг д******* илгээнэ, 754.4.-т Энэ хуулийн 754.2,754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. гэж заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан гэж үзнэ.

Мөн хуулийн 755.4-т заасны дагуу хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 5 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хариуцагч Д.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийг 38.1 дэх хэсэг заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлөх үндсэн үүрэг, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйн төлөө нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 2*******,335 төгрөг болон гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү 28,858 төгрөг, нийт 1,242,193 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 34,363 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Маас 1,242,193 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ф ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,363 /гучин дөрвөн мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 34,363 /гучин дөрвөн мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ф ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг танилцуулсан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА