Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00066

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, С******* сум, **** дугаар багт оршин суух, А******* овогт Н******* Л******* хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Лхагвасүрэн миний бие нь *** онд төрсөн *** оны 08 дугаар 10-ны өдрөөс **** оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны Х******* үйлдвэрт н******* ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа тул Нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, хамт ажиллаж байсан гэрчүүдийн нотлох баримтыг үндэслэн миний Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны х******* үйлдвэрт ажиллаж байсан *** жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 онд 10 жилийн сургуулийг төгсөж, 1988 оны 08 дугаар сараас Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны х******* үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны х******* үйлдвэрт 1990 он хүртэл ажилласан. Тухайн үед ажлаас гарахдаа хөдөлмөрийн дэвтрээ аваагүй. Архивд байгаа гэж бодож байсан ч Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны архив устсан байсан. Иймд 1988 оны 08 дугаар сараас 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны х******* үйлдвэрт нэхмэлчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Өмнө шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн дэвтрээ аваагүй. Ажиллаж байхдаа авсан сайшаалын үнэмлэх баярын бичиг зэрэг нотлох баримт байхгүй гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас:

-Нямаа овогтой Л******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн архивын тасгийн*** оны ***дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар ***оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, МАЯГТ-1,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай албан тоотоор ирүүлсэн Б.Мөнхс*******ы *** оныг дуустал ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд зэргийг баримтаар бүрдүүлжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Н.Л******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Би *** онд 10 жилийн сургуулийг төгсөж, 1988 оны 08 дугаар сараас Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны х******* үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны х******* үйлдвэрт 1990 он хүртэл ажилласан. Тухайн үед ажлаас гарахдаа хөдөлмөрийн дэвтрээ аваагүй. Архивд байгаа гэж бодож байсан ч Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны архив устсан байсан. Иймд 1988 оны 08 дугаар сараас *** оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны х******* үйлдвэрт нэхмэлчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Өмнө шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн дэвтрээ аваагүй. Ажиллаж байхдаа авсан сайшаалын үнэмлэх баярын бичиг зэрэг нотлох баримт байхгүй гэжээ.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н.Л******* Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 1989 оны хүн ам орон сууцны тооллогын лавлагаа, 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эх баримт, Булган аймгийн ХААТР-1 лавлагаа, Маягт-1 лавлагаа, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан Засаг дарга Ц.М******* тодорхойлолт, шүүх хуралдаанд өгсөн гэрч Ч.О, Г.Г нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргагч Н.Л******* хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан А******* овогт Н******* Л******* Булган аймгийн Орхон сумын Ө******* тосгоны х******* үйлдвэрт 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нэхмэлчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулж хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА