Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 113

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Г-д холбогдох эрүүгийн 182600170106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт С.Г

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хонгорын нуруу гэх газар А.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 230000 төгрөг төлсөн...” гэв.

Хохирогч А.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг “Хонгорын нуруу” гэдэг газар манай бэлчээр дээр байсан малыг манай хөрш айлын Төмөр гэдэг хүн хөөгөөд байхаар нь би саахалт айл байж яагаад мал хөөгөөд байгаа юм бэ гэж хэлсэн. ... Тэгээд миний уур хүрээд түрүүлж очиж би мөргөчихсөн чинь надтай зодолдсон юм. Тэгээд би Төмөрөөг малын хашаа руу заамдаж аваад дараад унагачихсан чинь Төмөрөө мод аваад миний толгой хэсэг рүү дөрвөн удаа цохисон. Тэгээд миний толгойноос цус гойжиж нэг мэдэхэд 5 минут орчим ухаан алдаж уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-06 дугаар хуудас/,

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 19 цаг өнгөрч байхад би малын хашаан дотор ишгээ бариад байж байхад Г манай малын хашааны гадаа мотоцикльтой ирсэн. А.Э С.Г-с чи яагаад мал хөөгөөд байгаа юм бэ гээд муудалцаж байгаад хоорондоо ишигний  хашаан дотор зодолдоод байхаар нь хол очиж зодолд гэсэн чинь үгэнд орохгүй зодолдоод байсан. Манай гэрийн гадаа ишигний хашаанд байсан баганы далбаа байсан модоор Г.Э-н толгой руу цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Л.Н-н мөрдөн байцааланд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх А гэх айлд утасны дугаар асуух гэж очиход С.Г тэр айлд байсан. Уг айлын эхнэр Д байсан. Намайг байхад Э ирж Г.Э хоёр маргаж хоорондоо барилцаж авсан. Нэг харахад Э нүдээ дарсан Г мод барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 236 дугаартай: “... А.Э-н биед тархи доргилт, баруу нүдний дотор булан, баруун хөмсөгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Г-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаартай тодорхойлолт, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогын баримт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 29-30, 51, 52 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Г-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хонгорын нуруу гэх газар А.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан    Шүүгдэгч С.Г-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан хохирогч “...А.Э-н шүүгдэгч С.Г-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 5-06/, “... 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 19 цаг өнгөрч шүүгдэгч Г хохирогч А.Э-н толгой руу модоор цохьсон талаар...” өгсөн гэрч Д.Д-н мэдүүлэг. /хх-ийн 19-20/, “... 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч А.Э-г шүүгдэгч С.Г зодсон талаар...” өгсөн гэрч Л.Н-н мэдүүлэг. /хх-ийн 12-15/, шүүгдэгч С.Г-н үйлдлийн улмаас хохирогч А.Э-т хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 236 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт С.Г-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч С.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан,  зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Г-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт С.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт С.Г-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.      

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.