| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2432001720172 |
| Дугаар | 2025/ДШМ/88 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/88
Ө.д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дар*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор Г.Тунгалаг /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал,
Иргэний хариуцагч С.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Ө. /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Б.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын давж заалдах гомдлуудаар Ө.д холбогдох эрүүгийн 2432001720172 дугаартай, 149/2025/0024/Э/208/2025/0061 индекстэй, 3 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт гийн , Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, *** настай, ****эгтэй, *** боловсролтой, *** ****мэргэжилтэй, **** ***** **** ***** ***** ***** **** **** ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сум **** дугаар баг, *****байрны **** тоотод оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, /РД: / урьд
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 09 дүгээр 19-ний адар 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлын 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Шүүгдэгч Ө. архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 5 минутад өөрийн толгойн дух хэсгээр Б.Жаргалсай*******ы нүүр, дух хэсэгт мөргөж, зодсоны улмаас Б.Жаргалсай*******ы эрүүл мэндэд нь зүүн зулайгаас чамархай, суурь хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулайг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан, түүий улмаас Б.Жаргалсай******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Ө. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч овогт н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгэгч Ө. 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Ө. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******д 23,100,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1 дэх хэсэг, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар
-шүүгдэгч Ө.ас 44,892,927 /дөчин дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун хорин долоо/ төгрөгийг,
-хохирогч Б.Жаргалсай*******ы 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү ******* овогт Жаргалсай*******ы ******* /РД:*******/-ний тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 157,000 төгрөгийг сар бүр гаргуулж, 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх,
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Иргэний хариуцагч ******* а******* дүүс ХХК-иас 67,992,927 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 24 дүгээр хороо 50б байрны 152 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д тус тус олгож,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн нэхэмжлэлээс үлдэх тэжээгчээ алдсаы тэтгэмжийн зөрүү 21,509,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 19,800,000 төгрөг, нийт 41,309,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.д өмнө авсан Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж,
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан ан******* шатны шүүхэд бичгээр гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д заасны дагуу ан******* шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл...1.1 шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй; 1.2 Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр дараахь хохирлыг төлөөд явсан энэ талаар нотлох баримт хэрэгт хэрэгт *******галттай байгаа.
Шүүх шүүгдэгч гэм буруугаа хүлээгээгүй, хохирлоо төлөөгүй гэж үзээд Эрүүийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглээгүй гэхдээ ямар нөхцөл үүссэнээр ийм дүгнэлтэд хүрсэн талаараа шүүхээс тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал, бодит байдлаас зөрүүтэй шийдвэр гаргасан.
Тухайлбал, Шүүхээс гэм буруугийн дүгнэлт гаргасны дараа шүүгдэгчээс гаргуулахаар тогтсон төлбөрийг шүүх хурал үргэлжлэх явцад төлсөн.
Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ шүүхийн танхимаас гарч 5 минут ч бололгүй зөвлөлдөөд эргэж ороод “шүүгдэгч дансанд мөнгө байршуулсан байгаа, одоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дансыг нь аваад хийчихье” гэснээр эрүүгийн хариуцлагын шүүх хурлыг үргэлжлүүлсэн, энэ үед шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд ороогүй бөгөөд шүүхийн шийдвэр, хуралдааны тэмдэглэлд хурал завсарласан байдлаар дурьдаж, тэмдэглэсэн нь /шүүх хуралдааны тэмдэглэл 26 хуудас/, Шүүхийн шийтгэх тогтоол 23 хуудас/ үндэслэлгүй юм.
Эрүүгийн хариуцлагыг шүүх хурал явагдаж, бүрэлдэхүүн зөвлөлдөөд шийдвэр танилцуулах үедээ хохирол төлбөр төлөгдсөн эсэх талаар асуугаагүй, бид шүүх хохирол төлөгдсөн эсэ талаар эсэх талаар асуугаагүй, бид шүүх хохирол төлөгдсөн байдлаар ойлгож байна л гэж бодсон. Шүүх шийдвэрээ танилцуулсан…шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, журмыг яагаад хэрэглээгүй талаар асуусан…шүүхээс шүүгдэгч гэм буруутайгаа маргасан, хохирлоо төлөөгүй гэж үзлээ гэсэн тайлбар хэлсэн гэхдээ нэ талаар мөн л шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.
Тодруулбал, шүүгдэгчин гэм буруутай гэж тооцсоноор төлбөр төлөгдсөн биш, тухайн үед хохирогчийн эмчилгээний явцад түүнд нэн шаардлагатай ор, хүчилтөрөгчийн болон цэр соруулах аппарат зэрэг 5,274,804 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж авч өгсөн мөн шүүхээс өмнөх шатанд бодит хохирол гэж үзсэн эмнэлгийн үйлчилгээ, оршуулгын зардал, нийгмийн даатгалаас нэхэмжилсэн хохирол төлбөр болох 32,095,116 төгрөг төлөгдсөн бөгөөд шүүх хуралдааны явцад А.*******гийн ХХБ-ны 820013457 тоот дансанд хийгдсэн 44,892,927 төгрөг шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор тогтоосон гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөр юм. Одоогоор шүүгдэгчээс гаргасан боловч хохиролд тооцоогүй 5,274,804 төгрөгөөс гадна 76,988,034 төгрөгийг хохирол хор уршигт төлжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хэрэгт байгаа хохирол, төлбөртэй холбоотой баримтаас харахад гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө огноотой эмнэлгийн тусламж үйлчилгээтэй огт холбоогүй, ажлын чөлөөтэй гэх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, цалин бүрэн орсон зэрэг баримтууд байгаа боловч энэ бүхэнтэй маргаагүй нь шүүгдэгч гэм буруутайгаа маргахгүй байгаа, гэм буруугаа хүлээж байгаагийн илэрхийлэл бөгөөд хохирол төлбөрөө бүрэн барагдуулж, гэм буруутайгаа маргана гэсэн ойлголт байж болохгүй юм.
Хэргийн зүйлчлэл эргэлзээтэй талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх, улсын яллагчийн аль аль нь үгүйсгэж байгаа ч, хэрхэн үгүйсгэж няцаагдаж байгааг тодорхойлсон хууль зүйн дүгнэлт гаргаагүй, өмгөөлөгч хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглаж, үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл байхгүй бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа “хохирогчоос уучлалт гуйж байна, миний буруутайгаас энэ хэрэг гарсан” гэж /1-р хх 122-123ху, шүүх хуралдааны тэмдэглэл 4х 28х/ байгаагаас өөрөөр гэм буруугаа хүлээх боломжгүй юм. Нөгөө талаар шүүх шүүгдэгчээс өөрийн гэм бурууг нотлохыг шаардах эрхгүй бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргах үүрэгтэй гэж үзэж байна.
Мөн шүүх хуралдаан талуудын тэгш эрхийн мэтгэлцээд үндэслэж явагддаг бөгөөд өмгөөлөгчийн байр суурь талуудад ойлголтын зөрүү үүсгэж болзошгүйг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад хэд хэдэн удаа тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлээр болон хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийгээд хохирогч тухайн үед зүй бус үйлдэл гаргасан өөрөөр хэлбэл хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэдэг нь нотлогдсон энэ талаар шүүх болон улсын яллагч дүгнэлтдээ дурьдсан нь шүүх хуралдааны тэмдэглэл-/шүүх хуралдааны тэмдэглэл 16х…улсын яллагч: …”Мэдээж хэрэг хохирогч тухайн үйлдэлдээ зүй бус үйлдэлтэй байсан тул бичлэгээс бол энэ бичлэгээс бол харагдаж байна”… “Харин зүй бус байдал эрүүгийн хариуцлагатай яригдах асуудал байх гэж ойлгож байна” гэж…Шүүхийн шийтгэх тогтоол 16х…” дээрх гэмт хэрэг гарахад хохиогчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчин бусдыг гэмт хэрэг, зөрчил гарахад өдөөн хатгаж байгаа үйлдэл, шүүгдэгчтэй зүй бусаар харьцсан нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ”… “эсвэл гэмт хэрэг учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас нас барсан” гэж тус тус тусгагджээ.
Өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруу, хохирол төлбөртэй холбоотой асуудалд аль ч шатанд маргаагүй гэж үздэг. Шүүгдэгчээс гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг бүрэн төлөгдсөн үндэслэл, журмыг ашиглахыг хүссэн боловч ан******* шатны шүүх энэ бүхэнд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байгаа болно.
Өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүн гэм буруутайгаа маргасан болон хохирол төлбөрөө төлөөгүй гэж үзэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,...6.7-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон байхад түүнийг үгүйсгэсэн дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчим хэрэгжээгүй гэж үзэж байна.
Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл *******галттай бүрдсэн, энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон тул Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, ан******* шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгчийн нөхцөл байдал, нотолгооны стандарт, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоолгохоор ан******* шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэх саналыг тавьж байна гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн ар гэрээс дахин уучлалт хүсье. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүгдэгч Ө. 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө МН баараар үйлчлүүлж байхдаа баарны гадаа хохирогч Жаргалсай*******ы эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулж амь нас хохирсон хэрэгт МН. баарыг иргэний хариуцагчаар татсан.
Ан******* шатны шүүх хэдийгээр хохирогчийн эрүүл мэндэд шүүгдэгч Ө. гэм буруутай үйлдлийн улмаас хүнд хохирол урчуулсан байгаа боловч “******* *******” ХХК нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1 хуулийн этгээд гэм хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ. 30.1.1 байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах 30.1.4 гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хөтөлбөр, төлөвлөгөө, арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 30.1.5 барилга байгууламжийн орчинд гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэхгийлэх зорилгоор харуул хамгаалалт, хамгаалалтын ажилтан ажиллуулаагүй, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсоны улмаас МН баарны агуулахын өрөөнд орж 12 цагийн турш эмнэлгийн ан******* шатны тусламж үйлчилгээ авч чадалгүй гаднаасаа цоожлоостой байснаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрсэн, хэрвээ “******* Хан” ХХК-ний МН баарны ажилтан албан хаагч нар нь шөнийн 04 цагт баарны үйл ажиллагааг зогсоож хаахдаа байгууллагын дотор гадна өрөө тасалгааны аюулгүй байдал гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй нөхцөл байдлыг шалгаагүй, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан гэмтэл хүндэрсэн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №3754 дугаартай дүгнэлтэд 2.3. Дээрхи гэмтлийг авсан даруйд эмнэлгийн зохих тусламж авсан тохиолдолд амь нас аврах боломжтой байсан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулаагүйн улмаас хохирогчид учирсан хохирлоос зохих хэмжээнд арилгах нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж дүгнээд ******* ******* ХХК буюу МН баарыг 67,992,927 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүлснийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.
МН баар буюу хуулийн этгээдийн үйл ажиллагаа 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө хэвийн үйл ажиллагаа 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө хэвийн явуулж байсан үүнд ямар нэг хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж зохицуулсан.
Энэхүү зохицуулалт нь тухайн гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоогүй бөгөөд үр дагавартай үйлдэл, эс үйлдэхүйгээр холбоотой байж гэмээ нь иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн ойлголт юм.
Хохирогчийн байсан өрөө нь тухайн МН баарын барилгын схем зурагт №4 дугаарын өрөө нь цахилгааны узель өрөө буюу байгууллагын доторх халаалт, цахилгааны өрөө бөгөөд үүдний жижиг зайнд үйлчлэгч шатны мод хувин тавьж ашигладаг гадны хүн орохыг хориглодог өрөө юм.
Тус өрөөг үйлчлэгч ашигладаг бөгөөд үйлчлүүлэгчийн ажлын цагийн хуваарь 16-19 цагийн хоорнод ирж цэвэрлэгээ хийгээд явдаг тул өөрөөр хүн ашигладаггүй гадны хүн орохыг хориглосон орон зай.
Хохирогч Б.Жаргалсай*******ы амь нас хохирсонд харамсаж байгаа боловч тус үйлдэлд МН баар шалтгаант холбоогүй, үүссэн үр дагаварт хамааралгүй юм.
Гэмт хэргийн шалтгаант холбооны үүднээс авч үзвэл хохирогч нас барахад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ санаатай биелүүлээгүй нөхцөл байдал байхгүй, хохирогч байгууллагын дотоодод ашигладаг өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, байгууллагын үйлчлэгчийн мэдэлд ашигладаг өрөө нь түүнийг ажлаас буусан харуул хамгаалалтын ажлын байрны гүйцэтгэх үүрэгт тус өрөө хамааралгүй, хохирогч олон нийт ашиглах, үйлчлэх өрөөнд байгаагүй, тэр өрөөнд орсон байсныг байгууллагын зүгээс мэдэх боломжгүй нөхцөл байдалд байсан зэрэгт прокурор бүхэлд нь дүгнэлт хийж чадаагүй.
Иймд Иргэний хуулийн 497 лугаар зүйлийн 497.2-д Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-д хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй *******дсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж тус тсу заасны дагуу хохирогч Б.Жаргалсай******* нь согтуугаар зөвшөөрөлгүйгээр байгууллагын гадны хүн орохыг хориглосон өрөөнд орж, эмнэлгийн тусламж аваагүй үйлдэлд МН баар шалтгаант холбоогүй.
...Ан******* шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү, хэрэв иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж байгаа бол хувь тэнцүүлсэн байдлыг багасгаж өгнө үү. Учир нь, ялгамжтай гэж ойлгож байна. Нэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нөгөө нь ажлаа хийж байсан хуулийн этгээд байгаа юм. Хувь тэнцүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Иймд хэрэв иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзвэл 20 хувиар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Үйл ажиллагаа дууссаны дараа бүх өрөөг шалгадаг гэж тайлбарлаж байсан. Гэтэл хохирогч нь олон нийтэд үйлчлэх өрөөнд байгаагүй, зөвхөн үйлчлэгч л хааж, онгойлгодог байсан өрөөнд байсан. Тийм учраас харуул хамгаалалтын ажил үүргийн хуваарьт байгаагүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү гэв.
Иргэний хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Иргэний хариуцагчаар татсаныг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ан******* шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хуульд зааснаар үүрэгжүүлсэн байхад өөрөө тус өрөө рүү орсон, түүнийг мэдээгүйгээс болж асуудалд хутгалдсан нь иргэний хариуцагчаар татах байх үндэслэлд хамаарахгүй. Үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх тухайд тайлбар байхгүй. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчадсан гэх нөхцөл байдал нотлогдсон тогтоогдоогүй. Сэжиг таамаг гэх юм уу, камерын бичлэгийг үзээд гаднаас нь дүгнэж байгаа боловч юу гэж хэлсэн болох нь тогтоогдоогүй. Иймд сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал байхгүй. Ан******* шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгчтэйгөө байр суурь ижил байна. Шүүгдэгч талаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх тухайд миний хүсээд байгаа зүйл бол бид бүгдээрээ хүн шүү дээ. Мэдээж хүнийг гэмтээсэн учраас хохирол, төлбөр, тоног төхөөрөмжийн хувьд туслалцаа үзүүлэхийн хувьд үзүүлсэн. Гэхдээ нэг ч удаа бидэнтэй хүн ёсоор харьцаагүй. ... Гэхдээ Ө. 6, 7 жил ч бай хэдэн жилийн ял авсан ч эргээд гараад ирнэ, үргэлжлээд явна. Харин миний нөхөр 6, 7 жилийн дараа босоод ирэхгүй, миний хүүхэд ааваа гэж дуудах хүнгүй байна. Би 31 настай, миний аав надад одоо байдаг, аавынхаа хайрыг хүртээд явж байгаа. Гэтэл миний хүүхэд 6 настайгаасаа дахин хэзээ ч ааваа гэж дуудах хүнгүй, хэзээ ч аавын хайр энэрлийг үзэхээргүй болж байна. Надад Ө. хэдэн жил авах ямар ч хамаагүй гэв.
Прокурор Б.Хишигсувд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч Ө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь нотлогдон тогтоогддог. Ан******* шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн хавтаст хэрэгт иргэний хариуцагч болох “******* *******” ХХК-ны МН баарт хохирогч Б.Жаргалсай******* нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө тухайн өрөөнд орж эмнэлгийн тусламж үйлчилгээг 12 цагийн турш авч чадаагүйгээс болж үхлийн шалтгаан бий болсон үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.6 дахь заалтад “өөрийн үйл ажиллагааны онцлог, зан үйл, дадлаас хамааран гэмт хэрэг, зөрчилд өртөх, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээд.” гэж заасны үндсэнд үүрэг хүлээх эрх бүхий субъект мөн юм. Мөн хуулийн 30 дугаар зүйл 30.1.1, 30.1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг илрүүлэх, шалтгааныг арилгах, арга хэмжээ авах үүрэгтэй гэж заасан. Мөн байгууллагын дотоод журамд заасны дагуу тухайн харуул хамгаалалтын ажилтны ажил үүргийн хуваарь батлагдсаны дагуу харуул хамгаалалтын ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Жаргалсай*******ы амь нас эрсдэх нөхцөл бүрдсэн болох нь тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу “******* *******” ХХК-ны захирал Эрдэнэбатыг иргэний хариуцагчаар татан оролцуулсан. Ан******* шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн тухайд ан******* шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ тодорхой дурдсан байдаг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хоёр салаа утга бүхий гомдол, тайлбарыг хэлж оролцож байна. Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг *******гаж оролцож байгаа бол нэгдмэл байр суурьтай оролцох нь зүйтэй гэсэн саналыг хэлэх зүйтэй байна. Иймд ан******* шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ө.д холбогдох эрүүгийн 2432001720172 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Ө. архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02 цаг 05 минутад өөрийн толгойн дух хэсгээр Б.Жаргалсай*******ы нүүр, дух хэсэгт мөргөж, зодсны улмаас Б.Жаргалсай*******ы эрүүл мэндэд нь зүүн зулайгаас чамархай, суурь хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулайг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан, түүий улмаас Б.Жаргалсай******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн “...манай найз над руу залгаад Жаргалсай******* хүнд зодуулчихсан ухаангүй байна. ...яаралтай ирээрэй гэж дуудуулсан ...гэмтлийн эмнэлэгт 30 гаруй хоног сэхээнд хэвтсэн... тархины хагалгаа хийлгэсэн боловч ухаан ороогүй... өнөөдөр, маргааш гайгүй болчих болов уу? гэсэн итгэлээр л асарч байсан. Сүүлдээ бид 2-ыг авах эмнэлэг олдохгүй гэрийн асаргаанд авахаас өөр арга байгаагүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.ийн “...би 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө найз нарынхаа хамт найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд явж байсан юм. Тэр үед МН баарны гадаа 03 цагийн үед харих гээд авто зогсоол руу гарах үед 2 эрэгтэй хүн хоорондоо маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.ийн “... 2024 оны 08 сарын 28-29-нд шилжих шөнө өөрийн найз Энэрэлийн хамт МН бааранд орсон. Тэгэхэд тай таарсан...02 цаг өнгөрч байхад автомашины зогсоол дээр машинуудын ард талд хүн уначихсан хэвтэж байсан. ...очоод хартал газар хэвтэж байсан. Яасан юу болсон гэж асуухад ...энэ босдоггүй гэсэн .. Мн баарны 2 зөөгч охин хүрч ирээд нэг нь г алгадаад сэрээсэн чинь “ яаваа юу болчихов гээд босож ирээд, цамцаа аваад МН баарны хашаа буцаад орсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.ын ”...барны гадна талын зогсоол дээр хүн хэвтээд байна гээд зөөгч хэлэхээр нь зөөгч тэй хамт очсон. Гэтэл тэнд байсан хүмүүс “ухаан алдчихсан юм шиг байна эсвэл тасарчихсан юм шиг байна та 2 үз дээ” гэхээр нь би хүзүүн дээр дараад судас нь црхилж байна уу үгүй юу гэдгийг нь үзсэн судас нь цохилж байсан. Харин “ хөөе ахаа сэрээрэй “ гээд хэлсэн чинь тэр ах аймаар гайхсан байдалтай босоод ирсэн. .... тэгээд би өнөөдөр 16 цагийн үед ажил дээрээ байхад үйлчлэгч эгч “ хойд талын сандал хураадаг өрөөнд согтуу хүн унтаж байна ш дээ гэж хэлэхээр нь ... очоод хартал манай баарны сандал хураадаг өрөөнд нэг танихгүй согтуу хүн ... дээшээ харчихсан байдалтай амнаас нь цагаан хөөс гарчихсан .. хэвтэж байсан. Эмнэлэг дуудсан. Эмч ирээд аваад явах үед нөгөө хүн байсаныг таньсан” гэх мэдүүлэг,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11787 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
3.Ан******* шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ө. нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ө. нь бусдыг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Ан******* шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ө. “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
4. Шүүгдэгч Ө. түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн эмчилгээ сувилгаанд тодорхой мөнгөн тусламж өгч байсан, ан******* шатны шүүх хуралдааны үед завсарлага авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 44,892,927 төгрөг төлсөн байхад шүүхээс хохирол төлөөгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой гэж хариуцагчийг буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул иргэний хариуцагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг тус тус гаргажээ.
5.Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө. 08 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг *******гасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг *******гасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтад түшиглэсэн шүүгчийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг ойлгох бөгөөд харин хэрэглэж болох хуулийн зүйл, заалтыг ан******* болон давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь үүнд хамаарахгүй болно.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсхүл энэ талаар гаргасан саналыг харгалзан үзэхээр зохицуулсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах боломжгүй тул дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.
Харин шүүгдэгч Ө. гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээ сувилгаа болон хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид ан******* шатны шүүхээс оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Иргэний хариуцагчийн давж заалдах гомдлын хувьд:
Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн “МН” баарны задгай талбайд 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнө шүүгдэгч Ө. нь хохирогчтой таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар тархиндаа гэмтэл авч, өөрийн ухамсарт үйлдлийг хянах чадваргүй болсноор тухайн компаний ажилчдын өрөөнд орж ухаан алдсан байдалтай 04 цагаас 16 цагийн хооронд байсан ба хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаандаа Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, харуул хамгаалалтын ажилтан ажиллуулаагүйн улмаас тухайн “МН” баарны өрөөнд хохирогч нь эмнэлгийн анхны тусламж авч чадахгүй цаг хугацаа алдаж, хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон дээрхи гэмт хэрэг гарахад иргэний хариуцагчийн эс үйлдэхүй нөлөөлсөн талаар ан******* шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцах боломжтой.
Энэхүү зохицуулалтын хүрээнд иргэний хариуцагчаар төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо эхний ээлжинд гэмт хэрэг үйлдсэн этгээд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг анхаарч иргэний хариуцагчийн эс үйлдэхүй гэмт хэрэг гарахад хэрхэн нөлөөлсөн түүний шууд болон шууд бус нөлөө бий эсэх зэрэг байдлыг харгалзан үзэж, иргэний хариуцагчаар шүүгдэгч Ө.д холбогдох хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж болно гэж үзнэ.
Гэвч шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчаар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч нь цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадаагүй байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 30 хувийг хариуцуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримт *******гагдсан Эмчилгээ сувилгаа, оршуулгын зардал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг нийт 135,985,854 төгрөгийн 70 хувь буюу 95,190,097 төгрөгийг шүүгдэгч Ө.ас, хохирлын 30 хувь буюу 40,795,756 төгрөгийг иргэний хариуцагч “******* *******” ХХК-аас тус тус гаргуулахаар ан******* шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 23,000,000 төгрөг, ан******* шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед 44,892,927 төгрөг нийт 67,992,927 төгрөг тус тус төлсөн байна.
8.Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хохиролтой холбоотой гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, ан******* шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.д 06 /зургаа/ жилийн хорих ялаар оногдуулсугай.” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.д оногдуулсан 06 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
4 дэх заалтыг:
“Шүүгдэгч Ө. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******д 67,992,927 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурьдсугай.” гэж,
5 дахь заалтыг:
“Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4.1 дэх хэсэг, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар
-шүүгдэгч Ө.ас 27,197,171 /хорин долоон сая нэг зуун ерэн долоон мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг,
-хохирогч Б.Жаргалсай*******ы 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү ******* овогт Жаргалсай*******ы ******* /РД:*******/-ий тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 157,000 төгрөгийг сар бүр гаргуулж, 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх,
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Иргэний хариуцагч “******* *******” ХХК-иас 40,795,756 /дөчин сая долоон зуун ерэн таван мянга долоон зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Баянгол дүүргийн *** дүгээр хороо **** байрны ****тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д тус тус олгож,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн нэхэмжлэлээс үлдэх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 21,509,000 /хорин нэгэн сая таван зуун есөн мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 19,800,000 /арван есөн сая найман зуун мянга/ төгрөг, нийт 41,309,000 /дөчин нэгэн сая гурван зуун есөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн болон иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг *******гасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 05 сарын 07-ны өдрөөс 2025 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН