2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/02137

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 05 191/ШШ2026/02137

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 23-р хороо, ******* ам нүхтийн гудамж ******* хаус хотхон *******-р байрны 5 тоотод оршин суух, Соён овогт *******-н******* -н нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, 23-р хороо, ******* 38-р гудамжны ******* тоотод оршин суух, Баяуд овогт Басан-н ,

хариуцагч- ******* дүүрэг, 23-р хороо, ******* 38-р гудамж ******* тоотод оршин суух, Боржигин овогт ын нарт холбогдох,

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.**********************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /,

Хариуцагч Б.,

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч /,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******************** нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан ******* дүүрэг, 11-р хороо, гудамж, 1Б байрны 6-р давхарын 1004 тоотын 44 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ 2018 онд гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улс руу амьдрахаар явсан бөгөөд би 2021 онд зам тээврийн осолд орж нэг жилийн хугацаанд эмчилгээтэй байсан, энэхүү зам тээврийн ослын улмаас надад 179,000 ам.долларыг нөхөн төлбөрийн асуудал шийдэгдсэн. Уг төлбөрийг зам тээврийн ослын хэрэгт ажилласан өмгөөлөгч, надад эмчилгээ үзүүлсэн эмнэлэг, би гээд 3 хуваахад надад 59,000 ам.доллар хуваарлагдан ирсэн. Энэхүү мөнгийг би 2022 оны 7-р сард хадам ээж болох Б.ийн Голомт банкны долларын данс руу байр худалдан авах зорилгоор шилжүүлсэн юм. Тухайн үед зайсанд баригдаж байгаа байрыг онлайноор орж хараад худалдан авах хүсэлттэй байгаагаа илэрхийлснээр хадам ээж Б.т хэлж, мөнгөө шилжүүлснээр Б. нь миний даалгавараар орон сууц захиалгын гэрээг тухайн компанитай байгуулсан. Б. нь Найман шарга валютын зах дээр очиж надаас явуулсан долларыг солиулж авч байгаа талаараа надад хэлж байсан. Тухайн үед миний худалдан авсан байрны гэрээг нөхрийн дүү хийсэн талаар мөн хэлж, мэдэж байсан. Дараа нь байр авахад асуудал үүсэх байх гээд байрны нэрийг хадам аав Б.ын нэр дээр гарсан талаар хэлсэн. нөхөртэйгээ таарамжгүй харилцааны улмаас бид Улсын шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулснаар би 2025 оны 8-р сард хүүхдүүдээ аваад улсад ирсэн. Ингээд өөрийн худалдан авсан байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авья гэхэд энэ хүмүүс зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Б. нь 2021-7-28-нд ***********с 58,000 ам.доллар орж ирсэн, тухайн үед надад байр авах даалгавар өгөөгүй, итгэмжлэл хийж ирүүлээгүй, байр авах талаар огт ярьж хэлж, байгаагүй.*******, миний хүү хоёр 17, 18-тай анх гэр бүл болоод үр хүүхэд төрүүлж хамт амьдрахад нь бид хоёр байнга тусалж, дэмжиж ирсэн, эд нарт тодорхой хэмжээний мөнгө төгрөг шилжүүлж байсан тул ээж, аавдаа туслаж байсанд нь хариу барьж бидэнд мөнгө өгч байна, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юм байна гэж ойлгосон. Энэ мөнгөөр байр авсан нь үнэн, яагаад нөхөр Б.ын нэр дээр гэрээ хийсэн, -н нэр дээр хийсэн байдлыг луйврчин гэж бичсэн байгааг зөвшөөрөхгүй. Энэ хоёр хүүхэд хууль ёсны гэр бүл байсан, бид дэмжиж байсан, энэ байр бол бидний өмч байгаа. Б. бол миний хууль ёсны нөхөр учраас гэрээ байгуулсан.

2021 онд миний хүү*******-н аав, ээж байргүй болчихлоо гэсэн учрас ганц бэрийн маань ээж, аав учраас худуудаа шинэ байрандаа оруулсан.******* миний хүүтэй хууль ёсны гэр бүл байсан тул шинэ авсан байраа ач охиндоо өгнө гээд хэлсэн байсан. Бэр******* маань баян хүнтэй сууна гээд миний хүүгээс салсан гэнэ. үүнийг 2025 оны 11-р сард мэдээд их цочирдсон. Энэ хоёр хүүхэд салсан ч гэсэн 3 нялх хүүхдийн төлөө бидний харилцаа хэвийн байх ёстой, энэ байрыг ач охиндоо өвлүүлж өгье гэж ярьж байсан.*******тай харилцсан чатанд та миний байрыг авсан уу гэж бичсэн зүйл нэг ч байхгүй, хүүхдүүд хэрүүл маргаантай байсан тул би Америк улс руу явж 45 хоног гэрт нь хамт байж үйлчилсэн, үүний дараа миний нөхөр очиж 35 хоног үйлчилж, хамт амьдарч байсан. Энэ хоёр хүүхдийг салчих юм гэж би ердөө бодоогүй.*******-с орж ирсэн мөнгө миний эд нарт шилжүүлж өгч байсан мөнгөн дүнд хүрэхгүй. д энэ хүнд туслаж, дэмжиж байсан, аав, ээжийгээ үгүйсгэж ийм байдалд оруулж, шүүхэд ирж зогсооно гэж ер бодсонгүй. дэнд эвлэрэх орон зай үлдээдэггүй юмуу би үнэхээр харамсаж байна.

ганц хүүтэй, тиймээс байрыг ач охиндоо өвлүүлж өгнө гэж чат бичиж байсан, энэ мөнгө минийх, байрыг миний нэр дээр аваад өгөөч гэж хэлсэн, итгэмжлэл өгсөн зүйл байхгүй. Надад зөндөө итгэмжлэл өгч эндэх асуудлаа шийдүүлж байсан. Энэ орон сууц бидний өмч,*******гийн өмч биш учраас нэхэмжлэлийг нь зөвшөөрөхгүй гэв.

 

4. Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1Б байрны 6-р давхарын 1004 тоотын захиалгын гэрээг анх би хийсэн. Тухайн үед аав завгүй байсан, би тухайн үед өөрийнхөө нэр дээр хоёр ч байртай байсан. Байрны гэрчилгээ миний нэр дээр гарвал би 3 байртай болох гээд байсан учраас гэрээгээ аавынхаа нэр рүү шилжүүлснээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг.******* осолд орсон, энэ мөнгийг миний мөнгө, хадам ээжид өгч байр авахуулсан гэж байгаа талаарх баримтгүй байна.*******г осолд орсныг бид огт мэдээгүй, байрыг авахад манай дүү лгүүтэйтэй гэр бүл байсан, яагаад лгүүтэйтэй харилцан тохиролцоод миний аав, ээжид өгсөн мөнгөө яагаад өнөөдөр нэхэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй. Тодорхой хугацаанд*******д шилжүүлсэн мөнгийг тохиролцоод бидэнд 57,000 ам.доллар шилжүүлсэн, үүн дээр бид мөнгө нэмээд -н орон сууцыг худалдан авсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Нотлох баримтын тухайд

 

5а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, төлөөлөгчөөр г томилсон 2025-11-27-ны өдрийн итгэмжлэл /хх-5/, Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэр /хх-49-53/,*******-н гадаад паспортын хуулбар /хх-192-193/, тохиролцооны төлбөр олгох санал /хуваарилалт/ гэж орчуулагдсан баримт /хх-200/, ********************-н төрийн банкинд эзэмшдэг харилцах дансны харилцагчийн хуулга /хх-202-208/, өмгөөлөгчөөр г оролцуулах тухай хүсэлт /хх-211/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

5б. Хариуцагч нараас хариу тайлбар /хх-32/, өмгөөлөгч Ж.***************той байгуулсан өмгөөллийн гэрээ /хх-46/, хариу тайлбар /хх-98-99/, Б.ээс Б.т шилжүүлэг хийсэн мемориалын, орлогын баримтууд /хх-102-111, 113-119, 121-123, 128-130, 133-135, 143-146, 195-198/, Б., нарын Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-112, 120, 124-127, 131-132, 136-142, 147-179/, Б.ийн төрийн банкинд эзэмшдэг харилцах дансны харилцагчийн хуулга /хх-181-190/, хариуцагч Б.ын төлөөлөгчөөр г томилсон 2026-02-2-ны өдрийн итгэмжлэл /хх-209/, -с Б.т олгосон 202-2-2-ны өдрийн итгэмжлэл /хх-213-214/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.

 

5в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* дүүрэг, 11-р хороо, зайсан /17020/, гудамж, байр 1004 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн баримт /хх-58-76/, Голомт банк ХК-с Б.ийн дансны хуулга /хх-77-79/, -иас ******* дүүрэг, 11-р хороо, гудамж, 1Б байрны 6-р давхарын 1004 тоотын 44 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны захиалгын гэрээ /хх-80-89/, нэхэмжлэгч Ц.Одонтуяа-н нэртэй фейсбүүк хаягнаас хариуцагч Б.ийн Бүсгүй нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-218-220/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

5г. Хэргийн 6-20, 100-101, 134-135-р талд дугаарлагдсан баримтууд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ***************** нь 2021 онд Америкийн нэгдсэн улсад ажиллаж, амьдарч байхдаа зам тээврийн осолд орсноор 2022 оны 7-р сарын 12-ны өдөр зам тээврийн ослын нөхөн төлбөрт 59,000 ам.доллар олгосон, уг мөнгөөр Улсад орон сууц худалдан авах зорилгоор хадам ээж Б.ийн Голомт банкны долларын данс руу шилжүүлснээр хотхонд 1 өрөө байр худалдан авсан тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй, орон сууц худалдан авах даалгаварыг **************** өгөөгүй, түүнд болон түүний гэр бүлд туслаж, дэмжиж байсанд талархаж 59,000 ам.долларыг шилжүүлсэн тул уг орон сууц бидний өмч гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3а. Тохиролцооны төлбөр олгох санал /хуваарилалт/ гэж орчуулагдсан баримтад үйлчлүүлэгч******* *******, хохирлын огноо 2021-03-17, ...үйлчлүүлэгчид олгох нийт дүн $59,666.67 гэж, огноо: 2022-06-17, гарын үсэг зурсан бичигдсэн байна /хх-200/.

 

3б. Б.ийн Голомт банкинд эзэмшдэг 2815111803 тоот USD валютын дансанд 2022-7-28-ны өдөр 57,994 ам.доллорын орлого орж, гүйлгээний утга хэсэгт - T гэж бичигдсэн /хх-79/, тухайн данснаас Б. нь өөрийн данс хооронд 2022-7-28-ны өдөр 1000, 5000, 4.00 ам.доллараар, 2022-7-29-ний өдөр 3000, 3000 ам.доллараар зарлага гарч, 7.50 ам.доллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-01-ний өдөр 5000 ам.доллараар, 12.50 амдоллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-2-ны өдөр 5000 ам.доллараар зарлага гарч, 12.50 амдоллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-3-ны өдөр 5000 ам.доллараар зарлага гарч, 12.50 ам.доллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-4-ний өдөр 5000 амдоллараар зарлага гарч, 12.50 ам.доллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-8-ны өдөр 5000 амдоллараар зарлага гарч, 12.50 ам.доллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-9-ний өдөр 5000 амдоллараар зарлага гарч, 12.50 ам.доллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-10-ны өдөр 5000 амдоллараар зарлага гарч, 12.50 ам.доллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-11-ний өдөр 3000 амдоллараар зарлага гарч, 7.50 ам.доллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-17-ны өдөр 3000 амдоллараар зарлага гарч, 7.50 ам.доллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-24-ний өдөр 3000 амдоллараар зарлага гарч, 7.50 ам.доллар нь бэлэн гаралтын шимтгэл гэж, 2022-8-31-ний өдөр 1882.50 амдоллараар зарлага гарч, данс хаав гэж бичигдсэн байна /хх-79/.

 

3в. Б. нь Голомт банкинд эзэмшдэг тоот төгрөгийн дансанд 2022-7-27-ны өдөр 3154 төгрөг, 2022-7-28-ны өдөр 3,156,000 төгрөг, 15,780,000 төгрөгийг өөрийн данс хооронд гэх гүйлгээний утгаар, 2022-7-29-ний өдөр 250,000 төгрөг -aas-Одонтуяа ******* гэх гүйлгээний утгаар, 9,483,000 төгрөг нь орлого гэх утгаар, 1,960,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2,020,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 1,460,000 төгрөг, 50,000 төгрөгийн орлого орж, гүйлгээний утга хэсэгт Naiman sharga bank гэж бичигдсэн, 2022-7-29-ний өдөр 30,000,000 төгрөгийн зарлага гарч, гүйлгээний утга хэсэгт байрны урьдчилгаа гэж, 2022-8-01-ний өдөр 9,540,000 төгрөгийн орлого орж, гүйлгээний утга хэсэгт орлого гэж, 17,000,000 төгрөгийн зарлага гарч гүйлгээний утга хэсэгт байрны мөнгө гэж бичигдсэн, 2022-8-2-ны өдөр 6,350,000 төгрөгийн орлого орж, гүйлгээний утга хэсэгт орлого гэж бичигдсэн, 2022-8-3-ны өдөр 7,000,000 төгрөгийн зарлага гарч, гүйлгээний утга хэсэгт байрны төлбөр гэж бичигдсэн, 2022-8-5-ны өдөр 9,600,000 төгрөгийн орлого орж, гүйлгээний утга хэсэгт орлого гэж, 9,600,000 төгрөгийн зарлага гарч, гүйлгээний утга хэсэгт байрны төлбөр гэж бичигдсэн, 2022-8-6-ны өдөр 200 төгрөг, 9500 төгрөгийн зарлага гарч, гүйлгээний утга хэсэгт -с -Д, итгэлт өгс,Хаан гэж бичигдсэн, 2022-8-31-ний өдөр 96,008 төгрөгийн зарлага гарч, гүйлгээний утга хэсэгт данс хаав гэж бичигдсэн байна /хх-78/.

3г. *******************-иас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын 22/0795 дугаартай гэрээнд нь гүйцэтгэгчээр, ын нь захиалагчаар оролцсон, захиалагч нь цогцолбор хотхоны 5-р блок 1-р орц 6 давхарт 3а тоот 2 өрөө 46.2 м.кв бүхий Guest house-ийг захиалсан, нийт төлбөр 161,200,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 85% болох 137,000,000 төгрөгийг 2022-8-9-ний өдөрт багтан бүрэн төлнө, үлдэгдэл төлбөр 15% болох 24,200,000 төгрөгийг ашиглалтанд хүлээн авахыг мэдэгдснээс хойш 7 хоногт багтан бүрэн төлнө гэж харилцан тохиролцож гэрээнд захиалагчаар Б. гарын үсэг зурсан /хх-81-83/,

2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын 22/0795 дугаартай гэрээнд нь гүйцэтгэгчээр, ын Хулан нь захиалагчаар оролцсон, захиалагч нь цогцолбор хотхоны 5-р блок 1-р орц 6 давхарт 3а тоот 2 өрөө 46.2 м.кв бүхий Guest house-ийг захиалсан, нийт төлбөр 161,200,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 85% болох 137,000,000 төгрөгийг 2022-8-9-ний өдөрт багтан бүрэн төлнө, үлдэгдэл төлбөр 15% болох 24,200,000 төгрөгийг ашиглалтанд хүлээн авахыг мэдэгдснээс хойш 7 хоногт багтан бүрэн төлнө гэж харилцан тохиролцож гэрээнд захиалагчаар гарын үсэг зурсан /хх-84-86/,

*****************ын ***************** 2024 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр -нд гаргасан хүсэлтдээ миний бие ******* дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт барьсан цогцолборын 5-р блок 1-р орц 6 давхар 3а тоот 2 өрөө 46.2 м.кв бүхий Guest house-ийг захиалж жич/2022-7-26 өдрийн 22/0795-гэрээг байгуулж урьдчилгаа төлбөр 137,000,000 төгрөг төлсөн. Уг Guest house-ийг өнөөдрийн шинэчилсэн үнэ нөхцөлөөр захиалж өөрийн аав болох овогтой нэр дээр гэрээг хийх хүсэлттэй байгаа тул гэрээг шинэчилж урьдчилгаа төлбөрт төлсөн 137,000,000 төгрөгийг уг байрны төлбөрт тооцож бүртгэж өгнө үү. /Үлдэгдэл болох 24,180,000 төгрөгийг 2023-12-27-нд төлж төлбөрийг барагдуулав/ гэжээ /хх-87/.

 

3д. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг баримтыг 2025 оны 8-р сарын 11-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж гаргасан, өмчлөгчийн мэдээлэл хэсэгт -н гэж, шинээр баригдсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэж гэж бичигдсэн /хх-60/,

-иас ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст хаягласан 2025-8-7-ны өдрийн 25б/0257 дугаартай албан бичигт манай компанийн ******* дүүргийн 11-р хороо, Зайсангийн /17020/, гудамж, байр, 1-р орц, 6-р давхар, 1004 тоот байр сууц-нд овогтой нь үүрэг гүйцэтгэгдэж нийт төлбөр 158,269,092 төгрөгийг төлж дууссан тул дээрх иргэний нэр дээр 45,36 м2 талбайтай 2 өрөө байр сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэж /хх-62/,

2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Guest house-ийн захиалга, хөрөнгө оруулалтын 22/0795-Ш дугаартай гэрээнд нь гүйцэтгэгчээр, ын нь захиалагчаар оролцсон, захиалагч нь цогцолбор хотхоны 1/2 байр 1-р орц 6 давхарт 1004 тоот 2 өрөө 45,36 м.кв бүхий Guest house-ийг захиалсан, нийт төлбөр 158,269,092 төгрөг, урьдчилгаа төлбөр 85% болох 137,000,000 төгрөгийг 2022-8-9-нд багтаан бүрэн төлнө, үлдэгдэл төлбөр 15% болох 21,269,092 төгрөгийг гэрээний хавсралтаар тохирсон графикийн дагуу төлнө гэж /хх-63-65/,

Б. нь 2025 оны 7-р сарын 8-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч д ******* дүүргийн 11-р хороо цогцолборын байрны 1004 тоот Guest house захиалга, хөрөнгө оруулалтын, улсын бүртгэлд бүртгүүлэх, шинээр гарах гэрчилгээг хүлээн авах эрхийг 3 сарын хугацаатай олгосон /хх-66/,

Нийслэлийн ******* дүүргийн 11-р хороо, /, гудамж байр 1004 тоот хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ын 2025 оны 8-р сарын 21-ний өдөр бүртгэгдсэн /хх-75/ талаарх баримтуудыг ирүүлсэн.

 

3е. Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрээр *****************, нарын гэрлэлтийг цуцалсан, энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******************-н итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч -н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гэж оролцсон байх бөгөөд шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч нь 2023 оны 3-р сараас хойш тусдаа амьдарч байгаа талаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тусдаа амьдраад удаан хугацаа өнгөрсөн, ********************* нь өөр хүнтэй болсон талаар дурдсан байна /хх-49-53/.

 

3ё. Хариуцагч Б.ээс гаргасан мемориалын мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга зэрэг баримтаар Б.ээс -н данс руу 2017-4-19-ний өдөр 6,000,000 төгрөг, гүйлгээний утга хэсэгт Бэлгүтэй -с шилжүүлэг гэж /хх-102/, 2017-7-25-ны өдөр 3,000,000 төгрөг, оюунцэцэг гэж /хх-103-104/, 2017-8-29-ний өдөр 4,970,000 төгрөг Хулан-с орлого 9679284 гэж /хх-105-107, 108/, 2017-10-9-ний өдөр 1,975,000 төгрөг оюунцэцэг гэж /хх-109/, 2017-10-13-ны өдөр 300,000 төгрөг оюунцэцэг гэж /хх-110/, 2017-10-13-ны өдөр 140,000 төгрөг оюунцэцэг гэж /хх-111/, 2018-9-26-ны өдөр 4,000,000 төгрөг НДЗ-09/26 Saving -Oyuntsetseg-mn гэж /хх-113/, 2018-12-28-ны өдөр 2,290,000 төгрөг орлого гэж /хх-114-117/, 2019-01-25-ны өдөр 400,000 төгрөг орлого аав-с нь гэж /хх-118-119/, 2019-4-8-ны өдөр 2,350,000 төгрөг гэж /хх-121-123/, 2020-10-10-ны өдөр 2,540,000 төгрөг орлого гэж /хх-128-130/, 2021-5-11-ний өдөр 19,800,000 төгрөг Ааваас нь Блд" гэж /хх-133/, 2022-8-24-ний өдөр 21,800,000 төгрөг хүүдээ гэж /хх-143-146/, 2021-8-26-ны өдөр 284,500 төгрөг ээж нь гэж /хх-195/ гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн.

 

3ж. Мөн Б., нарын хамтран эзэмшдэг Хаан банкны тоот данснаас гарсан зарлага, гүйлгээний утгад 2018-7-23-ны өдөр 3,000,000 төгрөг хүүдээ орлого гэж /хх-112/, 2019-02-20-ны өдөр 1,600,000 төгрөг ээжээс нь гэж /хх-120/, 2019-10-01-ний өдөр 185,000 төгрөг eej N гэж /хх-124/, 2020-02-26-ны өдөр 50,000 төгрөг eej ni гэж /хх-125/, 2020-04-3-ны өдөр 1,000,000 төгрөг ************-s гэж /хх-126/ гарсан зарлагад харьцсан данс дугаар бичигдээгүй,

2020-4-9-ний өдөр 100,000 төгрөг тоот данс руу ******************* гэж /хх-127/, 2020-11-14-ний өдөр 340,000 төгрөг тоот данс руу Begi гэж /хх-131/, 2021-03-11-ний өдөр 140,000 төгрөг ********************** тоот данс руу agaad uguh mungu гэж /хх-132/, 2021-5-15-ны өдөр 500,000 төгрөг тоот данс руу agaad гэж /хх-136/, 2021-09-13-ны өдөр 70,000 төгрөг тоот данс руу Belgutei гэж /хх-137/, 2022-03-23-ны өдөр 29,700,000 төгрөг ээжээс нь гэж, харилцсан данс байхгүй /хх-138/, 2022-04-17-ны өдөр 50,000 төгрөг **********************тоот данс руу Belgutei гэж /хх-139/, 2022-6-8-ны өдөр 100,000 төгрөг тоот данс руу agaad гэж /хх-140/, 2022-6-22-ны өдөр 150,000 төгрөг тоот данс руу huu гэж /хх-141/, 2022-06-24-ний өдөр ************************ тоот данс руу Belgutei гэж хх-142/, 2023-02-17-нд 3,530,000 төгрөгийг 5077351158 тоот данс руу doll гэж /хх-147/, 2023-03-27-ны өдөр 350,000 төгрөгийг тоот данс руу АН гэж /хх-148/, 2023-05-18-ны өдөр 4,426,000 төгрөгийг тоот данс руу ********************* гэж /хх-149/, 2023-06-10-ны өдөр 350,000 төгрөгийг ******************** тоот данс руу ********************ны төлбөр гэж /хх-150/, 2023-06-11-ний өдөр 200,000 төгрөгийг тоот данс руу Танилууны төлбөр гэж /хх-151/, 2023-06-21-ний өдөр 350,000 төгрөгийг ********************* тоот данс руу ******************** төлбөр гэж /хх-152/, 2023-7-19-ний өдөр 3,717,800 төгрөгийг тоот данс руу Belgutei Tankhiluun гэж /хх-153/, 2023-07-20-ны өдөр 500,000 төгрөгийг ******************** тоот данс руу танхилуун төлбөр гэж /хх-154/, 2023-7-27-ны өдөр 25,000 төгрөгийг 5593032166 тоот данс руу Tankhiluun гэж /хх-153/, 2023-8-01-ний өдөр 150,000 төгрөгийг ********************** тоот данс руу танхилууэ гэж /хх-156/, 2023-9-12-ны өдөр 100,000 төгрөгийг тоот данс руу EEj ni гэж /хх-157/, 2023-10-12-ны өдөр 1,000,000 төгрөгийг ******************** тоот данс руу agaa гэж /хх-158/, 2023-11-03-ны өдөр 10,500,000 төгрөгийг ******************* тоот данс руу ээж нь гэж /хх-159/, 2023-11-20-ны өдөр 400,000 төгрөгийг ******************** тоот данс руу *******************emeegees ni гэж /хх-160/, 2023-12-4-ний өдөр 1,000,000 төгрөгийг тоот данс руу eej ni гэж /хх-161/, 2023-7-7-ны өдөр 1,050,000 төгрөг харьцсан данс байхгүй medcare clinic гэж /хх-162/, 2024-01-7-ны өдөр 1,000,000 төгрөгийг тоот данс руу belgutei гэж /хх-163/, 2024-03-14-ний өдөр 640,000 төгрөгийг тоот данс руу bair гэж /хх-164/, 2024-06-2-ны өдөр 1,400,000 төгрөгийг ******************тоот данс руу tanhiluund гэж /хх-165/, 2024-6-29-ний өдөр 170,000 төгрөгийг *******************тоот данс руу ээжээс нь гэж /хх-166/, 2024-7-28-ны өдөр 400,000 төгрөгийг тоот данс руу zeeleb гэж /хх-167/, 2024-10-17-ны өдөр 1,380,000 төгрөгийг тоот данс руу ahruu shiljuulew гэж /хх-169/, 2024-11-13-ны өдөр 1,600,000 төгрөгийг тоот данс руу 400$ ээж.9.10.11.өгсөн гэж /хх-171/, 2024-11-19-ний өдөр 1,200,000 төгрөгийг тоот данс руу гэж /хх-172/, 2024-11-20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тоот данс руу zeel гэж /хх-173/, 2024-11-24-ний өдөр 25,000 төгрөгийг ****************** тоот данс руу ******************* гэж /хх-174/, 2024-12-03-ны өдөр 240,450 төгрөгийг ******************* тоот данс руу Dollar гэж /хх-175/, 2025-01-11-ний өдөр 50,000 төгрөгийг *********************** тоот данс руу eej гэж /хх-176/, 2025-01-19-ний өдөр 1,700,000 төгрөгийг ****************** тоот данс руу Tugsultiin bayart ohindoo гэж /хх-177/, 2025-06-10-ны өдөр 106,920 төгрөгийг ******************* тоот данс руу бэлгүтэй ******************** гэж /хх-178/, 2025-06-10-ны өдөр 32,546 төгрөгийг ********************* тоот данс руу ******************* гэж /хх-178/, 2025-06-10-ны өдөр 970,000 төгрөгийг 5031638860 тоот данс руу tankhilunii shudnii mungu гэж /хх-178/, 2025-06-22-ны өдөр 200,000 төгрөгийг 5024402049 тоот данс руу agt araa tankhiluun гэж /хх-179/ гэх гүйлгээний утгаар гарсан.

 

3з. Б.ийн Төрийн банкинд эзэмшдэг ***************** тоот данснаас 2018-01-3-ны өдөр 14,837,000 төгрөгийн зарлага ***************й гэж /хх-181/, 2018-9-12-ны өдөр 640,000 төгрөг *****************-с гэж /хх-182/, 2018-9-26-ны өдөр 130,000 төгрөг ************** гэж /хх-182/, 2018-11-7-ны өдөр 640,000 төгрөг **************** гэж /хх-183/, 2020-3-9-ний өдөр 485,000 төгрөг ********************2 *************** гэж /хх-184/, 2020-3-31-ний өдөр 10,000 төгрөг ********************* ********************* гэж /хх-185/, 2020-11-27-ны өдөр 19,800,000 төгрөг **************** гэж /хх-186/, 2021-02-24-ний өдөр 2,850,000 төгрөг ******************** гэж /хх-187/, 2021-12-9-ний өдөр 5,720,000 төгрөг ******************222 ********************* /хх-189/ гэх гүйлгээний утгаар гарсан байна.

 

3и. *********************-н Төрийн банкинд эзэмшдэг 410034 ***************** тоот данснаас 2024-9-17-ны өдөр 20,000,000 төгрөгийн зарлага *************** тоот данс руу odnoo agmomnub ******************** 5**************m гэх гүйлгээни утгаар /хх-202/, 2024-9-19-ний өдөр 10,000,000 төгрөгийн зарлага тоот данс руу odnoo agmomnub **********************  гэх гүйлгээний утгаар /хх-203/, 2024-9-30-ны өдөр 4,306,000 төгрөг odnoo agmomnub ****************** 5******************** эх гүйлгээний утгаар /хх-204/, 2022-7-29-ний өдөр 250,000 төгрөг odontuya-aas ***************** ******************** гэх гүйлгээний утгаар /хх-205/, 2021-4-19-ний өдөр 300,000 төгрөг bagshiin tulburt гэх гүйлгээний утгаар ***************** тоот данс руу /хх-206/, 2021-3-24-ний өдөр 300,000 төгрөг одноо гэх гүйлгээний утгаар 920034 10260014087 тоот данс руу /хх-207/, 2018-5-4-ний өдөр 120,000 төгрөг odnoos гэх гүйлгээний утгаар 9************** тоот данс руу /хх-208/ тус тус шилжүүлсэн байна.

 

3й. Нэхэмжлэгч ******************* нэртэй фейсбүүк хаягнаас хариуцагч ********************** нэртэй фейсбүүк хаягтай харилцсан 2023 оны 12-р сарын 25-ны өдрөөс 2023 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэлх, 2024 оны 01-р сарын 17-ны өдрийн, 2024 оны 3-р сарын 23-ны өдрийн хугацаанд харилцсан цахим захианд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

2023 оны 12-р сарын 25-ны өдөр ********************хаягнаас - ээж нь асуулаа, - айлууд чинь орчихсон гэж байна, - түлхүүрээ одоо очоод авий гэлээ, - дуусаагүй байгаа 1 сар гаргаад ав гэнээ, баахан хэрүүл хийлээ наад талын хугацаагаа хэл гэлээ, - тэгсэн 1 сарын 10 аас нааш дуусгахыг бодий гэнэ гэж бичигдсэн /хх-218/,

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ***************** хаягнаас байр чинь он гарч байж ашиглалтанд өгнө гэнээ, овойгий наачиж гэнэ, -жаахан дутуу байна гэнээ, -би очоогүй хулан тулгаа хоёр очсон, -түлхүшрийг нь аваад ээжид нь хүргээд өгнөө, - нэрээ яаж солиулнаа гэж бичигдсэн /хх-219/,

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ********************* танай байрны түлхүүрийг авлаа. Одоо 3 хоногийн ажил байна гэнээ, 3 хоногийн дараа нүүж ороорой гэж хэлээрэй, - бид хоёр яармагийн байрнаас нүүсэн. Хулан танай хуучин байранд орсон. Одоо яармаг явах шаардлаггүй болсон. усандаа орчихно гэж бичигдсэн /хх-219/,

2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр You sent Сөх-ийн төлбөрөө төлөх гээд байраа аавын нэрээр хайлгасан чинь олдохгүй байна. Тэгээд ухаж ухаж гаргаж ирсэн чинь ******************** нэр дээр байх юм. Нэрээ солиогүй байгаа юмуу? Ордер нь хэний нэр дээр байгаа вэ? гэж бичигдсэн,

************************ хаягнаас -тулгаагийн нэр дээр байгаа, - юу ухаад байгаам бол гэж бичигдсэн байна /хх-219/.

 

4. Нэхэмжлэгч ********************** нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч ************************эр орон сууц худалдан авах даалгавар гүйцэтгүүлэхээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон боловч зохигчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар талуудын хооронд даалгаварын гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

5. Хэрэгт авагдсан баримтуудаар Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрээр ************************** нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Кристина төрсөн талаар дурдсан, нэхэмжлэгчийн тохиролцооны төлбөр олгох санал, хуваарилалтын хуудас нь 2022 оны 6-р сарын 17-ны өдрийн огноотой, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагч ************************ийн данс руу 57,994 доллар шилжүүлсэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүүхэд төрүүлээд удаагүй байсан тул амьдарч байгаа газраасаа өөр газарт очиж итгэмжлэл хийж илгээх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Мөн маргаан бүхий орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг -иас ирүүлсэн баримтаас үзэхэд 22/0795 дугаартай гэрээг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б. болон хариуцагч нарын охин болох нартай тус тус байгуулсан, харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар захиалга хөрөнгө оруулалтын 22/0795-Ш дугаартай гэрээг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б. захиалагчаар оролцож байгуулсан, тухайн орон сууцны өмчлөгч бүртгүүлэх мэдүүлгийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргаснаар Нийслэлийн ******* дүүргийн 11-р хороо, /, гудам байр 1004 тоот хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч Б.ын нэр дээр 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гарсан болох нь тогтоогдож байна. 

 

7. Нэхэмжлэгч ********************** нь зам тээврийн ослын улмаас өөрт олгогдсон нөхөн төлбөрийн мөнгөн хөрөнгөөр Улсад орон сууц худалдан авахаар тухайн орон сууцыг интернетээр судалж, хадам ээж *********************** хэлж, төлбөрийг түүний данс руу шилжүүлсэн, уг төлбөрийг шилжүүлэх хугацаанд хүүхэд төрүүлээд удаагүй байсан тул хол газар машинаар явж итгэмжлэл хийж өгөх боломжгүй байсан гэх тайлбар гаргасныг хариуцагч нар баримтаар үгүйсгэж няцаагаагүй бөгөөд хариуцагч ******************** нь өөрийн хүү -н гэр бүлд туслаж дэмжиж байсан хариу төлбөрт 57,994 доллар авсан гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагчийн уг тайлбар, татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б. нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цогцолбор хотхонд Guest house захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, нэхэмжлэгч ********************* нь 57,994 долларыг хариуцагч ******************* долларын данс руу ********************************** гэх гүйлгээний утгаар 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн, Б************************ нь өөрийн Голомт банкинд эзэмшдэг төгрөгийн данс руу долларыг төгрөгт хөрвүүлэн шилжүүлснээр 2022 оны 7-р сарын 29-ний өдрөөс 2022 оны 8-р сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд байрны урьдчилгаа төлбөр, байрны төлбөр, байр мөнгө гэх гүйлгээний утгаар зарлага гарснаар хариуцагч ************************* нь тухайн дансаа 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хаасан байна.

 

8. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэртэй фейсбүүк хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Бүсгүй нэртэй фейсбүүк хаяг хариуцагч Б.ийн ашигладаг болохыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нар маргаагүй, талуудын харилцсан чат бүхий захианд ээж нь асуулаа, айлууд чинь орчихсон гэж байна, түлхүүрээ одоо очоод авий гэлээ, байр чинь он гарч байж ашиглалтанд өгнө гэнээ, түлхүүрийг нь аваад ээжид нь хүргээд өгнөө, нэрээ яаж солиулнаа, танай байрны түлхүүрийг авлаа, 3 хоногийн дараа нүүж ороорой гэж хэлээрэй, бид хоёр яармагийн байрнаас нүүсэн. Хулан танай хуучин байранд орсон. Одоо яармаг явах шаардлаггүй болсон, тулгаагийн нэр дээр байгаа, юу ухаад байгаам бол гэж бичигдсэн байдлаар хариуцагч Б.ийн гаргасан эд нарт туслаж дэмжиж байсан хариу төлбөрт нэхэмжлэгч *********************-с 57,994 амдоллар авсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

9. Хариуцагч Б.ээс гаргасан дансны хуулга, мөнгөн шилжүүлэгийн баримтуудаар өөрийн хүү -н данс болон бусад данс руу тодорхой хугацаанд мөнгөн шилжүүлэг хийсэн үйл баримт тогтоогдож байх боловч хэргийн бусад баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ********************** нь хариуцагч нарын хүү болох нар гэр бүл байх хугацаанд буюу 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дээрх маргаан бүхий орон сууцны төлбөрийг хариуцагч Б.ийн данс руу шилжүүлснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан. Хуульд зааснаар дундын өмчийн дундаа хамтран, хэсгээр хамтран өмчлөх гэсэн хэлбэр байх бөгөөд дундаа хамтран өмчлөх эрх нь хуульд зааснаар, хэсгээр хамтран өмчлөх эрх нь хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр үүснэ.

 

11. Нэхэмжлэгч ********************* нь хариуцагч нарын хүү болох нар гэр бүлийн бүртгэлтэй байсан боловч тэдний гэрлэлтийг тус шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шийдвэрээр цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгч нь гэр бүл бүртгэлтэй байх хугацаанд өөрийн хуваарьт хөрөнгөөрөө маргаан бүхий орон сууцыг захиалан авах зорилгоор төлбөрийг хариуцагч Б.ийн дансанд шилжүүлсэн, хариуцагч Б. нь нэхэмжлэгчийн сонгосон орон сууцны захиалгын гэрээг байгуулж, хариуцагч Б. нь хариуцагч Б.ын захиалсан орон сууцны төлбөрийг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул хуульд зааснаар дундаа хамтран өмчлөх хөрөнгө үүссэн гэж үзэв.

 

12. Харин хариуцагч нар тухайн орон сууцыг өөрсдийн хөрөнгөөр захиалан өмчлөгч болсон бидний өмч гэх, *******************-с авах төлбөрт тооцон 57,000 доллар авсан гэх тайлбарыг гаргаж байх боловч эдгээр тайлбар татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

13. Түүнчлэн маргаан бүхий дээрх орон сууцыг ашиглалтад орсон цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч ********************-н аав, ээж амьдарч байгаа болохыг зохигчид тайлбарлаж, маргаагүй болно.

 

14. Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ********************-г хариуцагч Б.ын өмчлөлд бүртгэгдсэн Нийслэлийн ******* дүүргийн 11-р хороо, /, гудамж 1/2 байр 1004 тоот хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Б.т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

16. Нэхэмжлэгч ******************** нь улсын тэмдэгтийн хураамжид 1,075,417 төгрөгийг төлөхдөө 57,994 доллар буюу 183,493,440 төгрөгөөс тооцож төлсөн байх бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн 22/0795/Ш дугаартай захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд нийт төлбөрийг 158,269,092 төгрөг гэж дурдсан байх тул уг дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс 949,295 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 126,122 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 949,295 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгч Соён овогт *******-н******* -г хариуцагч Б.ын өмчлөлд бүртгэгдсэн Нийслэлийн ******* дүүргийн 11-р хороо, /, гудамж 1/2 байр 1004 тоот хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Б.т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,075,417 төгрөгнөөс 949,295 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 126,122 төгрөгийг, хариуцагч Б.аас 949,295 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********************д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЯНЖИНДУЛАМ