| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00218/И |
| Дугаар | 304/ШШ2026/00152 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2026/00152
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, Сентрал тауэр, ** давхар, *** тоотод байрлах А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б**** аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, Х*******, ** гудамж, *** тоотод оршин суух Б.Өлзийбүрэнд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,058,174.68 /дөрвөн сая тавин найман мянга нэг зуун далан дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00218/И иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Б.Өлзийбүрэнгээс 4,058,174.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******-Э******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага болох 4,058,174.68 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Өлзийбүрэнд холбогдуулан 4,058,174.68 /дөрвөн сая тавин найман мянга нэг зуун далан дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Өлзийбүрэн нь нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,058,174.68 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Өлзийбүрэнд холбогдох 4,058,174.68 /дөрвөн сая тавин найман мянга нэг зуун далан дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Өлзийбүрэн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 39,940.5 /гучин есэн мянга есэн зуун дөчин төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагчаас 39,940.5 /гучин есэн мянга есэн зуун дөчин төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА