Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00067

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: У******* хот, С******* дүүрэг, **** дүгээр хороо, **** тоотод оршин суух, Л******* овогт Б******* Б******* хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Баярмагнай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Баярмагнай нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Би *** оны 07 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Х******* б******* т*******-ийн 2 дугаар г******* ажилд орсон. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага үүссэн тул 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс **** оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Булган аймгийн Х******* б******* т*******-ийн 2 дугаар г******* з ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Ажилд орсон тушаал нь байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй тул шүүхэд хандсан гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Б******* Б******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн ****оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ****дугаар тодорхойлолт,

-Булган хотын х******* б******* трестийн даргын 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай ***тоот тушаал,

-Булган хотын х******* б******* трестийн даргын 1991 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Ажилчид, үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай *** тоот тушаал, тушаалын хавсралт,

Б******* Б******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч Б.Б******* хүсэлтээр П.Ш, Ж.О нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн**** дугаартай албан тоотоор ирүүлсэн Б.Б******* 1990-2000 оныг дуустал ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтуудыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Б******* Булган аймгийн Х******* б******* т*******-ийн 2 дугаар г******* 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл з ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Б.Баярмагнай нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн У******* хотын С******* дүүргийн харъяат Бямбажав овогтой Баярмагнай нь Булган аймгийн Х******* б******* тресид 1990-1993 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивд байгаа тул лавлагаа олгов. гэсэн №28 дугаар тодорхойлолт,

-Булган хотын х******* б******* трестийн даргын 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай 182 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ...Х*******ны ****-ийн худалдагчийн анги төгссөн Ч М ХББ-ний цехэд кассаар, Б******* Баярмагнайг II г******* з тус тус ажиллуулсугай./ гэсэн,

-Булган хотын х******* б******* трестийн даргын 1991 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Ажилчид, үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай 94 тоот тушаал /хавсралт нэрсийн жагсаалтад: овог нэр-Бямбажав Баярмагнай, албан тушаал-зөөгч, хөдөлмөрийн дэвтэр-хө/ гэсэн,

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №01/364 дугаартай албан тоотоор ирүүлсэн Б.Баярмагнай нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдаагүй гэсэн тодорхойлолт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №2/78 дугаар ...Булган аймгийн Х******* б******* трест 1991-1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. ... лавлагаа зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч П.Шийн: Би анх 1982 онд Х*******ны техник мэргэжлийн сургуулийг зөөгч мэргэжлээр төгсөж ирээд Булган аймгийн Х******* б******* 2 дугаар гуанзад з томилогдож ажиллаж эхэлсэн. Б.Баярмагнай нь 1990 оноос Булган аймгийн Х******* б******* трестэд з ажиллаж эхэлсэн. Б.Баярмагнай нь 1993 он хүртэл ажилласан. Би 1992 онд жирэмсний амралтаа авсан. Б.Баярмагнай нь 1990-1993 оны хооронд тасралтгүй ажилласан гэх,

 

Гэрч Ж.Огийн: Би анх 1983 онд Х*******ны техникумыг нийтийн хоолны технологичоор төгсөж ирээд Булган аймгийн Х******* б******* трестийн зоогийн газарт тогоочоор ажиллаж эхэлсэн. Мөн 1985-1987 онд барааны дэлгүүрт худалдагч хийж байсан. 1987 оноос Булган аймгийн Х******* б******* трестийн 3 дугаар гуанзад 1993 он хүртэл тогоочоор ажилласан. Б.Баярмагнай нь 1990 оноос Булган аймгийн Х******* б******* трестийн 3 дугаар гуанзад з ажиллаж эхэлсэн. Б.Баярмагнай бид 2 1993 оны 10 сар хүртэл хамт ажиллаж байгаад зохион байгуулалтад өөрчлөлт ороод цуг Булган аймгийн Тамгын газрын цайны газарт ажиллаж эхэлсэн. Би 1999 онд тухайн ажлаасаа гарсан, Б.Баярмагнай ***он орчимд тухайн ажлаасаа гарсан. Б.Баярмагнай нь 1990-1993 оны хооронд Булган аймгийн Х******* б******* трестийн 3 дугаар гуанзад з тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л******* овогт Б******* Баярмагнайн Булган аймгийн Х******* б******* т*******-ийн 2 дугаар г******* 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл з ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА