Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2026/00044

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2026/00044

Завхан аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************ баг хаягаар оршин суудаг Б овогт М.С ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.С нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...М овогтой С миний бие 1966 оны 02 дугаар сарын 25-нд одоогийн *** дүүрэгт төрж бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж,****дүүргийн **-р сургуулийн 10-р ангийг 1984 оны 06 сарын 15-нд төгсөөд, 1984 оны 06 сарын 20-ноос 1987 оны 06 сарын 15-ны хооронд ардын армийн ***-р ангид цэргийн алба хааж, 1987 оны 06 сарын 30-наас **** трестэд бетончноор ажилд орж, 1988 оны 09 сарын 20-ны өдрөөс уг трестэд экскаваторын машины жолоочоор ажиллаж байгаад 1990 оны 12 сарын 20-нд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Мөн 1991 оны 04 сарын 04-ний өдрөөс 1993 оны 04 сарын 16-ны өдрийг хүртэл ****** асрагчаар ажиллаж байсан юм. Миний тухайн үеийн ажиллаж байсан байгууллагуудын даргын тушаал /ажилд орсон ба гарсан/, цалингийн цэс зэрэг байхгүй учраас шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагатай байна гэж НД-ын байцаагч хэлсэн... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.С нь 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ***** бетончин, экскаваторчнаар, 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ****** асрагчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б овогт М.С нь 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ***** бетончин, экскаваторчнаар, 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ****** асрагчаар ажиллаж байсан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-Б овогт М.С, ******* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ***** дугаартай: ...М.С БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн**** дугаар тушаалаар *****оос 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн *** дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн *** дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр ***** дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэсэн лавлагааны хуулбар,

-***** дугаарын регистрийн дугаартай, Б овогт М.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаар лавлагаа,

-1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай: М.С, хугацаат цэргийн алба хаасан байдал: ангийн дансанд авсан он, сар, өдөр-1985.06.21, ангийн данснаас хассан он, сар, өдөр-1987.06.21 гэсэн цэргийн батлахын хуулбар,

-**** дугаартай: М.С, сургалтын комбинат захиргааны 1987.09.25-ны өдрийн **-р тушаалаар плотник-бетонщик бетон-мужаан мэргэжлээр 2-р зэрэг олгов гэсэн үнэмлэхийн хуулбар,

-1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ***** дугаартай: М.С, захиргааны 1988.09.20-ны өдрийн 86-р тушаалаар нэг шанагат экскаваторын машинч мэргэжлээр 3-р зэрэг олгов гэсэн үнэмлэхийн хуулбар,

-1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаартай: М.С, захиргааны 1988.02.26-ны өдрийн **-р тушаалаар слесарьтрубауклад мэргэжлээр 2-р зэрэг олгов гэсэн үнэмлэхийн хуулбар,

-***** даргын 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай: ...ТУШААХ нь: 1. 1987 оны цэргийн албанаас халагдаж, ***** нэр бүхий хүмүүсийг 1987 оны 06 дугаар сарын 30-наас эхлэн ****-д ажилд авч ажиллуулсугай. 1. Овог, нэр-М.С, албан тушаал-бетончин, зэрэг-дагалдан, паспортын дугаар-****... гэсэн ажил хуваарилах тухай тушаалын хуулбар,

-****** захиргааны 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай: ...**** комбинатын 1987 оны ***-р протоколыг үндэслэн ТУШААХ нь: Доорхи нэр бүхий хүмүүсийг мэргэжлийн зэрэг ахиулсугай. ...3. Овог, нэр-Мишка Саранбаатар, мэргэжлийн зэрэг-бетон мужааны дагалдан, шинээр олгох зэрэг-хоёр, аль салбар-***... гэсэн мэргэжлийн зэрэг ахиулах тухай тушаалын хуулбар,

-1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаартай: ...3. Овог, нэр-М.С, мэргэжил-экскаваторчин, халагдсан он, сар, өдөр, тушаалын дугаар-1990.12.20-ноос,***** тоот тушаал... гэсэн тушаалд нэмэлт заалт оруулах тухай тушаалын хуулбар,

-******* эмчийн 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай: ...1. Ажилд орохыг хүссэн ...М.Сыг 04-р сарын 12-ноос 3-р тасагт асрагчаар тус тус ажиллуулсугай... гэсэн ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-****** ерөнхий эмчийн 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаартай: ...3. ...өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 1 дүгээр тасгийн асрагч М.С ...04 дүгээр сарын 16-наас ...үүрэгт ажлаас нь чөлөөлж... гэсэн ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б овогт М.С нь 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ****** бетончин, экскаваторчнаар, 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ****** асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.С ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт М.С нь 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ****** бетончин, экскаваторчнаар, 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ****** асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН