| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00216/И |
| Дугаар | 304/ШШ2026/00153 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2026/00153
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, **дүгээр хороо, Бага тойруу **** тоотод байрлах Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, Б****** сум, ** дугаар баг, М*******ын гудамж, хувийн *** дугаар байранд оршин суух Ц.Л*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,118,317.03 /дөрвөн сая нэг зуун арван найман мянга гурван зуун арван долоон төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00216/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ц.Л*******ээс 4,118,317.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******-Э******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч Ц.Л*******д холбогдуулан 4,118,317.03 /дөрвөн сая нэг зуун арван найман мянга гурван зуун арван долоон төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ц.Л******* нь нэхэмжлэгч Х******* л******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,118,317.03 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Л*******д холбогдох 4,118,317.03 /дөрвөн сая нэг зуун арван найман мянга гурван зуун арван долоон төгрөг гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Ц.Л******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 40,422 /дөчин мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөг, хариуцагчаас 40,422 /дөчин мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА