2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/02308

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 10 191/ШШ2026/02308

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 22 дугаар хороо, ******* ******* гудамжны 108 тоотод түр оршин суух, Боржигин овогт Тогтох-н ******* *******-н нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: *******-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, байрны үнэнд төлсөн 48,000,000 төгрөг, алданги 24,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. ******* нь орон сууц захиалгын гэрээний байгуулсан зохих үнийг төлсөн боловч өнөөдрийг болтол орон сууц баригдаагүй гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй бидний гэр бүлийг хохироосон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийг хаяган дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Захирамжлах хэсгийнэ 4 дэх хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хариуцагч хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй тохиолдолд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болох дурдсан захирамж гарсан. Иймд орон сууц захиалгын гэрээний үүргийг шаардах тул хариуцагч *******, гүйцэтгэх захирал эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1, 22/.

 

2. Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд цахимаар ирүүлсэн хүсэлтдээ: Миний хэргийг намайг байхгүйд эцэслэн шийдэрлэж өгнө үү гэжээ /хх-34/.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Т.*******ы эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасныг дэмжиж оролцож байна. Тус шүүхэд *******-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, хугацаандаа ашиглалтад оруулаагүй гэрээний үүргээ зөрчсөн байдаг. Барилга нь баригдаагүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч хаяг дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

4. Нотлох баримтын тухайд

 

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, ******* дүүргийн 22-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-4/, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ /хх-5-7/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-9/, *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай захирамж /хх-10-11/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-ний дэлгэрэнгүй лавлагаа /хх-27-28/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-29-30/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон /хх-1, 22/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ баримтаас үзэхэд ******* нь гүйцэтгэгчээр оролцож, захирал Г.Энхбаатар гэж гэрээнд гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2026/05483 дугаартай захирамжаар *******-ний дэлгэрэнгүй лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад тухайн компаний бүртгэлтэй хаяг Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, үйлдвэрчний эвлэл 3-20, 8 тоот, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл, захиралын мэдээлэл Ганбаатарын Энхбаатар // гэх лавлагаа мэдээлэл ирсэн байна /хх-27-28/.

 

5. Дээрх хаягаар *******-г шүүхэд дуудан ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хорооны засаг дарга нь дээрх хаягт тус хороонд байдаггүй болохыг тодорхойлсон байна /хх-29/.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ний бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, үйлдвэрчний эвлэл 3-20, 8 тоот хаяг тус хороонд байдаггүй болохыг Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны засаг тодорхойлсон байх бөгөөд ******* дүүрэг, 6-р хороо, хороолол, 1-16 тоотод ******* бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр тогтоогдож байна.

 

7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Бүүрэг констракшн ХХК-ний оршин байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Т.******* нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бүүрэг констракшн ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байрлах, үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг олж тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-34/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

11. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бүүрэг констракшн ХХК-ний хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл, захиралын мэдээлэл хэсэгт Ганбаатарын Энхбаатар /РД-/ гэж, орон сууц захиалан бариулах гэрээнд холбоо барих утасны дугаарыг , гэж бүртгэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, Бүүрэг констракшн ХХКитгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Бүүрэг констракшн ХХКитгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Т.******* /холбоо барих утас-,/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ