| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00963/И |
| Дугаар | 304/ШШ2026/00068 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2026/00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, Б******* овогт Б******* О******* хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Отгончимэг нь мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Иргэн Б.Отгончимэг нь 2 жилийн өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох байсан боловч Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын буруутай үйл ажиллагаанаас болж өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадалгүй их хугацаа алдлаа. Заавал шүүхэд хандах шаардлагагүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой байсан ч шүүхэд ирүүлсэнд харамсаж байна. Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байна. Иргэн Б.Отгончимэг нь *** оноос ***онд мал маллаж байсан болох нь багийн Засаг даргын тодорхойлолт, сумын Засаг даргын тодорхойлолт, *** оны мал тооллогын А дансны баримт зэргээр тогтоогдож байна. Сумын Засаг даргаас Д.Г******* нь 1992 оноос өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа болохыг тодорхойлов гэж тодорхойлолт гаргасан байна. 1999 оны мал тооллогын А дансанд 1998 онд тоологдсон малын тоо авагдсан байна. Олон жил болсон баримт тул канондох явцад малын тоо гарахгүй боловч архивч тодруулан Засаг даргын тодорхойлолтын ард бичсэн байна. Мөн Булган аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газар 1995 оноос 1998 оны мал тооллогын А дансыг хадгалах үүрэгтэй боловч үрэгдүүлсэн байна. Төрийн байгууллага мал тооллогын А дансыг үрэгдүүлсэн нь Б.Отгончимэг малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгоход саад болох үндэслэл болохгүй юм. Мөн Иргэн Б.Отгончимэг нь 1995 оноос 1998 онд мал маллаж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.О******* 1995 оноос 1998 оны хооронд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Ажил эрхэлж байгаагүй. Хэрвээ ажил эрхэлж байсан бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод бичигдэх байх. Хэргийн материалд хавсаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй нь тогтоогддог. Мөн хэргийн материалд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн баталгаажуулалтын хуудас авагдсан байна. Аль нэг байгууллагад ажиллаж байгаагүй тул хуульд зааснаар 1992 оноос 2000 он хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтөд хамрагдсан. Тасралгүй мал маллаж байсан. Одоо ч малаа малласаар байгаа. Тухайн үеийн бүх малчдын мал тооллогын А данс байхгүй. Олон жилийн өмнөх тул манай архивт байхгүй байна гэдэг хариу өгсөн. Булган аймгийн Нийгмийн даатгалын газар*** оноос хойш мал маллаж байсан байдлаа тогтоолго гэж хэлсэн *** оноос 2024 оны хооронд мал маллаж байсан байдлаа тогтоолгосон. Өмнө нь шүүхээс баталгаажуулалтын хуудсыг мал маллаж байгаагүй гэж үзсэн гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Б******* О******* Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,
-Б******* О******* Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар,
-Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт,
-Булган аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,
-1999 оны мал тооллогын маягт, Аймаг, сум, дүүргийн архивын тасаг, хэлтсээс малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,
-Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн **** дугаартай тодорхойлолт,
-Л.П******* гаргасан тодорхойлолт,
-Б.Ж******* гаргасан тодорхойлолт,
-Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай шийдвэр,
-Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны дөрийн *** дугаартай магадлал,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай тогтоол,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн хариу албан бичиг,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гаргасан итгэмжлэл,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гаргасан өргөдөл,
-Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай тодорхойлолт,
-Д.Г*******, Б.Отгончимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт,
-Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт,
-Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн*** дугаартай тодорхойлолт,
-2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
-Баталгаажилтын хуудас,
-Л.П******* гаргасан хүсэлт,
-Б.Ж******* гаргасан хүсэлт,
-Л.П******* 2008, 2004, 2003, 2005 онуудын малын А данс,
-Д.Г*******ийн малын гар бичмэлийн данс бүртгэл,
-Д.Г*******ийн 2002, 2001, 2000 онуудын малын А данс,
-Л.П******* 2003-2024 он хүртэл малын А данс,
-Гэрч Л.Пунцаг, Б.Жавзан нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.О******* 1995 оноос 1998 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Б.Отгончимэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б.О******* нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, Б.О******* нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хувь, Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт, Булган аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1999 оны мал тооллогын маягт, Аймаг, сум, дүүргийн архивын тасаг, хэлтсээс малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204 дугаартай тодорхойлолт, Л.П******* гаргасан тодорхойлолт, Б.Ж******* гаргасан тодорхойлолт, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 446 дугаартай шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны дөрийн 02 дугаартай магадлал, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/1 дугаартай тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн хариу албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гаргасан итгэмжлэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гаргасан өргөдөл, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай тодорхойлолт, Д.Г*******, Б.Отгончимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай тодорхойлолт, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 142 дугаартай тодорхойлолт, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, баталгаажилтын хуудас, Л.П******* гаргасан хүсэлт, Б.Ж******* гаргасан хүсэлт, Л.П******* 2008, 2004, 2003, 2005 онуудын малын А данс, Д.Г*******ийн малын гар бичмэлийн данс бүртгэл, Д.Г*******ийн 2002, 2001, 2000 онуудын малын А данс, Л.П******* 2003-2024 он хүртэл малын А данс, гэрч Л.Пунцаг, Б.Жавзан нарын мэдүүлэг зэрэг баримтууд,
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Боржигон овогт Б******* О******* 1995 оноос 1998 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА