Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00159

 

 

Зохигчийн эвлэрлийг ба*******ж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, *** дүгээр хороо, Э*******ы өргөн чөлөө ***, өөрийн байранд байрлах Х******* х******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б**** аймаг, Б******* сум, **дугаар баг, ******* ******* **тоотод оршин суух Б.Б*******ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,819,374.34 /нэг сая найман зуун арван есэн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* х******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х******* Х******* Банк ХК-тай зээлдэгч М******* ургийн овогт Бийн Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дугаар 2023/419/01/9999/1072 тоот "Хэрэглээний цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 1,628,980.00 төгрөгийг сарын 1.90%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч М******* ургийн овогт Бийн Б******* нь №2023/419/01/9999/1072 тоот Хэрэглээний цахим зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч М******* ургийн овогт Бийн Б******* /РД: ГО01302506/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 2023/419/01/9999/1072 тоот "Хэрэглээний цахим зээлийн гэрээ"-ний гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул хариуцагч Бийн Б*******аас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын зардалд Нийт 1,819,374.34 (Нэг сая найман зуун арван есөн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж, Х******* х******* банк ХК-д олгохоор шүүхээр шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* х******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б*******ад холбогдох 1,819,374.34 /нэг сая найман зуун арван есэн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Х******* Х******* Банкны нэхэмжлэлтэй хариуцагч Бийн Б******* /РД: ГО01302506/-ын тус шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Б. Б******* нь ХХБ-ны Дугаар 2023/419/01/9999/1072 тоот Хэрэглээний цахим зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд: Нийт 1,819,374.34 (Нэг сая найман зуун арван есөн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу 2 хувааж төлөхөөр эвлэрэх хүсэлт тавьсан байна.

2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 819,374.34 төгрөгийг,

2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг тус тус хуваан төлөхөөр хариу тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч, эвлэрэх саналтай байна.

Энэхүү эвлэрлийн гэрээг ба*******ж, уг иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг ба*******ж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* х******* банк ХК-ийн нэхэмжилсэн 1,819,374.34 /нэг сая найман зуун арван есэн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2 хуваан 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 819,374.34 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг ба*******ж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 22,030 /хорин хоёр мянга гуч/ төгрөгийг Төрийн сангаас, 22,030 /хорин хоёр мянга гуч/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА