Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2026/00045

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2026/00045

Завхан аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ********** багт оршин суугч А овогт Я.Эын нэхэмжлэлтэй Б.Дг 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Я.Э нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Би 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ****хүн эмнэлэгт хүү Б.Дг төрүүлсэн. Хүү Б.Д нь 1998 оны 09 дүгээр сард 2 нас 7 сартай байхдаа гэнэт нас барсан юм. Одоо тэтгэвэрт орохоор материалаа бүрдүүлж байгаа бөгөөд Нийгмийн даатгалд очиж материалаа үзүүлэхэд та шүүхээр очиж хүү Б.Дг нас барсан болохыг тогтоолго гэсэн. Иймд 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Дг 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Э нь 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Дг 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Б.Д /***********/ нь 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 683 дугаартай Эцгийн эцэг, эхийн нэр Ц, нэр- Б, Эхийн эцэг, эхийн нэр Я, Нэр Э, 96.02.20-нд төрүүлсэн Д Б 96.03.12-нд ****15-т бүртгүүлсэн бүртгэл байгаа тул лавлагаа олгов... гэсэн Б.Д төрсний бүртгэлийн лавлагаа,

-Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21/117 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.Дгийн Төрсний бүртгэлийн лавлагаа

-Архивын ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/308 дугаартай албан бичгээр ирүүлсэн ....Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын ******баг, Хөдөө байршилд 1971 оны 05 дугаар сард төрсөн, 27 настай, эрэгтэй, өрхийн тэргүүлэгч Ц.Б, 1976 оны 01 дүгээр сард төрсөн, 23 настай, эмэгтэй, эхнэр, Я.Э... гэсэн бичилт бүхий ***** дугаартай лавлагаа,

-....Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын ***** дугаар хуудсанд: ****, *****тоотод оршин суугч: өрхийн тэргүүн С ургийн овогтой Ц.Б, 1971 оны 05 дугаар сард төрсөн, 39 настай, эрэгтэй, эхнэр А ургийн овогтой Я.Э, 1976 оны 01 дүгээр сард төрсөн, 34 настай, охин С ургийн овогтой Б.Ц, 2001 оны 04 дүгээр сард төрсөн, 9 настай, охин С ургийн овогтой Б.П, 2006 оны 03 дугаар сард төрсөн, 4 настай гэж бүртгэгдсэн... гэсэн бичилт бүхий 03-01/260 дугаартай лавлагаа,

-******* даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай ...Я.Э нь ам бүл 5. Нөхөр, 3 хүүхдийн хамт тус багт оршин сууж байгаа нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,

-Завхан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ...1996 оноос хойш ямар нэг төрлийн үйлчилгээ авсан түүх байхгүй... гэх тодорхойлолт,

-Гэрч Н.Б: Манайх 1994 оноос 2008 он хүртэл ***** багт мал маллаж амьдардаг байсан. Тэр үед Эынх манайхтай саахалт айлууд байсан. Тэднийхтэй 2008 он хүртэл зун, намартаа саахалт айлууд байдаг байсан. Я.Э нь 1996 онд Б.Дг төрүүлсэн. Б.Д нь 2 нас хүрээд нас барсан. 1998 оны намар нас барсан санагдаж байна. Ямар шалтгааны улмаас нас барсныг нь мэдэхгүй. Бие муутай хүүхэд байдаг байсан. Тухайн үед айл, саахалт байсан учраас буяны ажилд нь оролцож байсан... гэсэн мэдүүлэг,

-Гэрч Д.Б: ...Я.Эй нэг газарт мал маллан амьдардаг байсан. Манайх *****багт 1993 оноос 2007 он хүртэл мал малласан. 2007 онд **** суманд нүүж ирсэн. Э нь 1995 онд хүү 1996 онд хүү төрүүлсэн. Хоёулаа эндсэн. 1995 онд төрсөн хүүхэд нь 1 нас хүрээгүй нас барсан. 1996 онд төрсөн хүүхэд нь 2 настай байх үедээ нас барсан. Тэр үед нэг газарт буюу нэг голд нутагладаг байсан. Бие биеийнхээрээ орж гарч байсан. 2 хүүхдийн буяны ажилд нь оролцож байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Б.Дг 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.Э ирүүлсэн Б.Дг 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг бөгөөд нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Б.Д /******/-ийг 1998 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН