| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00095/И |
| Дугаар | 304/ШШ2026/00161 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2026/00161
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, Сэ******* Т*******, ** давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, С******* сум, ** дүгээр баг, У*******ад оршин суух Л.А*******нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 781,213 /долоон зуун наян нэгэн мянга хоёр зуун арван гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00095/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Лхагвын А*******н нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1.2024-03-12-ны өдөр ЗГ2024031211348 тоот гэрээний дагуу Samsung_A25_5G_128GB, ZTE Blade V41 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,108,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
3Г2024031211348 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 640,902.55 төгрөг, үндсэн хүүнд 124,043.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,266.83 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 781,213.0 төгрөгийг хариуцагч Лхагва А*******н-с гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.А*******н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.А*******нд холбогдох 781,213 /долоон зуун наян нэгэн мянга хоёр зуун арван гурав/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.А*******н нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.А*******нд холбогдох 781,213 /долоон зуун наян нэгэн мянга хоёр зуун арван гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.А*******н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 11,650 (арван нэгэн мянга зургаан зуун тавь) төгрөг, хариуцагч Л.А*******нгээс 11,650 (арван нэгэн мянга зургаан зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА