| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2026/00018/И |
| Дугаар | 141/ШШ2026/00064 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 141/ШШ2026/00064
| 2026 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 141/ШШ2026/00064 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ************** газраас ирүүлсэн, хариуцагч ******** баг хаягаар оршин суудаг **************ийн **************ад холбогдох 889,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...889,125 төгрөг гаргуулах... гэжээ.
Нэхэмжлэгч ************** газар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Завхан аймгийн Засаг даргын Тамгын гaзpын цэргийн штабаac цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах шийдвэр гaрсан боловч төлбөрийг бapaгдyyлaarүй иргэдийн төлбөрийг баpагдуулах талаар танай байгууллагатай хамтрaн ажиллаж байгаа. Дээрх ажлын хүрээнд гаргасан хүсэлтэд орcoн **** сумын ***** багийн иргэн ************** овогтой ************** нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр бonox 889,125 төгрөгийг 2022 oны 07 дyraap capын 29-ний өдөp төрийн cангийн 100090000983 дансанд хийж төлбөрийг барагдуулсан байна.... гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** газраас хариуцагч **************ад холбогдох 889,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ************** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 889,125 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************** газраас хариуцагч **************ад холбогдох 889,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН