2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/02310

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 10 191/ШШ2026/02310

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг,, **************,*******,

нэхэмжлэгч- *******,*******,*******,*******,

нэхэмжлэгч- *******,*******,, нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- ,,,-т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 115,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.**************, Б.******************, О.******************* нараас хариуцагч Х.*******************т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт нэхэмжлэгч Ц.***************** нь 60,000,000 төгрөг, нэхэмжлэгч Б.******************* нь 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч О.********************* нь 25,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагч Х.***************** нь найз Ц.*******************өөс хүүтэй мөнгө зээлэх хүн олж өгөөч гэж хүссэн тул **************** нь өөрийн эгч ***************** найз О.****************, Б.****************** нарт хэлж, сарын 10 хувийн хүүтэй зээлэхийг гуйснаар нэхэмжлэгч Ц.******************* нь 2024 оны 01-р сарын 5-ны өдөр 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 10,000,000 төрөг, 2024 оны 4-р сарын 6-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Х.Энхчимэгт шилжүүлсэн,

нэхэмжлэгч Б.******************-с *********************гийн данс руу 2024 оны 5-р сарын 21-ний өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 4-ний өдөр 35,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг ***************** нь хариуцагч Х.*****************ийн данс руу шилжүүлсэн бөгөөд хариуцагчаас 2025 оны 02-р сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн,

нэхэмжлэгч О.***************** нь *********************гийн дансанд 2024 оны 8-р сарын 12-ны өдөр 13,000,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 12-ны өдөр 7,500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 31-ний өдөр 2,500,000 төрөг, нийт 25,000,000 төгрөг шижүүлсэн, уг мөнгийг *************** нь цааш хариуцагч Х.*****************ийн дансанд шилжүүлсэн.

Ингээд нэхэмжлэгч Ц.*************** 60,000,000 төгрөг, Б.******************* 30,000,000 төгрөг, О.******************* 25,000,000 төгрөгийг тус тус 10 хувийн хүүтэй хариуцагч Х.*************т зээлсэн байдаг. Тухайн үед хариуцагч бага багаар нэхэмжлэгч нарт мөнгө төлж байгаад 2025 оны 3-р сараас хойш хүү төлөхүй удааширсан, хариуцагч хэлэхдээ наймааны орлого муу байна удахгүй өгнө гэдэг байдлаар мессеж бичсэн байсан, үүнийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Нэхэмжлэгч нар хүүтэй мөнгө зээлэхдээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлцлийг амаар хийсэн, зээлдүүлсэн мөнгийг 10 хувийн хүүтэй зээлсэн талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар талууд хэлэлцэн тохирсон байгаа. Хариуцагч хүүтэй мөнгө зээлсэн талаараа 4 удаа бичиж гарын үсэг зурсан байдаг, хариуцагч одоо хүү төлөх боомжгүй, орлого муу байгаа талаараа хэлж байсан тул мөнгөний хүү төлөхгүй, үндсэн зээлийг төлөхөөр тохирсон байдаг. Мөнгө зээлж тооцоо нийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч Ц.**************** 65,000,000 төгрөгийг хариуцагчаас авсан боловч үүнийг хүүнд тооцож авсан. Нэхэмжлэгч Б.******************** нь 37,900,000 төгрөгийг авсан боловч үүнийг хүүнд тооцож авсан. Нэхэмжлэгч О.********************* нь 10,600,000 төгрөгийг авсан боловч мөн хүүнд тооцож авсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч хариуцагч мөнгийг хүүтэй зээлсэн талаар бичиг хийж өгсөн тул үүнийг зээлийн гэрээ гэж үзэж байгаа. Хариуцагч Х.****************** 45,000,000 төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлсэн боловч уг мөнгийг Ц.***************д шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг нэхэмжлэгч нарт өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд хариуцагч нь үндсэн үүргээ гүйцэтгээгүй, зөвхөн хүү төлсөн гэж тайлбарласан.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Х.*************г нь иргэн Ц.********тэй танилын холбоотой байсан тул түүний дансаар дамжуулан зээл авч байсанд маргадаггүй. Нэхэмжлэгч талаас 4 удаагийн бичиг байгаа гэдэг боловч тооцоо нийлсэн акт гэдэг баримтыг ирүүлсэн байдаг ч гараар бичсэн тэмдэглэл нотлох баримтын шаардлага хангаагүй канондсон хуулбар байгаа, хариуцагч нь нэхэмжлэгч нараас хүүтэй мөнгө авсан боловч хүү төлөөд үндсэн зээлийн төлбөрөөс боломжоороо мөнгө шилжүүлсэн, дансны шилжүүлэгээр **************** болон **************** гэдэг хүмүүсийн данс руу мөнгөө шилжүүлсэн байдаг.

Хариуцагч Х.***************** нь өөрийн Хаан банк, Хас банк, Төрийн банкинд эзэмшдэг данснаас нэхэмжлэгч Ц.********************ийн хаан банкны ************* тоот данс руу 2024 оны 2-р сарын 5-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 3-р сарын 5-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 3-р сарын 6-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 3-р сарын 7-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 4-р сарын 5-ны өдөр 3,900,000 төгрөг, 2024 оны 4-р сарын 6-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 5-р сарын 6-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 6-нд 6,000,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 6-ны өдөр 5,400,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 8-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 6-ны өдөр 6,500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 6-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 7-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 4-ний өдөр 430,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, нийт 76,430,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Мөн Ц.********************гийн хаан банкны ****************** тоот данс руу 2024 оны 6-р сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 22-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 24-ний өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 1,100,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 240,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 15-ны өдөр 1,450,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 21-ний өдөр 3,400,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 23-ны өдөр 2,800,000 төгрөг, 2,200,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 27-ны өдөр 1,730,000 төгрөг, 2024 оны 12-р сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 7-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 12-ны өдөр 35,000,000 төгрөгийг нөхөр **************ын данснаас тус тус шилжүүлсэн байдаг.

Хариуцагч Х.******************** өөрийн данснаас **************ийн дансанд 2025 оны 3-р сарын 11-ний өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 3-р сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 3-р сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 3-р сарын 18-ны өдөр 350,000 төгрөг, 3-р сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 3-р сарын 21-ний өдөр 1,700,000 төгрөг, 3-р сарын 26-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 17-ны өдөр 490,000 төгрөг, нийт 73,760,000 төгрөийг тус тус шилжүүлснээр үндсэн төлбөрөө бүрэн төлсөн.

Нэхэмжлэгч Ц.****************** болон найз ****************гөөс авсан мөнгөнд нийт 150,190,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Мөн нэхэмжлэгч нар хүү шаардаж байгаа, үндсэн зээл 115,000,000 төгрөг шаардаж байгаа боловч Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй. Хүү төлсөн гэх дансны хуулга баримтаа хэрэгт өгөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч нь аман хэлцэл бүхий амлалтад хүрч өөрийн зээлж авсан мөнгөн дүнг хүүтэй нь нэхэмжлэгч нарт шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

4. Нотлох баримтын тухайд

 

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгч Б.*******************-с төлөөлөгчөөр Б.***************ыг томилсон 2025-11-18-ны өдрийн итгэмжлэл /хх-4-5/, нэхэмжлэгч О.***************-с төлөөлөгчөөр Б.**************ыг томилсон 2025-11-24-ний өдрийн итгэмжлэл /хх-6-7/, иргэн Ц.**************** болон нэхэмжлэгч Ц.***************** нараас төлөөлөгчөөр Б.***************ыг томилсон 2025-12-01-ний өдрийн итгэмжлэл /хх-8/, мөнгө зээлж тооцоо нийлсэн тухай 2025-4-01-ний өдрийн огноотой бичвэр /хх-17/, **************** гэж гараар бичсэн бичвэр /хх-18/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

4б. Хариуцагч Х.***************ээс төлөөлөгчөөр Г.******************ыг томилсон 2026-01-26-ны өдрийн итгэмжлэл /хх-41/, хариу тайлбар /хх-45-48/, Х.*****************ийн Хаан банкинд эзэмшдэг ***************** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-49-71/, Хас банкны дансны хуулга эзэмшигчийн нэр бичигдээгүй /хх-72-85/, нэр бичигдээгүй дансны хуулга /хх-88-97/ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

4в. Хэргийн 9, 10, 11-16, 19-26, 86-87-р хуудсанд авагдсан баримтууд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.**************, Б.****************, О.********************нарын нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 113,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагч Х.***************** нь найз Ц.******************өөс хүүтэй мөнгө зээлэх хүн олж өгөөч гэж хүссэн тул Ц.************** нь өөрийн эгч Ц.******************, найз О.*******************, Б.******************* нарт хэлснээр нэхэмжлэгч Ц.************эс нийт 60,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч Б.****************а нь Ц.*************ийн данс руу нийт 30,000,000 төгрөг шилжүүлснийг Ц.************** нь хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч О.************* нь мөн Ц.***************гийн дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлснийг Ц.**************** хариуцагчийн дансанд шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нар хүүтэй мөнгө зээлэхдээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж зааснаар хүүтэй мөнгө зээлэх хэлцлийг амаар хийсэн, нэхэмжлэгч нараас зээлдүүлсэн мөнгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг гэж үзнэ гэж зааснаар талууд гол нөхцөл хүүг хэлэлцэн тохирсон. Хариуцагч хүүтэй мөнгө зээлсэн талаараа 4 удаа бичиг хийж, гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Ц.************  65,000,000 төгрөгийг хүүнд, нэхэмжлэгч Б.********** нь 37,900,000 төгрөгийг хүүнд, нэхэмжлэгч О.************* нь 10,600,000 төгрөгийг хүүнд тооцож тус тус авсан тул одоо зээлдүүлсэн үндсэн төлбөрт нэхэмжлэгч Ц.************** 60,000,000 төгрөг, нэхэмжлэгч Б.*************** 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч О.******************** 25,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч тал Ц.*****************эй танилын холбоотой байсан тул түүний дансаар дамжуулан зээл авч байсанд маргахгүй. Нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн акт гэдэг баримтыг ирүүлсэн байдаг ч нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагч нь нэхэмжлэгч нараас хүүтэй мөнгө авсан боловч хүү төлөөд үндсэн зээлийн төлбөрөөс боломжоороо Ц.********** болон Ц.************** гэдэг хүмүүсийн данс руу шилжүүлсэн.

Нэхэмжлэгч Ц.***************ийн дансанд 2024 оны 2-р сарын 5-ны өдрөөс хойш 2025 оны 02-р сарын 20-ны өдрийг хүртэл нийт 76,430,000 төгрөгийг шилжүүлсэн. Ц.****************гийн дансанд 2024 оны 6-р сарын 21-ний өдрөөс 2025 оны 02-р сарын 12-ны өдөр хүртэл 35,000,000 төгрөгийг нөхөр *****************ын данснаас шилжүүлсэн. Хариуцагч Х.****************г нь өөрийн данснаас Ц.**************гийн дансанд 2025 оны 3-р сарын 11-ний өдрөөс 2025 оны 4-р сарын 17-ны өдрийг хүртэл нийт 73,760,000 төгрөгийг шилжүүлснээр нэхэмжлэгч Ц.***************** болон найз Ц.**************өөс авсан мөнгөнд нийт 150,190,000 төгрөгийг төлсөн. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч нар нь хариуцагчид 115,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэх тайлбарыг гаргасан ба бичгээр байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй.

6. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х.****************ийн Хаан банкинд эзэмшдэг ****************** тоот дансны хуулгаар нэхэмжлэгч Ц.**************ийн **************** тоот, иргэн Ц.*******************гийн тоот данс /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан/ руу мөнгөн шилжүүлэгийн зарлага гарахдаа **********4, **************-с, eegii гэх гүйлгээний утгаар зарлага гарсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт 113,500,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсанд маргаагүй /хх-49-71/.

 

7. Түүнчлэн, хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан хэргийн 86-87-р талд авагдсан дансны хуулгыг хариуцагч Х.*****************ийн нөхөр ***********************ын дансны хуулга болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, Худалдаа хөгжлийн банкны ******************** тоот дансны хуулга бүхий баримт нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байх боловч иргэн *************** гийн ******************* тоот данс руу 2025-02-12-ны өдөр 7 удаагийн гүйлгээгээр тус бүр 5,000,000 төгрөг буюу нийт 35,000,000 төгрөг шилжүүлсэн /хх-86-87/,

Төрийн банкны теллер тэмдэг дарсан дансны хуулга баримтаар нэхэмжлэгч ****************ийн **************** тоот данс руу 2024-3-5-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024-3-6-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025-01-14-ний өдөр 430,000 төгрөг, 2025-01-21-ний өдөр 300,000 төгрөг, 2025-01-31-ний өдөр 500,000 төгрөг, ****************** тоот данс руу 2024-10-21-ний өдөр 3,400,000 төгрөг, 2024-11-23-ны өдөр 2,800,000 төгрөг, 2024-12-21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024-6-21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024-6-22-ны өдөр 800,000 төгрөг, нийт 13,730,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал эдгээр мөнгөн шилжүүлэгийг хүлээн авсанд маргаагүй, хариуцагч *****************ийн нөхрийнхөө данснаас шилжүүлсэн 45,000,000 төгрөгийг Ц.*******************д шилжүүлсэн, нэхэмжлэгч нарт өгөөгүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан.

 

8. Талуудын тайлбараар, нэхэмжлэгч Ц.************* нь өөрийн данснаас, нэхэмжлэгч Б.****************, О.******************** нар нь иргэн ****************ийн дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Ц.**************** нь хариуцагч Х******************йн данс руу шилжүүлснээр хариуцагч нь нэхэмжлэгч Ц.************** болон иргэн Ц.****************гийн дансанд зээлийн төлбөрийг буцаан шилжүүлсэн болохыг, уг шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгч Ц.**************нь 65,000,000 төгрөгийг, иргэн Ц.************** нь нэхэмжлэгч Б.****************д 37,900,000 төгрөгийг, нэхэмжлэгч О.********************д 10,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

 

Тодруулбал, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг тул хариуцагч Х.****************т зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ц.*************** өөрийн данснаас шилжүүлсэн, иргэн Ц.**************-н данснаас хариуцагчид шилжүүлсэн хүлээн авсан болохыг зохигчид тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргаагүй.

 

9. Хариуцагч талаас иргэн Ц.**************тэй найз нөхдийн харилцаатай байсан тул түүгээр дамжуулж сарын хүүтэй мөнгө зээлж, сарын хүүг ярилцаж тохирсоноор төлөхдөө найз Ц.**************** болон нэхэмжлэгч Ц.************** нарын данс руу шилжүүлснээр нийт 150,190,000 төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн, нэхэмжлэгч Ц.**************** болон иргэн Ц.*************нар дансаараа хүлээн авсанд нэхэмжлэгч тал маргаагүй.

 

10. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Ц.************, хариуцагч Х.***************** нарын хооронд мөнгө зээлдүүлэх, зээлсэн мөнгийг буцаан төлөх талаар харилцан тохиролцсон зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулсан.

 

12. Харин хариуцагчийн төлсөн гэх 150,190,000 төгрөгөөс нэхэмжлэгч тал 115,000,000 төгрөгийн хүлээн авсан, уг төлбөрийг зээлийн хүүний төлбөрт тооцон суутган авсан болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласнаар зохигчид зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөд хүү төлөхөөр тохирсон эсэх нь, хэргийн 17-р талд авагдсан мөнгө зээлж тооцоо нийлсэн баримтаар зээлийн хүү төлөхөөр тохирсон эсэх нь маргааны зүйл болж байна.

 

13. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зохицуулсан.

 

14. Хэргийн 17-р талд авагдсан Мөнгө зээлж тооцоо нийлсэн тухай баримт нэртэй 2025 оны 4-р сарын 01-ний өдрийн огноотой бичвэрт ...Х.****************** би Ц.******************** 2024-01-5-нд 50,000,000 төгрөг, 2024-4-6-нд 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг, Б.********************с 2024-4-10-нд 35,000,000 төгрөг, 2024-5-21-нд 15,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг, энэ мөнгөнөөс 2025-02-13-нд 20,000,000 төгрөгийг буцааж өгсөн, О.******************ээс 2024-8-12-нд 15,000,000 төгрөг, 2024-11-12-нд 10,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг буюу дээрхи нийт 115,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ****************дансандаа авч тус тус 10 хувийн хүүтэй би зээлсэн. Ингээд би нийт 115,000,000 төгрөгний хүүг дээрхи мөнгө зээлдүүлсэн хүмүүст өгч байсан. Харин одоо буюу 2025-4-01, 2025-01-01-ний өдрөөс эхлэн тус мөнгөнд хүү төлөхгүй зөвхөн үндсэн мөнгө болох 115,000,000 төгрөгийг өгч байхаар харилцан тохиролцов гэжээ.

 

15. Дээрх хэлцлийн үгийн утга, агуулгаас үзэхэд хариуцагч Х.********************* нь нэхэмжлэгч нараас нийт 115,000,000 төгрөгийг хүлээн авсан, Б.*****************-н 50,000,000 төгрөгнөөс 2025-02-13-ны өдөр 20,000,000 төгрөгийг буцааж өгсөн, 115,000,000 төгрөгний хүүг өгч байсан талаар дурдсан байх боловч нэхэмжлэгч **********************ийн ****************** тоот, иргэн ****************гийн ***************** тоот данс руу мөнгөн шилжүүлэгийн зарлага гарахдаа ****************, ***************-с, eegii гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байх тул тухайн гүйлгээг хүүгийн төлбөрт шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Өөрөөр хэлбэл төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаатай, хугацаагүй байгуулж болохоор зохицуулснаар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй буюу гэрээгээр хугацаа тохироогүй байна.

 

16. Түүнчлэн хариуцагч талаас 150,190,000 төгрөг төлсөн байдлыг нотлохоор гаргасан хас банкны дансны хуулга баримтын эзэмшигч нь тодорхойгүй, ямар дугаарын данс руу шилжүүлэг хийсэн болох нь тодорхойгүй /хх-72-85/, Худалдаа хөгжлийн банкны ***************** **************** гэх дансны хуулга баримтад банкны тэмдэг дарагдаагүй /хх-86-87/, төрийн банкны тэмдэг дарсан дансны хуулга баримтын эзэмшигч нь тодорхойгүй /хх-88-97/ байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн 113,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэж үзэв.

 

17. Иймд хариуцагч нь нэхэмжлэгч нараас нийт 115,000,000 төгрөг хүлээн авсанд, хариуцагчаас нэхэмжлэгч нарт буцаан 113,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүй тул хариуцагч Х.********************** төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.***************** олгож, нэхэмжлэлээс үлдэх 113,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

18. Хариуцагч Х.************* зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ц.***************** өөрийн данснаас, иргэн Ц.************* өөрийн данснаас шилжүүлсэн болохыг, хариуцагч зээлийн төлбөрийг буцаан төлөхдөө дээрх иргэдийн дансанд шилжүүлсэн болохыг зохигчид тайлбарлаж, хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгч Б.****************, О.*************** нарын данснаас зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж үзэх үйл баримт, үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тэдгээрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

19. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Х.**********************ээс зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.********************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113,500,000 төгрөг болон нэхэмжлэгч Б.******************, О.**************** нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.********************* олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ламтан овогт ***************-н **************** /РД-****************/-с зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт ***********н ****************** /РД-********************/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113,500,000 төгрөг болон нэхэмжлэгч Б.************************, О.******************** нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 732,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*********************-с улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.********************д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЯНЖИНДУЛАМ