| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0203/э |
| Дугаар | 2018/ШЦТ/229 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******-н өмгөөлөгч *******
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгч, хохирогч *******
Шүүгдэгч, хохирогч *******
Гэрч нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт *******, Боржигин овогт *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* нарт холбогдох эрүүгийн 1721001970001 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч, хохирогч: *******, Дорнод аймгийн Хэрлэн сумын ...... оны ...... сарын .....-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: .........../, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ........ дугаар багийн ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
2. Шүүгдэгч: *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд .......... оны ...... сарын .....-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: .........../, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дорнод аймаг дахь Нийтийн аж ахуйн газарт ......... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
3. Шүүгдэгч, хохирогч: *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ....... оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ........../, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Булган сумын .......................... газарт оршин суух, Дорнод аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн Дорнод аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь *******-тай бүлэглэн 2017 оны 09 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт иргэн *******, *******, М. нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******-тай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт иргэн *******, *******, М. нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт иргэн *******-н нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч-хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед эхлээд гэрийн гадна тэр гурав мотоциклтой ирсэн бөгөөд Ц нь мотоциклийн араас бууж ирээд “ахаа нөгөө машин чинь мөн үү” гэхэд нь “мөн байна” гэж хэлэхэд Ц “нөгөө муу хоттой хонины голоор, аргамжаатай морины хажууд зогсдог хулгайч мөн байна” гээд над руу ирэхээр нь би “чи юу гээд байгаа юм бэ” гэхэд шууд баруун шанаа орчимд баруун гараараа цохисон. Би тэр үед машин дотор сууж байсан. Тэгээд барьцалдаж аваад машинаас буугаад түүнийг үсдэж байгаад толгой тэр хавь руу нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед ах нь мотоциклоос бууж ирээд миний толгой руу цохиж зууралдаад байсан. Тэр үед гэрээс манай ах гарч ирсэн ба Ц-г араас нь тэврээд авсан. Тухайн үед Ц цэнхэр өнгийн ажлын куртиктэй явж байсан. Ах надаас Ц-г салгахаар нь би шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Мөн гэрийн урд талд машинаас урагш газарт дранк шиг нарийн, 1 метр гарангийн урттай мод байхаар нь аваад зүүн чихнийх нь хавьд модоороо нэг удаа цохисон. Тэгэхэд цаашаа зугтаад явсан. Тэр үед Ц манай ахыг доороо хийчихсэн цохиод байж байхаар нь очоод үснээс нь зулгаагаад түүний толгой руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд би түүнтэй гэрийн зүүн талд харилцан зодолдож байгаад би түүнд хандаж “чи намайг хулгайч гэж байгаа бол миний бичиг баримтыг хар” гээд түүнийг эхлээд гэр рүү оруулаад араас нь ороход л эргэж хараад миний хамар руу цохичихсон. Тэгэхээр нь би гэр дотор газарт унагаад толгой орчимд нь гараараа нилээн хэдэн удаа цохисон. Тэр үед гаднаас Б ах орж ирээд “Монгол хүн байж гэрт нь орж ирээд уулзаж эвээ олохгүй” гээд Ц-н бөгс орчимд нь ганц удаа өшиглөсөн. Тэр үед гэрт байхад Ц намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нэлээд хэдэн удаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарсан, тэгэхээр нь би цамцныхаа халаасыг урж цусаа арилгасан. Миний хамарнаас цус гарч байхыг Ц болон манай гэрийнхэн харсан...” гэжээ. /хх 180/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...Мотоциклтой гурван залуу хүрч ирсэн. Хоёр нь хөдөө таардаг залуучууд байсан ба ахыгаа дагуулаад ирсэн. Ах нь “сая задгай байсан хонины хажуугаар гэрэлгүй аргамжаатай морин дээр ирсэн машин мөн байна, хулгай хийх гэж явсан машин байна” гэхээр нь би “чи юу яриад байгаан төөрөөд гэртээ ирж байна” гэхэд ах нь хүрч ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлж цохиод үсдэж дараад нүүр рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Дүү нь намайг бариад авсан. Тэр үед ах нь миний гэдэс орчимд 1 удаа өшиглөсөн. Би дүүгийнх нь шанаа руу нь гараараа нэг удаа цохиод газарт богино мод байхаар нь авч, ахынх нь толгой, хүзүү орчимд хэд хэдэн удаа цохисон. Ах нь газарт унахаар нь дүү рүү нь очоод модоороо толгой орчимд нь нэг удаа цохиход цаашаа гүйгээд явсан. Эргээд ахыг нь газарт хэвтэж байхаар нь цээж толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Нөгөө залуу босож ирэхээр нь манай ах Б гэрээс гарч ирээд түүний араас тэвэрч татаж унагасан. Би тэр залууг дахиж өшиглөж зодсон. Би тэр залууд “чи миний бичиг баримтыг орж хар” гээд гэр рүү дагуулаад ороход эргэж хараад хамар руу гараараа хоёр удаа цохисон. Гэр дотор дахин унагааж байгаад нүүр рүү нь хэд хэд гараараа цохисон. Зодоон эхлэхэд нэг нь мотоциклтой хөдлөөд явсан. Дүү нь надад цохиулаад явган гүйгээд явсан байсан. Нөгөө залуу нь гэрт орж ирээд намайг хэл амаар доромжилж, “өмнө нь чам шиг хулгайчийг хонь хулгайлж байхад нь барьсан” гэхээр нь хэд хэд цохисон...манай ах Б ажлаа тараад явсан байсан тул ажлыхаа саарал өнгийн хувцастай явж байсан. ...цэнхэр хувцастай Эрдэнэ залуу нь...намайг нэг удаа нүүр рүү гараараа цохихоор нь зөрүүлээд цохиод барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд хажуунаас хар өнгийн хувцастай // залуу намайг бариад авахаар нь би газар байсан богино модыг аваад хүзүү, шанаа орчимд нэг удаа цохиод, дахин гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон...Ц миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлж цохиод газар унагаагаад гэрийн баруун хэсэгт цохиж зодож байгаад больсон...Би Ц, нарыг цохиж зодсон...миний газраас аваад цохисон мод хаана байгааг мэдэхгүй...Ц намайг огт цохиж зодоогүй гэдэг, гэхдээ намайг гэр рүү орж байхад өөдөөс цохисон. Үүнийг гэрийнхэн харсан эсэхийг мэдэхгүй байна. Би ямар ч байсан модоор цохисон...манай ахыг ажил хийдэг учир наад хэд чинь тэгж мэдүүлэг өгөөд мөнгө авах гээд байдаг юм шиг байна лээ...урьд хамраа гэмтээж байгаагүй, тухайн үед Ц-д цохиулаад хугарсан...” гэжээ. /хх 27-29, 154/
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэд нарыг цохиж зодоогүй, харин сүүлд дүү /нэрийг нь мэдэхгүй/-г нь гэрт орсон хойно гэрийн баруун талд газарт зүүн тийшээ хараад сууж байхаар нь түүний ташааны дээгүүр, суганых нь доогуур, биеийн баруун хэсэгт нь 2-3 удаа зүүн хөлөөрөө өшиглөсөн. Үүнээс өөрөөр тэд нарыг цохиж зодсон зүйл байхгүй. ...би цохиогүй...манай аав гэгчийг модоор цохиогүй, тэр үед манай аав гэрт байсан. Гэрээс гарч ирээгүй...манай дүү малгайтай цамцныхаа халаасыг ураад цусаа арчиж байхдаа “энэ муу ороё гэж орчихоод хамар руу цохидог байна ш дээ” гэхээр нь би Ц рүү очиж “та нар гэрт орж учраа олохгүй” гэж хэлээд 2-3 удаа өшиглөсөн юм. Тэр үед дүүгийн нүүр цус болчихсон, хамарнаас нь цус гарсан байсан...” гэжээ. /хх 181/
Шүүгдэгч-хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би болсон үйл явдлын талаар нэг сарын дараа мэдүүлэг өгсөн. Намайг анх мэдүүлэг өгөхөөр очих үед мөрдөгч Б, Б нартай эвлэрээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж байна уу? гэж надаас асуухад нь би тухайн үед “тэгье” гээд зөвшөөрсөн. Гэвч би Б, Б хоёртой холбогдоогүй. Тэгсэн мөрдөгч намайг нэгэнт ирсэн юм чинь мэдүүлгээ өгчих гэхээр нь би мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө гэж хэлсэн. Тэр мөрдөгч намайг хөдөө байдаг болохоор олон яваад яахав ирсэн дээрээ мэдүүлгээ өгчих дараа нь өмгөөлөгчтэй ирээд дахин мэдүүлэг өгч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч эхний мэдүүлгээ өгөөд явсан. Мөрдөгч надад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэж байгаа болохоор нэг бүрчлэн биш товчхон мэдүүлэг өгчих гэж хэлсэн. Болсон хэргийн талаар ярихад одоо санаж байгаагаар 9 сарын 22-ны орой цагийн сайн санахгүй байна. Тэр өдөр гадаа харанхуй бороо орох шинжтэй байсан. Тэгсэн гадаа нохой боорлоод болохгүй байхаар нь би гарч харсан. Тэгсэн чөдөртэй морь хашаа хоёрын хооронд нэг машин зогсож байсан. Тэгээд намайг гарч ирэхэд гэрлээ асаалгүй тэр чигээрээ явсан. Би явган байсан болохоор араас нь яваагүй. Тэгээд би дээр очоод тэр машины араас яваад өгөөч гэж хэлсэн. Манай хэд араас нь амжиж очиод уулзахад “ руу явж байна” гэж хэлээд зам асуусан байсан. Тэгээд зам зааж өгөхөд өөр тийшээ явсан гэсэн. Тэгэхээр нь би “хонь мал ачиж уу” гэж асуухад “сайн харагдсангүй” гэж хэлсэн. Тэгээд би араас нь мотоциклтой явсан. Цагаан даваан дээр очоод зогсохоор нь би хонь мал байна уу гэж үзэхээр араас нь очсон. Би очоод та нар хоттой мал дээр очиж гэрлээ асаалгүй явсан машин мөн үү? гэж асуухад Б өөдөөс хэл ам үүсгээд зодоон эхлүүлсэн. Тэгээд миний дээр бүгдээрээ нийлээд цохиод байсан. Тэгсэнээ намайг гэртээ чирж оруулаад гар хөлнөөс татаад янз бүр болгоод байсан. Тэгтэл гаднаас нэг хүн орж ирээд “тэр мотоциклын ард сууж явсан залуу хаана байна машинаар дайраад алчий” гээд байсан. Тэгтэл нэг нь “энд байна” гэхэд тэр гаднаас орж ирсэн залуу “тонгорог хаана байна алчий” гээд дайраад байсан. Тэгтэл нэг хүүхэн “чи толгойгоо цусдаж яах гээд байгаа юм бэ, нэг сайн цохиод авахгүй юу” гэж хэлсэн. Тэрнээс цааш юу болсныг нь би санахгүй байна. Сүүлд мөрдөгч надаас “чи Б-г цохисон байна, тэр хүн эмчилгээ хийлгээд явж байна” гэж хэлсэн. Тэгээд мэдүүлгээ өгсөнийхөө дараа уншихад миний мэдүүлэг зөрүүтэй байсан. Тэгэхээр нь би “энэ мэдүүлгээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэдгээ хэлэхэд мөрдөгч намайг “та сүүлд шүүхийн шатанд мэдүүлгээ дахин өгч болно” гэж хэлсэн. Би энэ хэрэг дээр сүүлд өмгөөлөгч авсан. Эхлээд бол өмгөөлөгчгүй явж байсан. Миний томографикт харуулсан зургийг алга болгосон байсан. Тэгэхээр нь би дахин 01 сард томографикийн зураг авахуулахад миний бие муу байгаа талаар хэлээд Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай талаар хэлсэн. Тэгээд би 03 сарын 20-ны өдөр нүдний гэмтлүүдээ эмчлүүлсэн.оо надад хагалгаанд ороход 2 сая төгрөг хэрэгтэй байгаа. Энэ талаараа хүсэлт гаргасан боловч Б, Б нараас төлбөр мөнгө өгөөгүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 сарын 22-ны орой 21 цагийн орчимд би хөдөө гэртээ ганцаараа байж байхад манай нохой гадаа хуцаад байсан. Тэгэхээр нь би гэрээс гараагүй, сүүлдээ нохой хуцаад боорлоод байхаар нь би нэг юм болж байна гэж бодоод гарахад манай гэрийн баруун урд талд байх хонины хашааны цаана нэг машин зогсож байхаар нь би наанаас нь гар чийдэн тусгахад тэр машин гэрэлгүй хөдлөөд явсан...Тэгэхээр нь би өвөлжөөн дээр байгаа ах рүү утсаар “хонины хашааны цаана машин зогсож байгаад гэрэлгүй яваад өгчихлөө, хонь мал ачаад явсан уу, үгүй юу очоод хараач” гэж хэлсэн. ...Ингээд бид нар тэр айлын гадаа очиход машиныхаа гадаа Б зогсож байсан. Машин дотроосоо юм хайж байгаа бололтой байсан. Ингээд би мотоциклоос буугаад Б-тай мэндлэхэд дуугарахгүй байсан, би тэгэхээр нь “чи сая хоттой хонины цаанаас хөдлөөд гэрэлгүй явдаг хүн мөн үү” гэхэд тэр “хаа хүрэх нь чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Тэгэхээр нь “чамайг руу явж байна гэсэн үү үгүй юу” гэхэд “үгүй би гэртээ ирчихээд байна” гэсэн. “Чи чинь хэн гэдэг хүн бэ, хэнийх вэ” гэхэд тэр, “чи ямар олон үгтэй бацаан бэ” гэж хэлсэн. “Чи цагдаа юм уу хаашаа юм” гэхээр нь “би чамайг хэн гэж хүн бэ гэж байна” гэхэд тэр “” гэж хүн байна гэсэн. Тэгсэн Б “чи намайг хулгайч гэж бодоод байгаа юм уу, чи, нарыгаа хөөхгүй байж бид нартай хөөцөлдөж ирдэг ямар овоо муу баньд вэ” гэж хэлээд намайг заамдаж аваад нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би заамдалцаад авахад гэрээс эрэгтэй, эмэгтэй нийлсэн баахан хүн гарч ирээд Б ах нь миний гарыг тавиулах гээд гар дээрээс цохиод, араас ах нь байх боогоод, гуай хөлнөөс зуурч татаад байсан. Тэгээд тэд нар машинаас чирж холдуулаад гэрийнхээ үүдэнд аваачаад намайг босгохгүй энд тэндээс өшиглөөд байсан. Би доошоо харчихаад хэвтээд байсан. Намайг хэн цохиж байсныг нь мэдээгүй, харанхуй байсан учир хэн гэдгийг нь мэдээгүй, тэгээд тэд нар намайг гэр рүүгээ чирээд оруулсан. Тэр үед , нар хаана байсныг мэдэхгүй байна, бодвол салгах гэж үзээд зодох гээд байхаар нь зугтаасан гэсэн. Намайг гэр рүүгээ оруулаад баруун талын орон дээр дарж унагаасан, би тэр үед нь хоёр гараараа нүүрээ хамгаалахад хоёр эрэгтэй хүн нь миний гарыг татаж нүүр ил гаргах гээд үзээд байсан, харин дараа нь Б гаднаас гэрт орж ирээд миний нүүр рүү доороос өлгөж өшиглөсөн. Тэр үед уруул дотроос язраад хамар халуу оргиод л явсан. Тэр үед гэрт бөөн бужигнаан болоод байсан...үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, ухаан алдчихсан байсан, нэг мэдэхэд эмнэлэгт дусал залгуулсан хэвтэж байсан...” гэжээ. /хх 183-184/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр залууд хандаж “түрүүн манай хоттой хонины гаднаас хөдлөөд явдаг машинтай хүн чи юу” гэж асуухад тэр, “тийм байна” гэж хэлсэн. “Хэн гэдэг хүн бэ өөрөө, хаанаас хаа хүрч яваа юм” гэхэд “Би аймгаас явж байна, байна” гэсэн...нөгөө залуу намайг заамдаж аваад миний нүүрэн тус газарт гараараа цохисон...нэг сэрэхэд намайг гэр дотор оруулан орон дээр гаргаад нэг нь миний нүүрэн тус газарт цохиод байсан, хэн нь цохиод байсныг мэдэхгүй...гэрийн гадаа эхлээд нүүр рүү Б гэх залуу цохисон, тэгэхэд араас гурван хүн ирээд нэг нь намайг боогоод нэг нь толгой руу цохиод нэг нь хөлнөөс барихад би газарт унасан. Тэгэхэд дээрээс дахин зодож цохиод байсан. Мөн гэр дотор ороод дахин намайг цохиход би газарт нүүрээ гараараа дараад хэвтсэн. Миний биед учирсан хамрын ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүдийг яг хэн учруулсанг мэдэхгүй байна. Намайг хэн хэн нь яаж цохисныг нь мэдэхгүй Б-аас бусдыг нь одоо харвал танихгүй...би Б-г нэг удаа алгадсан...” гэжээ. /хх 18-21/
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр орой манай дүү утсаар яриад “гэрийн гаднаас гэрэлгүй машин хөдлөөд явлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр машиныг нь амдаж очоод уулзсан. Тэгэхэд Б гэх залуу машин барьж байсан. Тэгээд би “аль хүрч яваа юм” гэж асуухад “ руу явж байна” гэж хэлсэн. Би “та нар эргэж ороод энэ замаараа чигээрээ яв” гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу ын замаар ороод өргөн замаар явна гэж хэлсэн. Дараа нь манай дүү морьтой ирээд юу болсон талаар асуухад нь би уулзсан талаараа хэлсэн. Тэгээд бид нар араас нь ажиглаж явсан. Тэгсэн нэг газар очоод зогсохоор нь араас нь очиж уулзахаар болоод очсон. Тэгээд манай дүү гэр рүү нь ороод мэнд мэдэж уулзсан. Манай дүү очиж уулзсны дараа чанга дуу гараад эхлэхээр нь би араас нь очиход гэрээс хүмүүс гарч ирсэн. Тэгээд манай дүүг хэвтүүлээд 4 талаас нь чирч оруулаад гэрийнхээ хаалгыг хаасан. Тэгсэн Б над руу мод барьж гарч ирээд намайг цохисон. Намайг цохисон модтой чигээрээ машиндаа суугаад баруун хойшоо явсан. Энэ хооронд хонь хашаан дотор байсан. Тэр айлын хүмүүсээс хэн нь ч “хонь, мал явчихлаа” гэж хашгираагүй, тийм зүйл сонсогдоогүй. Харин аав, ээжийнх нь “орон шоронд явсан овоо муу гарууд гэсэн, наадуулыгаа алаад өг, сайн хашираагаад өг, сайн цохиод өг” гэх дуу нь сонсогдож байсан. Намайг тэр гэр рүү ороход шүүх хуралдааны танхимд сууж байгаа энэ ягаан цамцтай гэх хүүхэн надтай халз нүүр тулж байсан. Тэгээд “өө энэ нэг нь зүв зүгээр ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгэхэд би цусаа гойжуулчихсан орж байхад зүв зүгээр орж ирлээ гэж хэлж байсан. Тэгээд би гэр рүү ороод “наад хүнээ тавиачээ” гэж хэлэхэд “байж бай” гэж хэлээд намайг барьсан. Тэгэхээр нь би мулт татаад гарсан. Мотоциклыг минь талаар нь харуулаад унагасан байсан. Би хэсэг мотоциклоо түрж яваад асаасан. 20-ын овооны тэнд очоод аав, ээжтэйгээ утсаар ярьж хэл дуулгасан. Аав, ээж тэндээсээ цагдаа дуудсан. Түргэнийг бол ирээд дуудсан. Орж ирэхэд нь ухаан алдсан байсан. Ийм л юм болсон гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү Ц бууж мэнд мэдээд “яагаад гэрэлгүй яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр залуу “чамд ямар хамаа байна” гээд тэр хоёр хоорондоо маргаж муудалцаад тэр залуу Ц-ийг заамдаж аваад гараараа цохиод авсан. Ц ч мөн барьцалдаж аваад зодолдсон...гэр дотроос гарч ирсэн саарал өнгийн ажлын хувцастай 20 гаруй насны залуу ирээд миний толгойн хэсэг рүү модоор 2 удаа цохисон. Би ухаан алдаж нэг сэрэхэд хашаатай хонины тэнд цохиулаад унасан байсан...намайг тэр машины жолооч зодож цохисон, тэрээр шууд миний толгой руу модоор 2 удаа цохисон...би тэгээд газарт унаад өгсөн. Өөр хүн зодож цохиогүй...миний биед учирсан бүх гэмтлийг автомашин жолоодож явсан тухайн үед саарал өнгийн ажлын хувцас өмссөн байсан залуу сүүлд нэрийг нь сонсоход Б гэдэг залуу учруулсан...Б эхэлж Ц-ийн нүүр, шанаа орчимд гараараа нэг цохисон...Б гартаа мод барьсан хүрч ирээд миний мөр, толгойны оройн хэсэгт, зүүн шанаа орчимд нийт 3 удаа модоор цохисон. Тэр үед би манараад газарт унасан, тэгээд нүд бүрэлзэж байгаад сэргэхэд Б нь машинаа унаад баруун хойшоо г хөөсөн...өнөөдөр манай эгч надад утсаар хэлэхдээ “ нь нас барсан байна, цагдаагаас надтай ярилаа” гэж хэлсэн...зодуулсандаа гомдолтой байна...” гэжээ. /хх 13-15, 148-150/
Хохирогч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ц мотоциклоос бууж тэр залууд хандаж “чи яагаад гэрлээ асаахгүй, айлын гадуур явж байгаа юм” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд маргалдаж, Ц-ийг тэр шар үстэй залуу цохиод авсан...Ц-ийг тэр шар залуу эхлээд зодож цохисон. Би салгах гээд голоор нь ороход гэрээс хүмүүс гарч ирээд намайг барьж аваад зуураад байсан. Би доош тонгойгоод Ц-ийг босгох гэтэл намайг нэг нь модоор цохисон. Хэн нь намайг модоор цохисныг мэдэхгүй байна...” гэжээ. /хх 26/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нэг сэрэхэд гадаа хүмүүс зодолдоод байгаа бололтой дуу чимээ гарч байсан. Намайг босоход Б нэг танихгүй залуутай орж ирчихсэн байсан ба тэр залуугийн хамар, амнаас цус гарчихсан байсан...тэд нар хулгайд хардаж сэрдсэн талаар ярьж маргалдаад байсан...” гэжээ. /хх 33/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрээс шагайж харахад мотоциклтой гурван залуу ирээд гэрийн гадаа мотоциклоосоо буугаад гурвуулаа Б руу очоод нэг нь Б-г автомашин дотор бариад “газар дээр нь чам шиг хулгайчийг барьдаг юм” гээд зууралдаад авахад араас хар куртиктэй туранхай залуу Б-г цохих гэхээр нь би Б-д хандаж “дүүг чинь хүн зодож байна” гэж хэлчихээд гэрээсээ гараад автомашин руу очоод хар куртиктэй залуугийн куртикнээс татахад тэр залуу миний үснээс бариад авахаар нь би болиод холдсон. Тэгэхэд Б гарч хар куртиктэй залууг бариад авахад тэр залуу Б-ийг газар унагаагаад дээр нь суухаар нь эхнэр нь гэрээс гарч ирээд салгах гээд чадахгүй буцаад орсон. Тэгэхээр нь би очоод Б-ийг татаж босгочихоод гэр рүүгээ орсон. Тэгээд гэрт байж байхад Б нэг залуутай гэр рүү орж ирээд дахин гэрийн баруун хэсэгт хоорондоо зодолдож байгаад болиход Б-ийн хамарнаас цус гарсан байсан. Тэгэхэд Б орж ирсэн араас нь хар куртиктэй залуу гэрт орж ирээд буцаад гарсан...Б шар өнгийн үстэй байсан. Б саарал өнгийн хувцастай байсан...манай нөхөр гэж тэдний хүргэнийг зодож цохисон зүйл байхгүй. Манай нөхөр тэр үед орон дээрээ хэвтэж байгаад шуугилдахаар нь сэрсэн. Манай нөхөр тэр үед гэрээс гараагүй, харин би гэрээс гарсан...манай нөхрийн баруун гар нь хугарсан учир гараа атгаж чаддаггүй юм...манай хүү Б гарсан, манай хоёр бэр гарсан. Тэгээд би гарсан, харин манай нөхөр болон Мөнх-Очир, түүний эхнэр нар гэрээс гараагүй...” гэжээ. /хх 39, 157/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 557 тоот дүгнэлтэд: “1.М.гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 43/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 558 тоот дүгнэлтэд: “1.Э. биед тархи доргилт, хуйханд зүүн зулайн няцарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүдийн тархи доргилт, хуйханд зүүн зулайн няцарсан шарх, зүүн шанааны зөөлөн өдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт нь бүрдэл байдлаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 46/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 606 тоот дүгнэлтэд: “1.*******-ийн биед хамрын ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь тус бүрдээ “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 50/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 451 тоот дүгнэлтэд: “1.Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 606 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.*******-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын зөөлийн эдийн няцрал, баруун нүдний харааны бууралт /хараа-0.5/ бүхий гэмтэл, тархи сульдал бүхий эмгэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна. 5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.*******-ийн баруун нүдний харааны бууралт нь /0.5/ ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-аар тогтонги алдагдуулах ба цаашид хараа сайжрах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 7.Тархи доргисон үед толгой өвдөх зовиур илрэх ба мотоцикл, морь унахад толгой өвдөх зовиур ихэснэ” гэжээ. /хх 170-171/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 183 тоот дүгнэлтэд: “1.*******-ийн биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Хэзээ үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь бусдад зодуулсаны улмаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. 5.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 173/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтанд: Дээрх болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч Б.Б /хх 27-29/, шүүгдэгч ******* /хх 30-31/, гэрч /хх 32-33/, Т. /хх 34-35, 155-156/, /хх 36-37/, /хх 38, 158/, /хх 39-40, 157/, /хх 159-160/, /хх 161-162/, /хх 163-164/, Э. /хх 165-166/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Яаралтай тусламжийн хуудас /хх 42, 47, 51, 216-219/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 141-142/, Рентген зураг /хх 174-175/, Эмчийн тодорхойлолт /хх 177/, Шинжээчээс авсан мэдүүлэг /хх 178/, Өвчний түүх /хх 210-215/, Хохиролтой холбоотой баримтууд /60-107, 220-242/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 110, 114, 187/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 116-117, 189/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх 143-144/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 146/, Эд зүйлийн үнэлгээ /хх 147/, хохирогч М.ы нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 203/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 09 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт “хулгай хийхээр явж байна гэж сэрдлээ” гэх шалтгаанаар хохирогч *******, *******, М. нарыг зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт хохирогч *******-ийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт тус тус гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч *******атзаяагийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч тэдгээрийн үйл баримт, үйлдлийг давхар нотолсон дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:
Шүүгдэгч *******, Б нар нь бүлэглэн *******, *******, М. нарыг зодож тус тус хөнгөн хохирол учруулсан талаар эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн:
Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн “...Тэгээд манай дүүг хэвтүүлээд 4 талаас нь чирч оруулаад гэрийнхээ хаалгыг хаасан. Тэгсэн Б над руу мод барьж гарч ирээд намайг цохисон. Намайг цохисон модтой чигээрээ машиндаа суугаад баруун хойшоо явсан. Энэ хооронд хонь хашаан дотор байсан.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/, ... Гэр дотроос гарч ирсэн саарал өнгийн ажлын хувцастай 20 гаруй насны залуу ирээд миний толгойн хэсэг рүү модоор 2 удаа цохисон. Би ухаан алдаж нэг сэрэхэд хашаатай хонины тэнд цохиулаад унасан байсан...Намайг тэр машины жолооч зодож цохисон, тэрээр шууд миний толгой руу модоор 2 удаа цохисон...Өөр хүн зодож цохиогүй...миний биед учирсан бүх гэмтлийг автомашин жолоодож явсан тухайн үед саарал өнгийн ажлын хувцас өмссөн байсан залуу, сүүлд нэрийг нь сонсоход Б гэдэг залуу учруулсан...” /1-р хавтас 13-15, 148-150/ гэх,
Хохирогч гийн “...Ц-ийг тэр шар үстэй залуу цохиод авсан...Би салгах гээд голоор нь ороход гэрээс хүмүүс гарч ирээд намайг барьж аваад зуураад байсан. Би доош тонгойгоод Ц-ийг босгох гэтэл намайг нэг нь модоор цохисон...” /1-р хавтас 26/ гэх,
Хохирогч *******-ийн “...Гэрийн гадаа эхлээд нүүр рүү Б гэх залуу цохисон, тэгэхэд араас гурван хүн ирээд нэг нь намайг боогоод, нэг нь толгой руу цохиод, нэг нь хөлнөөс барихад би газарт унасан. Тэгэхэд дээрээс дахин зодож цохиод байсан. Мөн гэр дотор ороод дахин намайг цохиход би газарт нүүрээ гараараа дараад хэвтсэн.../1-р хавтас 183-184/, ...Намайг Б эхлээд зодож цохисон, ах нь миний араас намайг боосон, тэгээд гэртээ оруулаад Б зодож цохисон... харин дараа нь Б гаднаас гэрт орж ирээд миний нүүр рүү доороос өлгөж өшиглөсөн. Тэр үед уруул дотроос язраад хамар халуу оргиод л явсан.../шүүх хуралдааны тэгдэглэлээс/ гэх,
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн, мөрдөн шалгах ажиллагаанд хууль сануулж мэдүүлэг авсан гэрч гийн “...Тэгээд гэрт байж байхад Б нэг залуутай гэр рүү орж ирээд дахин гэрийн баруун хэсэгт хоорондоо зодолдож байгаад болиход Б-ийн хамраас цус гарсан байсан. Тэгэхэд Б орж ирсэн, араас нь хар куртиктэй залуу гэрт орж ирээд буцаад гарсан...Б шар өнгийн үстэй байсан. Б саарал өнгийн хувцастай байсан...” /1-р хавтас 39-40/ гэх,
Шүүгдэгч *******-ийн гэрчээр өгсөн “...Б намайг унагадаг залууг гэртээ оруулчихсан маргалдаад байж байсан. Тэр залуугийн хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан...Би гэрт ороод тэр залууг “хулгайд мэрдэж хүн зоддог хэн бэ” гээд сууж байхад нь цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн...” /1-р хавтас 30-31/...Ц манай дүүг эхлээд цохисон, дараа нь зууралдаад зодолдсон...Би тэр залууг салгах гэж араас нь боосон, гэрт байхад нь 2-3 удаа өшиглөсөн...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх, түүнчлэн гэрч /хх 32-33/, Т. /хх 34-35, 155-156/, /хх 36-37/, /хх 38, 158/ нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 606, 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 558, 557 тоот дүгнэлтүүд,
Мөн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт *******-ийг *******-тай бүлэглэн зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч, харин хохирогч *******, М. нарыг бүлэглэн модоор цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, шүүгдэгч ******* нь би модоор цохисон гэж төрсөн ахыгаа өмгөөлж мэдүүлдэг боловч хохирогч Э. “... нь гартаа мод барьсан хүрч ирээд миний мөр, толгойны орой хэсэгт, зүүн шанаа орчимд 3 удаа модоор цохисон...Тэгээд Б нь машинаа унаад баруун хойшоо г хөөсөн...” /1-р хавтас 148-149/ гэх мэдүүлэг, Хохирогч М.гийн “...Доош тонгойход миний толгой дундуур нэг нь модоор цохисон. Би зугтаахад араас нэг нь машинаа асаагаад гэрэл тусгаад намайг хайгаад байхаар нь би гүйгээд жалганд очоод хэвтээд өгсөн.Тэгээд тэр машинтай хүн намайг хайж байгаад буцаад гэр рүүгээ явсан...” /1-р хавтас 25-26/ гэх, шүүгдэгч *******-ийн “...Өөр нэг залуу хүрч ирэхээр нь би тэр залуу руу очиход хонины хашаа руу зугтаад явсан. Задгай хонь үргээд хойшоо явахаар нь би машинаа асааж хонио эргүүлж ирсэн...” /1-р хавтас 30-31/ гэх, хохирогч Э. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр үед хонь үргэлээ гэж хэн ч ярьж байгаагүй, хонин ч зайдгай байгаагүй, Намайг модоор цохиж хонины хашааны гадаа унагаачихаад, г хайж машинтайгаа явсан...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгүүд болон гэмт хэрэг гарсан орон зай, цаг хугацааны хувьд хохирогч Э. “Б нь бид хоёрыг модоор цохисон” гэх мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******* ******* нарын үйлдэл үргэлжилсэн цаг хугацаа, хэргийн газарт байсан гэрч нарын өгсөн мэдүүлэг зэргээс хохирогч *******, М. нарыг шүүгдэгч ******* модоор зохисон гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******-г нүүрэн тус газар нь цохисноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болон болсон үйл баримтын талаар эх сурвалжаа зааж удаа дараа зөрүүгүйгээр мэдүүлсэн хохирогч *******-ийн “...Ц миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлж цохиод газар унагаагаад гэрийн баруун хэсэгт цохиж зодож байгаад больсон...Ц намайг огт цохиж зодоогүй гэдэг, гэхдээ намайг гэр рүү орж байхад өөдөөс цохисон.../1-р хавтас 27-29, 154/, ...Миний хамар өмнө нь гэмтэж байсан удаа байгаагүй, тухайн үед Ц миний нүүрэн тус газарт цохисноос энэ гэмтлийг авсан...Тэр үед нь цус гарсан, тэнд байсан хүмүүс харсан...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон:
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн хохирогч Э. “...Б Ц-ийг заамдаж аваад гараараа цохиод авсан. Ц ч мөн барьцалдаж аваад зодолдсон...” /1-р хавтас 12-14/ гэх,
Хохирогч *******-ийн “...Би Б-г нэг удаа алгадсан...” /1-р хавтас 21/ гэх,
Хууль сануулж мэдүүлэг авсан гэрч Т.ын “...Араас манай нөхөр Б гэрт орж ирэхэд тэр залуу Б-ийн нүүр рүү гараараа цохиход Б өөдөөс нь зодолдсон. Тэгээд тэр хоёр гэрийн баруун хэсэгт зодолдож байгаад больсон.../1-р хавтас 34-35/, ...Манай нөхөр өмнө нь хамраа гэмтээж байгаагүй,... сүүлд энэ асуудал болоход хамар нь гэмтсэн...зодоон болсны маргааш хамар нь хавдаж хөхөрсөн...Хэрэг болсноос хойш 2-3 хоногийн дараа бид хоёр хүүхдээ тэврээд чих хамар хоолой дээр очиход “зодоон цохионы асуудлыг цагдаагийн бичигтэй үзнэ” гэхээр нь үзүүлж чадахгүй буцсан...Б тэр орой хамраа цохиулаад л гэмтсэн. Би тэр үед зүүн талын орон дээр сууж байхад гэрт дүү нь гэх залуу эхлээд орж ирсэн, араас нь манай нөхөр орж ирэхэд эргэж хараад л цохичихсон. Тэгэхэд манай нөхрийн хамраас их цус гарсан, тэгэхээр нь би “цусаа арилга, хүүхэд айгаад байна” гээд цамцных нь халаасаар арчуулсан...” /1-р хавтас 156/ гэх,
Хууль сануулж мэдүүлэг авсан гэрч гийн “...Б нэг залуутай гэр рүү орж ирээд дахин гэрийн баруун хэсэгт хоорондоо зодолдож байгаад болиход Б-ийн хамраас цус гарсан байсан...” /1-р хавтас 30-40/ гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 183 тоот дүгнэлт, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Яаралтай тусламжийн хуудас /хх 42, 47, 51, 216-219/, Хохиролтой холбоотой баримтууд /60-107, 220-242/, Рентген зураг /хх 174-175/, Эмчийн тодорхойлолт /хх 177/, Шинжээчээс авсан мэдүүлэг /хх 178/, Өвчний түүх зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч М.гийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт” бүхий, хохирогч Э. эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, хуйханд зүүн зулайн няцарсан шарх, зүүн шанааны зөөлөн өдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт” бүхий, хохирогч *******-ийн эрүүл мэндэд учирсан “хамрын ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/-ууд нь тэдгээрийг зодож, өшиглөсөн шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлтэй, мөн хохирогч *******-ийн эрүүл мэндэд учирсан “хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ нь түүнийг гараар нүүрэн тус газар цохисон шүүгдэгч *******-ийн үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ “...Шүүгдэгч *******-г зодоогүй, зодсон болох нь хавтаст хэрэгт тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь хоорондоо барьцалдаж зодолдсон /1-р хавтас 13-14/, мөн ******* нь *******-г нэг удаа алгадсан, цохисон /1-р хавтас 21, 29, 34-35, 153-154, 156/, *******-ийн хамраас цус гарсан байсан талаарх /1-р хавтас 39-40/ үйл баримтууд нотлогдон тогтоогдсон гэж үзэх үндэстэй байна.
Энэ гэмт хэрэг нь хоёр талын ах, дүү нарын дунд болсон ба хоёр талаас асуугдсан гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан арга хэрэгслээр хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул “хэн алиных нь садан төрөл, ах, дүү” гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд дээрх шүүгдэгч, өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хор уршгийн хохиролд шүүгдэгч *******, *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Харин шүүгдэгч-хохирогч ******* нь шүүгдэгч *******, ******* нараас хор уршгийн хохриолд нийт 5949735 төгрөг нэхэмжилж байх ба шүүх нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэж үзээд дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд: Эмчилгээний болон эм тарианы зардалд нийт 2718519 /103680+120000+492000+507960+880000+72000+16200/, эм, тариа /40000+11000+5500+1800+6100+11200+969+350000+30000+70110/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогч *******-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл нотлох баритмаар давхар нотлогдоогүй 1343900 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй орхих, харин нэхэмжлэлийн шаардлагаас барааны үнэ 5027 төгрөг, замын хүнсний үнэ 62000 төгрөг, автобусны билетны үнэ 94800 төгрөг, хүнс бусад хоолны үнэ 50200 төгрөг, өмгөөлөгчийн хөлсний 1625000 төгрөг, нэхэмжлэлийн тооцооны зөрүү 44289 төгрөг, нийт 1881316 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдин хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч *******, ******* нар нь /нэхэмжлэх зүйлгүй/ гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Эрхэтийн 9 дүгээр гудамжны 48 тоотод байрлах 700 м.кв газар битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 5/23 тоот тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******-ийн ЖЯ90073076, *******-ийн ЖЯ82051578, *******-ийн ЖЯ91021010 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлбэл цохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан тус бүрийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******, ******* нарт анхааруулсугай.
5. Эрүүгийн 1721001970001 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* шүүгдэгч нараас “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хохиролд шүүгдэгч *******, ******* нараас 2718519 /хоёр сая долоон зуун арван найман мянга таван зуун арван ес/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Хавтгай” гэх газар оршин суух, хохирогч ******* /РД: ............./-д олгож, *******-н нэхэмжлэлээс 1343900 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч *******-д мэдэгдэж, 1881316 /нэг сая найман зуун наян нэгэн мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч *******-н эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Эрхэтийн 9 дүгээр гудамжны 48 тоотод байрлах 700 м.кв газар битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 5/23 тоот тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******-н ................., *******-н ....................., *******-н ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ