Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/90

 

                              Ф.*******, Н.*******, П.*******,

                              “*******” ХХК нарт холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч Ф.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх

Шүүгдэгч, шүүгдэгч “*******” ХХК-ийн захирал П.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба

Шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч П.******* болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ф.*******, П.*******, Н.*******, “*******” ХХК нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2023/0118/Э/001/2024/0028 индекстэй, 8 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Санырау ******* овогт *******,  Монгол Улсын иргэн, ******** оны ******дүгээр сарын **********-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, ********* настай, ******эгтэй, ********* боловсролтой, ******** мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн сумын **********ажилтай, ам бүл ******** хамт, Сэлэнгэ аймаг, сум, **** дугаар баг, **** дугаар гудамж ******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,

2.Алаг морьт овогт Пүрэвдоржийн *******, Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ***эгтэй,*** боловсролтой, ***** ****** мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн сумын  ***** баг ****** тоотод оршин суух, ам бүл ганцаараа, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, (РД:),

3. овогт *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ********* боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, ам бүл ****,******** хамт Улаанбаатар хот, дүүрэг, **** дугаар хороо, *********хороолол, ****** дугаар байр ******** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, (РД:МО86090116),

4.“*******” ХХК, 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан ********** регистерийн дугаартай, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зочид буудал, зоогийн газар, баарны үйлчилгээ, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх эрхлэх туслах, Сэлэнгэ аймгийн сум ***** дүгээр баг Булгийн ****  дугаар гудамж ****** тоотод байрлан үйл ажиллагаа явуулах, (РД:3733823)

 

Шүүгдэгч Ф.******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн сумын даргаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж,

 Сэлэнгэ аймгийн сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “*******” ХХК-ийн захирал П.*******д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар” нэртэй самбарын хажууд П.*******аас бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг,

“*******” ХХК-ийн захирал П.*******ыг 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өрөөндөө дуудан уулзаж, "*******” ХХК-ийн 20 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн сумын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг гэж шаардаж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ф.******* нь П.*******ыг дахин албан өрөөндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10.000.000 төгрөг өг гэж шаардсан, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан П.*******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэгт,

Шүүгдэгч  П.******* нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.ийн Хаан банк дахь 5676005276 дугаарын дансаар дамжуулан, Ф.*******ын найз Н.*******гийн эзэмшлийн дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, сумын дарга Ф.*******-д хахууль өгсөн гэмт хэрэгт,

Шүүгдэгч “*******” ХХК-ийн захирал П.******* /хууль ёсны төлөөлөгч/ нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.ийн Хаан банк дахь 5676005276 дугаарын дансаар дамжуулан, Ф.*******ын найз Н.*******гийн эзэмшлийн дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, сумын дарга Ф.*******-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”,

Шүүгдэгч Н.******* нь “Ф.******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн сумын даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.*******ий эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан П.*******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105” тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:

Ф.*******ын үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

П.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“*******” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар

Н.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Санырау ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан ...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах гэмт хэрэг” үйлдсэн, шүүгдэгч Алаг морьт овогт Пүрэвдоржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч “*******” ХХК-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Фөзйлын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган / төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 / арван долоон сая / төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Нарангэрэлийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвдоржийн *******д нийтийн албанд томилогдох эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*******” ХХК-ийн дулаан халаалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ф.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн  албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох  эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  17.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг, нэмж нэгтгэн бүгд нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 22.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч  Н.*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд, шүүгдэгч Ф.*******д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч П.******* болон  “******* “ ХХК-д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Ф.*******, Н.*******, П.******* “ ” ХХК нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах газрын шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  П.******* буюу  “*******” ХХК-с  50.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ф.*******д оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон 69  хоногийг хасаж тооцож,

Энэ хэргийн улмаас шүүгдэгч П.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдан,

Шүүгдэгч Ф.*******д урьд авсан Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот шүүгчийн захирамжаар Монгол улсын  хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан  сэргийлэх арга хэмжээг, мөн 2022 оны 03 дугаар  04-ний өдрийн  83 тоот прокурорын  тогтоолын  81-60 СЭА  улсын дугаартай Тоёота приус-30 маркийн авто машиныг буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч Ф.*******, П.*******, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,  шийдвэрийг эс зөвшөөрөл гардаж авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдаж шийдвэрлэжээ.      

Шүүгдэгч “*******” ХХК болон П.******* нарын өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.05.02-ны 2025/ШЦТ/107 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.“ ” ХХК , түүний захирал П.*******г Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэг, 22.5-3 д зааснаар гэм буруутай гэж үзсэн. Энэ нь тухайн хуулийн зүйлчлэлийн агуулга, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж буй арга, гэм буруугийн санаа, зорилго, нотлох баримт нь тогтоож буй үйл баримттай нийцсэнгүй гэж үзэх байна. Тухайлбал: ЭХ-ийн 22.5-р зүйл /хахууль өгөх/ 1 дэх хэсэгт “давуу байдал бий болгох зорилгоор гэж байдаг” Гэтэл энэ хэрэгт хэнээс, ямар байгууллагаас юуны төлөө, яах гэж давуу байдал олох гээд байгаа нь ойлгомжгүй байдаг. “ ” ХХК-иас гадна өөр уурын зуухны үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөх хүн, хуулийн этгээд хавтаст материалд байдаггүй. Энэ утгаараа бусдаас давуу байдал бий болгох зорилго, ашиг өгөөж, шалтаг шалтгаан байхгүй, тогтоогдоогүй болохоор хахууль өгөх гэх үгүйсгэгдэнэ. “ Хахууль өгсөн” гээд ямар давуу байдал олсон нь тодорхойгүйгээс гадна эсрэгээр гэрээний хугацаа дууссан гэх, уурын зуухыг авах, нойтон нүүрс шахах, дарамт шахалтаар заналхийлэл үзүүлэх зэрэг үйлдлээр болон нөгөө талаар хахууль өгөх байсан бол гуйлгуулж шаардуулах, удаах, дургүй байхгүй, хүнд мэдэгдэж хэлэхгүй, ямар нэг дансаар биш далд арга хэрэгсэл ашиглах байсан үйлдэл байдаггүй нь давуу байдлыг болон уг хэргийг үгүйсгэх үндэслэлийн нэг юм. -Прокурорын 2024.06.10-ны 87А дугаартай яллах дүгнэлтэнд бичигдсэн П. ******* 20.01.05-ны Сэлэнгэ аймгийн сумын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээг 5 жилийн хугацаатайгаар... сумын засаг дарга М. Баярбаатартай байгуулж тус аймгийн засаг дарга С. Бүрэнбатаар батлуулан... 2020.01.05-нд гэрээний хугацаа дууссан тул... түүний тавьсан хууль бус шаардлагын дагуу гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулахын тулд... хахууль өгсөн хуулийн этгээдийн өмнөөс ашиг сонирхлын төлөө үйлдсэн... давуу байдал бий болгох зорилгоор гэрээний хугацааг сунгаж шинээр байгуулахын тулд... албан тушаалтны байдалтай холбогдуулж хахууль өгсөн гэх үйлдлийн нотлох баримт болгоод байгаа 20.01.05-Ны гэрээг тал бүрээс нь нягталж хянахгүй үнэлэлт, дүгнэлт хийхгүй нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай болсон.

Тухайн гэрээ хэрэгт ач холбогдлоо алдсан, хугацаа нь дууссан, цаашдаа үргэлжлүүлэн сунгах шаардлагагүй хэрэгцээгээ хангасан хүчинтэй цаг хугацаандаа улс орны эдийн засаг хямралтай үед уурын зуухны халаалтын төлбөрийг сумын төсвийн байгууллагууд хийх чадваргүйгээс болж аймгийн төрийн сангаас санхүүжилтээ шууд авах баримт, баталгаа болгох зорилгоор түр зуур хэрэгжүүлэх гэрээ байсан мөн чанарыг ойлгосонгүй. 2021 онд аймгийн төрийн сангаас биш сумын төсвийн байгууллага буюу хэрэглэгч нараас байгуулсан дулааны гэрээний дагуу хэрэглээний төлбөрийг авч санхүүждэг үе байсан гэрээний учир шалтгааныг ойлгон өгөхгүй байгаа юм.

Үүнийг Ф. ******* овжин ашиглаж хувийн журмаар гуйсан торх мод, мөнгөө өгөхгүй болохоор далимдуулан айлган заналхийлж “амласан, тохиролцсон” мөнгийг авах хэрэг үйлдэх арга болгосон. Үүний адил дээрх гэрээг гэм буруугийн нотлох баримт болгосон нь хууль, шударга ёсонд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэхэд хүргэж байна. Энэхүү гэрээг 2018.12.25-ны 091/2018, 092/2018, 093/2018 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл үгүйсгэж, няцаадаг.

2.Хахууль өгөх нь албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан өөртөө ашигтай, үр дүнтэй зүйлд зарцуулах болохоор дарга уурын зуухны үйл ажиллагааг явуулах гэрээг сунгаж чадахгүй, өөртөө ашиггүйг лавтай мэдсэн хүнд хахууль өгөх шаардлагагүй.

Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024/ХШТ/41 дугаартай тогтоолд /...3-р хавтаст хэргийн 203-205 дахь талд мэдүүлсэн байх бөгөөд Тэрээр өөрийн хуулийн этгээдийн эрхэлдэг “дулаан үйлдвэрлэх” , “дулаан түгээх”, “дулаанаар зохицуулалттай хангах” үйл ажиллагааг Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрхтэй болон тухайн сумын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулахгүйгээр хэрэглэгч байгууллагуудтайгаа тус Тусад нь гэрээ байгуулж ажиллах боломжтойг бүрэн мэдэж байсан болох нь тогтоогдож байхад.../ хууртагдаагүй гэж дүгнэн үзсэн байдаг.

Тухайлбал гэрээг сунгуулах зорилгоор хахууль өгсөн гэх дээрх баримт, дүгнэлтээр үгүйсгэгдэнэ.

3.Ф.*******ын үйлдлийг албан ажил, дарга гэх үүднээс хэт нэг талыг барьж хувь хүн талаас энэ хэрэгт оролцсон байж болохыг анхааран үзэх, зааг ялгаанд үндэслэл муутай хандсаар ирсэн. Ф.*******ыг засаг дарга гэхээс илүүтэй эхлээд хувь хүн иргэн талаасаа байшингийн торх модны талаар хүмүүсийн хоорондын яриа үүсэн нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

-Гэрч Ж. Ганболд 2023.09.13-ны / XX 27-29, 1-р хавтас/ мэдүүлэгт: /...П. ******* надад хандаж...Ф.******* хувьдаа байшин барихад шаардагдах мод нэхэж байна, 200 орчим хэрэгтэй гэнэ. 1 торх мод 100,000 орчим төгрөгний үнэтэй...Ф. *******д торх мод өгч чадахгүй гэдгээ хэлсэн чинь ядаж 10,0 сая төгрөг өг гэж байна... Ф. ******* нь мөн манай уурын зуухыг... авна гэж дарамтлаад байхаар 5,0 сая төгрөг... авсан мөн нүүрс зарж хувьдаа мөнгө авсан зэрэг үйлдлийг шалгуулах гээд танай байгууллагад гомдол гаргаад бүтэн 2 жил болж байна.../ гэх.

-Гэрч П. ******* 2021.12.22-ны мэдүүлэгт /XX 37-40, 1-р хавтас/: /...Ф. ******* 2020 оны 12-р сард, 2021 оны 2-р сард намайг дуудаж уулзаж байсан.../ гэх.

-П. ******* 2023.05.30-ны мэдүүлэгт/ХХ 69, 7-р хавтас/: /...Ф. ******* эхэлж байшингийн мод торх нэхсэн, блокоор барих боллоо гэж... сүүлд 10,0 сая төгрөг өг гэж тулгасан... Удаа дараа дарамтлаад байхаар аргагүй эрхэнд шилжүүлсэн.../ гэх.

-Гэрч Ф. ******* /XX 58-63, 2-р хавтаст/ 2022.03.02-ны мэдүүлэгт: /П. ******* юу яриад байгааг мэдэхгүй... 4 айлын газарт байшин барьж байгаа зарлага гарсан, хундаам-Цутгасан, найз оос 20,0 сая төгрөг, 7,0 сая төгрөг авсан (40,0 сая төгрөг зээлсэн).../ гэх.

-Ф.******* /XX 209-211, 2-р хавтас/ 2022.05.10-ны мэдүүлэгт: /...П. ******* 2021 онд... өөрөө миний өрөөнд орж ирж уулзахдаа “ах нь чамд тусалъя, надад мод чулуу хийдэг хүн байна” гэж хэлсэн.../ гэх мэдүүлгүүдээс харахад Ф. ******* ажил аваад удаагүй, уурын зуухны талаар мэдээ мэдээлэлгүй байхдаа П. *******тай уулзаж торх мод, дараа нь мөнгөний талаар ярилцаж, улмаар П. *******ы амласан мод, мөнгөө өгөхгүй болохоор гэрээ бичиг баримтыг үзэж мэдэн “гэрээ сунгах юм байна, уурын зуухыг авна” гэхчлэн шахалт дарамт үзүүлэн заналхийлэн, залхааж мөнгийг авсан гэх нь илүү олон үйл баримт, холбогдогч нарын мэдүүлгүүд нэгдэж байгаа Ф. *******д торх мод гуйх нөхцөл шалтгаан бодитой байсан, гэрч давхар баталж байгаагаар тогтоогдоно.

4.Ф.*******, П.******* нар эхэндээ ажил хэргийн бус хувь хүмүүсийн хоорондын ердийн харилцаан дээр үндэслэн байшингийн торх мод олж туслах яриа тохиролцоо үүссэн болохоор хуулийн этгээдийн үйл ажиллагааны нэг болох уурын зуухны чиглэл, торх мод бэлтгэдэггүй 2025 оны гэрээ энд үйлчлэхгүй, хуулийн этгээдийн тамга тэмдэг, албан бичиг, санхүүгийн баримт зэргийг ашиглаагүй байдлаар “ ” ХХК-ийн өмнөөс гэх үйлдэл үгүйсгэгдэнэ.

Иймд П.*******ы гаргасан үйлдэл нь хахууль өгөх гэх хуулийн зохицуулалттай агуулга, хэлбэрээрээ тохирохгүй, хэргийн шинж нь хэд хэдэн үйлдлээр үгүйсгэгдэн нотлох баримт болсон 20 оны гэрээний хугацааг сунгуулах гэх үйл баримт гэм буруугийн үндэслэл болж чадахгүй зэрэг нөхцөл байдлуудыг анхааран П.*******д холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгон. Ф.*******ын гаргасан үйлдлүүд П.*******д заналхийллийн хэлбэрээр илрэх учир өмчлөх эрхийн эсрэг тохирсон зүйл ангиар зүйлчилж П.*******ы зөрчигдсөн эрх ашгийг сэргээн хангаж өгнө үү гэв.

Шүүгдэгч П.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ф.******* надаас 5,0 сая төгрөг авсан, миний өгсөн асуудлыг үнэн байх, зөв талаас нь харж ойлгон бодит байдлыг тогтоон өгөхийг хүсэн давж заалдах гомдлыг анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/107 тоот шийтгэх тогтоолыг зөвшөөрөөгүйн үндсэн дээр гаргалаа.

1.Би Ф.*******той 2020 оны 12-р сард, мөн 2021 оны 2-р сард уулзалдсан бид хоёрын уулзалт албаны бус, хувь хүмүүсийн хооронд байдаг амьдрал ахуйн яриа хөөрөө болж тэр байшингаа барьж байгаа болохоор торх мод олж өгөх талаар тохиролцон, сүүлдээ блокоор барих болсон болохоор 5, 10 сая төгрөг өгөх болсон. Энэ үед Ф.******* дөнгөж засаг дарга болсон, удаагүй болохоор уурын зуухны болон гэрээний талаар огт мэдээлэлгүй, мэдэхгүй байсан учир түүний ажил албатай ямар нэг холбоогүйг хуулийн байгууллага ойлгож анхаарч өгсөнгүй. Байшингийн торх модны талаар ярих үед Ф.******* байшингийн суурь хийчихсэн, хүмүүсээс мөнгө зээлсэн, торх модны шаардлага, хэрэгцээ байсан юм билээ. Торх мод мөнгийг өгөхгүй удаасан болохоор түүнийгээ авах арга сэдэж Ф.******* байгууллагын ажилтай танилцана гэхээр 20 оны гэрээ болон уурын зуухны үйл ажиллагааны зөвшөөрөл зэрэг бичиг баримтыг үзүүлэхэд хэд хоногийн дараа гэрээгээ сунгах асуудал байгаа юм байна гэхчлэн сүрдүүлэн заналхийлж мөнгө авах арга чарга гаргасан. Сүүлдээ уурын зуухыг авна гэхчлэн айлган заналхийлж дарамт шахалт үзүүлэн залхааснаас 4-5 сарын дараа түүнийг данс өгөхөөр өөрийнх нь юм байх гэх бодол төрөөд мөнгийг шилжүүлчих гэж эхнэрт хэлсэн. Нэгэнт мөнгө өгнө гээд ярьсан болохоор “Ам алдвал барьж болдоггүй” гэхчээр дарамт шахалт үзүүлж заналхийлж шаардаад байхаар өгсөн. Би хахууль өгөх байсан бол ил тод дансаар, эхнэрээ гэрч болгож мэдэгдэхгүй өөрөөрөө дуусах байсан билээ. Би Ф.*******ыг гэрээ сунгах, уурын зуух авах эрх мэдэл байхгүй болохоор түүнд хахууль өгөх шаардлага байгаагүй. Харин хувь хүнийхээ хувьд гуйхад нь тусалсан туслалцаа бол хэнд ч байх. Гэвч Ф.******* дээрэнгүй, заналхийлэх хэлбэрээр удаа дараа шаардан авсан болохоор дургүй хүрч, зүй бус үйлдлийг нь таслан зогсоох үүднээс бусдад хандаж хэлсэн. 20 оны гэрээг Ф.*******д би үзүүлэх шаардлагагүй байсан юм билээ. Тухайн үед сумын төсвийн байгууллагууд халаалтын мөнгийг өгөх бололцоогүй байсны улмаас аймгийн төрийн сангаас шууд санхүүжилт авахын тулд хэсэгхэн хугацаанд хийгдсэн учрыг анхаарч мэдсэнгүй. Цаашдаа хэзээ ч хэрэг болохгүй гэрээгээр намайг хэрэгт холбогдуулсанг сайтар нягтлан хянаж өгөхийг хүсэх байна.

2.Бидний иргэд хооронд болсон хувийн асуудлыг Ф.*******ыг засаг дарга гэдгээр харж, намайг болохоор хуулийн этгээдийн төлөөлөгч гэдгээр ташаа, буруу хараад байгааг зөвтгөн хандахыг хүсэх байна.

Ф.******* бид хоёр ямар үе цаг хугацаанд иргэн хүний хувиар харьцаж болохыг сайтар тунгаан үзэхийг хүсэх байна.

Буруутгал болгоод байгаа 2025 оны дулааны талаарх гэрээ Ф.*******д ямарч хүртээлгүй сунгах шаардлагагүй гэрээг сунгуулах гэж хахууль өгсөн гэх нь ойлгомжгүй, утга учиргүй болсон. Нөгөө талаар тус гэрээг сунгуулаад авсан үйлдэл байхгүй, Ф.*******оос хариу болгон бүтээж өгсөн зүйл, хэрэг төгс болсон асуудал алга байхад хийсвэрээр тааварлаж хандсан. Мөн хэрэгцээ шаардлагагүй гэрээг заавал сунгуулах ёстой, хахууль өгөх ёстой гэж буруу ойлгон авч үзсэнд гомдолтой байна.

Иймд хэргийг бүх талаас нь нягтлан хянаж миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож Ф.******* удаа дараа заналхийлж шахалт дарамт үзүүлж залхааж мөнгийг авсан учир 5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ф.*******ын өмгөөлөгч З.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ф.*******ын хувьд 2023 оны 10 дугаар сард прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож,  мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял сонсож байсан. Мөн 2023 оны 12 дугаар сард давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан буюу албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг залилсан гэх хэрэг болгож өөрчилж, 20,000,000 төгрөгөөр торгуулж байсан. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын Дээд шүүхээс шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр прокуророос сонсгосон хоёр зүйл ангиар тус тус шийтгэх тогтоол гаргасан байна. Өнөөдөр бол энэ хэргийг давж заалдах шатны шүүх 2 дахь удаа, 3 шатны шүүх 3 өөр янзаар 2023, 2024, 2024 онуудыг дамнуулж шийдвэрлэж байгаа юм байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэргийг энэ хэрэгт дахин дүгнэгдэж, нэгтгэгдэн нэг удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Ф.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд тусгай зөвшөөрөл олгох эрх байхгүй гэдгийг хэлж байсан. Тусгай зөвшөөрөлтэй ч байсан. П.******* ах ч өөрөө энэ чиглэлийн үйл ажиллагааг мэдэж байсан. Би ёс зүйн хэм хэмжээгээ даваад П.******* ахтай ойр ярьсан. Тухайн оны 10 сарын халаалт муу байсан учраас Аймгийн даргаас шалгаж үзээд гэрээг цуцалж өөр компани оруулсан. Ганболд ахад сануулах арга хэмжээ авсан учраас намайг матсан асуудал болсон. Аль болох миний эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Албан тушаалын байдлыг маань харгалзаж миний эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэж гуйж байна гэв.

Шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Н.*******гийн хувьд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах юм байна гэх үндэслэлээр саналаа хэлье. Аль мэдүүлэг нь худал болоод энэ хүнийг өнөөдөр яллаж байна вэ гэх талаар шүүхээс дүгнэлт хийж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ф.*******ын өмгөөлөгч З.Хүрэлсүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, бусад хэргүүдийг нэг мөр нэгтгэн шийдвэрлэж өгнө үү гэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй бол хэргийг нэгтгэдэггүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, хэргийг шүүхээс буцаасан учраас нэгтгэж болно гэж үзэж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон учраас анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ф.*******, П.*******, Н.*******, “*******” ХХК нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

 

2.“ ” ХХК , түүний захирал П.*******г Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэг, 22.5-3 д зааснаар гэм буруутай гэж үзсэн. Энэ нь тухайн хуулийн зүйлчлэлийн агуулга, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж буй арга, гэм буруугийн санаа, зорилго, нотлох баримт нь тогтоож буй үйл баримттай нийцсэнгүй гэх гомдлуудын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

3. Шүүгдэгч Ф.******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн сумын даргаар ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж,

 Сэлэнгэ аймгийн сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “*******” ХХК-ийн захирал П.*******д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр захирал П.*******аас бэлнээр хүлээн авч мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг,

“*******” ХХК-ийн захирал П.*******ыг 2021 оны 02 дугаар сард өөрийн албан өрөөндөө дуудан уулзаж, “*******” ХХК-ийн 20 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн сумын төсөвт байгууллагын дулааныг эрчим хүчээр хангах гэрээ”-ний хугацаа дууссан тул гэрээний хугацааг сунгаж шинээр гэрээ байгуулах шаардлагатай, гэрээ байгуулахын тулд өөртөө хувийн байшин барих торх мод өг гэж шаардаж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ф.******* нь П.*******ыг дахин албан өрөөндөө дуудан уулзаж, байшингийн торх мод авахгүй, торх модныхоо оронд бэлэн 10,000,000 төгрөг өг гэж шаардсан, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан П.*******аас 5,000,000 төгрөгийн хахууль авсан” гэмт хэрэгт,

Шүүгдэгч  П.******* нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.ийн Хаан банк дахь 5676005276 дугаарын дансаар дамжуулан, Ф.*******ын найз Н.*******гийн эзэмшлийн дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, сумын дарга Ф.*******-д хахууль өгсөн гэмт хэрэгт,

Шүүгдэгч “*******” ХХК-ийн захирал П.******* /хууль ёсны төлөөлөгч/ нь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Ц.ийн Хаан банк дахь 5676005276 дугаарын дансаар дамжуулан, Ф.*******ын найз Н.*******гийн эзэмшлийн дугаарын дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, сумын дарга Ф.*******-д хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”,

Шүүгдэгч Н.******* нь “Ф.******* нь Төрийн улс төрийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн сумын даргаар ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Н.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан П.*******аас 5.000.000 төгрөгийн хахууль авсан” гэх хэрэгт гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан байрны “Мэдүүлэг авах Б-105” тоот өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

4. Хэргийг судлан үзвэл:

Шүүгдэгч Ф.******* нь 2020 оны Сонгуулийн үр дүнгээр сумын засаг даргын албан үүргийг гүйцэтгэхээр Аймгийн засаг даргын шийдвэрээр томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын уурын зуухны халаалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “*******” ХХК-ийн захирал П.*******д 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр П.*******аас бэлнээр хүлээн авч, мөнгийг Орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр хувьдаа авч, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” ,  2021 оны 02 дугаар сараас 05 дугаар сарын хооронд “*******” ХХК-ийн захирал П.*******тай уулзаж “тус сумын аж ахуйн нэгж байгууллагуудыг ханган нийлүүлж ажиллах гэрээ хэлэлцээрийн хугацаа дуусч байгааг сунгах эсэх асуудалд өөрийнх нь оролцоотойгоор шийдэгдэнэ” гэж ойлгуулан өөртөө эдийн засгийн давуу эрх олж авах санаа зорилгоор түүнээс байшингийн торх мод авах эсхүл 10,000,000 төгрөг өг гэсэн санаа зорилгыг илэрхийлсний үндсэн дээр “*******” ХХК-ийн  захирал П.******* түүнд 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөхөөр тохиролцож, улмаар  шүүгдэгч Ф.******* нь өөрийн найз Н.*******гийн эзэмшлийн банкны дугаар бүхий дансыг өгснөөр шүүгдэгч П.*******ы эхнэр Ц.ийн өөрийн эзэмшлийн данснаас 5,000,000 төгрөгийг “нүүрс” гэх утгатайгаар шилжүүлэн өгсөн үйл баримт,

“*******” ХХК-ийн захирал П.******* нь уг мөнгийг өөрийн хүсэлтээр шилжүүлэн өгсөн мэт боловч “*******” ХХК-ийн үйл ажиллагаа доголдох, улмаар үйл ажиллагааг  цаашид  зогсоохгүйн тулд аргагүйн эрхэнд 5,000,000 төгрөгийн өмчлөх эрхээ шилжүүлэн өгсөн гэдгээ гэрч Ж.Ганболдод мэдэгдсэнээр, Ж.Ганболд Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан үйл баримт, 

Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрчээр дуудагдсан Н.******* нь өөрийн эзэмшлийн Хаан банкан дахь тоот дансанд Ц.ийн эзэмшлийн Хаан банкны 5676005276 тоот данснаас шилжин ирсэн 5,000,000 төгрөгийг тайлбарлахдаа “Ф.*******ын машин авахаар өгсөн урьдчилгаа мөнгө” гэж, мөн “өөрөөс нь нүүрс авахаар шилжүүлсэн мөнгө” гэж удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдал үйл баримт тус тус тогтоогдсон байна.

 

5.Дээрх үйл баримтуудад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхөд шүүгдэгч Ф.******* нь сумын засаг даргын хувьд шүүгдэгч “*******” ХХК-ийн захирал П.*******ыг дуудан ирүүлж уулзсан ба тэдний хооронд өрнөсөн яриа уулзалт нь тус сумын засаг даргын хувьд “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд сумын засаг дарга нөлөөлнө гэж албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэхийн тулд мөнгө шаардсан, шүүгдэгч П.******* нь түүнийг дэмих туслах хамтран ажиллах байдлаар мөнгө өгөхөөр амлаж улмаар 5,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.*******гийн дээрх дансанд шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хахууль авах гэмт хэрэгт,  “*******” ХХК-ийн захирал П.*******д 20 тонн нүүрсийг худалдан борлуулж, нүүрсний үнэ болох бэлэн 1,400,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр П.*******аас бэлнээр авсан  хувьдаа ашигласан  үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэнээр гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон байна.

6.Шүүгдэгч Н.*******гийн хувьд: 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр өмгөөлөгч  Ц.Туяаг байлцуулан мэдүүлэг өгөхдөө ... “ ” ХХК-н талаар сонсож байгаагүй,  ******* болон гэж хүнийг танихгүй, бидний хооронд ямар нэг өр авлага байхгүй ,... Ф.******* нь 2021 оны 5-р сард надаас  машин авна  гэж  ярьж байгаад  дээрх  5,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн юм байна гэж  мэдүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын -ны өдөр өмгөөлөгч Л.Батцэцэгийг байлцуулан өгсөн ...  Тухайн  үед ******* миний данс руу 5,000,000 төгрөг хийснийг би огт мэдээгүй, танай байгууллага дээр ирж мэдлээ... ******* надаас нүүрс авах гэж  урьдчилж миний данс руу мөнгөө хийсэн юм байна, би танай байгууллага дээр ирж мэдлээ, энэ 5,000,000 төгрөг нь ******* буцаагаад өгч болно гэж зориуд худал мэдүүлэг өгсөн  үйлдэл нь нотлогдон тогтоогдож ба анхан шатны шүүхээс түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсон нь  үндэслэлтэй байна.

7.Прокуророос “*******” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-д заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Ф.*******д өөрийн удирдаж буй сум орон нутагт халаалт дулаанаар хангаж ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг цааш явуулах эсэхийг шийдвэрлэх өөрөөр хэлбэл гэрээ байгуулах, сунгах, гэрээ байгуулахаас татгалзах эрх хэмжээ олгогдоогүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.” гэж,

Мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.2-д “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж,

11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж,

11.2-д “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь нийт гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гурван гишүүний нэг нь орон тооны байна. Зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журмыг Зохицуулах хороо тогтооно” гэж,

11.3.1-д “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж,

11.3.2-д “тухайн орон нутагт олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах” гэж,

11.3.3-д “Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх” эрхтэй гэж тус тус заасан байна.

Дээрх хуулинд зааснаар сумын засаг даргад аж ахуйн нэгж байгууллагад дулаан эрчим хүчээр хангах эрх олгосон тусгай зөвшөөрлийг сунгах, эс сунгах эрх олгогдоогүйн дээр цахилгаан дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн талаар ямар нэгэн эрх хэмжээ байхгүй. Энэ талаар  шүүгдэгч П.*******, Ф.******* нар  мэдэж байсан боловч тэдгээрийн хооронд бий болсон харилцаа болон шүүгдэгч  Ф.*******ын сумын засаг даргын албан тушаалынх нь байдал өөртөө давуу байдал бий болгох зорилгоор байшингийн торх мод үнэ төлбөргүй өгнө гэсэн амлалт болон энэхүү амлалтаа биелүүлж чадахгүй улмаар түүний шаардлагаар 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь  шүүгдэгч П.*******, гэрч Ж.Ганболд нарын мэдүүлгүүдээр нотлогдсон, дээрхи үйлдлийг шүүгдэгч П.******* нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх тул  прокуророос “*******” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-д заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

8.Харин шүүгдэгч П.*******ы сумын засаг дарга Ф.*******д 5,000,000 төгрөг өгсөн үйлдэл нь  түүний  албан тушаалын байдалтай  нь холбогдуулан өгсөн болох нь тогтоогдож байх тул түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзлээ.

9.Иймд шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын заримыг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/107  дугаартай шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч “*******” ХХК-д холбогдох Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-д заасан үйлдлийг  хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Санырау ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Алаг морьт овогт Пүрэвдоржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”. гэж,

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 /арван долоон сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Нарангэрэлийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвдоржийн *******д нийтийн албанд томилогдох эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон мянган/ төгрөгөөр торгох ял  тус тус  оногдуулсугай.” гэж,

4 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч  Н.*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд, шүүгдэгч Ф.*******д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч П.*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж,

5 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Ф.*******, Н.*******, П.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах газрын шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

6 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн  7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч  П.*******аас 50,000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт орлого болгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.******* түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                           

                                  

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                          ШҮҮГЧ                                      З.ТӨМӨРХҮҮ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААРЕНЧИН