Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 141/ШШ2026/00065

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 141/ШШ2026/00065

Завхан аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч *********** газраас ирүүлсэн, хариуцагч ********** баг хаягаар оршин суудаг ***********ийн ***********т холбогдох 381,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...381,945 төгрөг гаргуулах... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** газраас ирүүлсэн, хариуцагч ***********т холбогдох 381,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч *********** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Миний бие ******** харьяат *********** нь сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээл авснаас төлөгдөөгүй үлдсэн 381,945 үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэжээ.

Хариуцагч *********** нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч тал нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, харин хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тул улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 12,108 төгрөгийн тал хувь болох 6,054 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *********** газраас ирүүлсэн, хариуцагч ***********т холбогдох 381,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч *********** нь зээлийн гэрээний үүрэг болох 381,945 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд зааснаар *********** газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ***********аас улсын тэмдэгтийн хураамжид 6,054 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН