Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00164

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, С******* Т*******, ** давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, **дүгээр баг, **-** тоотод оршин суух Б.О*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,701,147.67 /дөрвөн сая долоон зуун нэг мянга нэг зуун дөчин долоон төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00094/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.О******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.2025-04-25-ны өдөр ЗГ2025042560991 тоот гэрээний дагуу Iphone16 Plus маркийн гар утас/цаг,чихэвч/-ыг нийт 4,000,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

ЗГ2025042560991 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,949,256.95 төгрөг, үндсэн хүннд 730,471.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,418.85 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 4,701,147.67 төгрөгийг хариуцагч Б.О*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.О*******т холбогдуулан 4,701,147.67 /дөрвөн сая долоон зуун нэг мянга нэг зуун дөчин долоон төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.О******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******т холбогдох 4,701,147.67 (дөрвөн сая долоон зуун нэг мянга нэг зуун дөчин долоон төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 45,084 (дөчин таван мянга наян дөрөв) төгрөг, хариуцагч Б.О*******ээс 45,084 (дөчин таван мянга наян дөрөв) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА