| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2026/00001/И |
| Дугаар | 141/ШШ2026/00066 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 141/ШШ2026/00066
| 2026 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 141/ШШ2026/00066 | Завхан аймаг |
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ************ ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч **************** баг хаягаар оршин суудаг Ү.А холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 12,518,170.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэг болох 12,518,170.42 төгрөг гаргуулах... гэжээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...************ны нэхэмжлэлтэй Ү.Ад холбогдох 12,518,170.41 төгрөгийг 6 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөхийг зөвшөөрч байгаа болно. Дараах хуваарийн дагуу:
2026.02.28 - 2,086,000 төгрөг,
2026.03.28 - 2,086,000 төгрөг,
2026.04.28 - 2,086,000 төгрөг,
2026.05.28 - 2,086,000 төгрөг,
2026.06.28 - 2,086,000 төгрөг,
2026.07.28 - 2,088,170.41 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэжээ.
Хариуцагч Ү.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ү.А нь ************наас ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байна. 12,518,170.42 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Миний бие Хилийн заставд ажиллаж амьдардаг учраас эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах боломжгүй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хэргийг зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***********-аас хариуцагч Ү.А холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 12,518,170.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 215,241 төгрөг төлсөн ба талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож 107,620.5 төгрөгийг хариуцагч Ү.А, 107,620.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж ***********-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***********-аас хариуцагч Ү.А холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 12,518,170.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ***********-аас хариуцагч Ү.А холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 12,518,170.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч Ү.А нь ***********-д 12,518,170.42 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026.02.28-ны өдөр 2,086,000 төгрөг, 2026.03.28-ны өдөр 2,086,000 төгрөг, 2026.04.28-ны өдөр 2,086,000 төгрөг, 2026.05.28-ны өдөр 2,086,000 төгрөг, 2026.06.28-ны өдөр 2,086,000 төгрөг, 2026.07.28-ны өдөр 2,088,170.42 төгрөгийг тус тус ***********-д төлөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ү.Ааас 107,620.5 төгрөгийг, 107,620.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж ***********-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН