| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/10834/И |
| Дугаар | 191/ШШ2026/01947 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2026/01947
2026 02 03 191/ШШ2026/01947
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүгээр давхарт байрлах, .....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ....... тоотод оршин суух, .......-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 66,929,725.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ..... нь ..... ББСБ ХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А19024040803 дугаартай зээлийн гэрээ, F1902404080301/01 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж, 50,000,000 төгрөгийг, сарын 2.7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн, ......маркийн автомашиныг барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч .....гийн ..... ББСБ ХК-тай байгуулсан А19024040803
тоот зээлийн нийт өр, төлбөр 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн нийт өр, төлбөр дараах байдалтай буюу үндсэн зээл 48,659,044.36 төгрөг, төлөх ёстой хүү 18,058,612.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,067.83 төгрөг, авлага 16,000 төгрөг, нийт 66,929,725.03 төгрөг байна. Иймд хариуцагч .....гээс зээлийн гэрээний үүрэгт 66,929,725.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..... ББСБ ХК-д олгож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан тул баталгаажуулж өгнө үү гэв.
3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч ..... нь нэхэмжлэлийн шаардлага болох 66,929,725.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 6,929,725.03 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн нэхэмжлэгч ..... ББСБ ХК-д төлж барагдуулах нөхцөлтэй талууд харилцан тохиролцож, нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нөгөө талаас хариуцагч ..... гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..... ББСБ ХК нь хариуцагч .....д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 66,929,725.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ..... нь нэхэмжлэлийн шаардлага болох 66,929,725.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 6,929,725.03 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн нэхэмжлэгч ..... ББСБ ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ..... ББСБ ХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....гээс 492,599 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..... ББСБ ХК -д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ..... ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .....д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 66,929,725.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ..... нь нэхэмжлэлийн шаардлага болох 66,929,725.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг
2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 6,929,725.03 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн нэхэмжлэгч ..... ББСБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ..... ББСБ ХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....гээс 492,599 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..... ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ