| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/01032/И |
| Дугаар | 304/ШШ2026/00082 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2026/00082
Хариуцагчийн з*******шөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Т******* аймаг, З******* сум, Н******* *** дүгээр баг, 1 тоотод байрлах, Т******* аймгийн Х******* х******* ү******* г******* /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, О******* сум, ****дугаар баг, М*******, Д ****дугаар гудамж, **** тоотод оршин суух Б овогт Н Н /РД:****/ нарт холбогдох
Нийт *** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* аймгийн Х******* х******* ү******* г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т******* аймаг Заамар сумын иргэн Н.Н нь ***оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ****төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүйгээр 50% эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, байгуулсан гэрээг үндэслэн, санхүүжилтийг Х******* эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар ХХҮГазрын мэргэжилтнүүдийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Н.Нгийн зээлийн үлдэгдэл төлбөр **** төгрөг, гэрээний 4.5-д заасан алдангийн төлбөр **** төгрөг, нотариатын үнэ *** төгрөгийг төрийн сангийн Тө.Хөд эрхлэлтийг дэмжих сан **** тоот дансанд төлүүлж Т******* аймгийн ХХҮГазрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн з*******шөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* аймгийн Х******* х******* ү******* г******* нь хариуцагч Н.Нд холбогдуулан нийт 1,573,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н нь холбогдох хуулийн зохицуул, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн з*******шөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Н.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн з*******шөөрсөн з*******шөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн з*******шөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т******* аймгийн Х******* х******* ү******* газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т******* аймгийн Х******* х******* ү******* газрын нэхэмжилсэн нийт 1,573,300 /нэг сая таван зуун далан гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Н хүлээн з*******шөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Т******* аймгийн Х******* х******* ү******* газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Н.Н сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хянын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА