Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00166

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* т*******, ** давхар ******* банкны байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, Т******* сум, Ц******* **, ** дугаар баг, Ж******* *** тоотод оршин суух Ч.Б*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 622,994.37 /зургаан зуун хорин хоёр мянга есэн зуун ерэн дөрвөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00127/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000610131 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 597,994.37 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 622,994.37 төгрөгийг хариуцагч Ч.Б*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Ч.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б*******д холбогдох 622,994.37 /зургаан зуун хорин хоёр мянга есэн зуун ерэн дөрвөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ч.Б******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 622,994.37 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б*******д холбогдох 622,994.37 /зургаан зуун хорин хоёр мянга есэн зуун ерэн дөрвөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Ч.Б******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 9,670 /есэн мянга зургаан зуун дал/ төгрөг, хариуцагчаас 9,670 /есэн мянга зургаан зуун дал/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА