| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/10445/И |
| Дугаар | 191/ШШ2026/01955 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2026/01955
2026 02 03 191/ШШ2026/01955
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......гудамж, өөрийн байранд байрлах, .....банк ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, ....... тоотод оршин суух, .....
Хариуцагч: Улаанбаатар хот, .........тоотод байрлах, ....ХХК /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 184,198,139.43 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Чи
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ..... 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1730086354 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг байгуулан 320,000,000 төгрөгийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон. Банк нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч Д.Чиийн .....банк дахь 5002420209 тоот дансанд 164,700,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 155,300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн 1730086354 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1730086354 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 174,324,861.43 төгрөг, зээлийн хүүнд 83,629,972.03 нэмэгдүүлсэн хүүнд 482,927.61 төгрөгийг төлсөн. 1730086354 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: 1730086354-01 дугаартай Барьцааны гэрээний дагуу . улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, ...... арлын дугаартай тээврийн хэрэгсэл, 1730086354-02 дугаартай Ипотекийн гэрээний дагуу Улаанбаатар хот, С........тоот хаягт байрлах, 44,95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц зэргийг тус тус барьцаалуулсан.
Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.
Хугацаа хэтэрсэн хоног: 359 хоног
Зээлийн үлдэгдэл: 147,675,138.57 төгрөг
Хүү: 36,523,000.86 төгрөг
Төлбөрийн нийт үлдэгдэл: 184,198,139.43 төгрөг.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Даваажав овогтой Чинзоригоос зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 184,198,139.43 төгрөг гаргуулах, хариуцагч сайн дураар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч талаас хүүгийн төлбөр 34,198,139.43 төгрөг болон барьцаа хөрөнгө болох ..... арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, үлдэх төлбөрт хугацаа тохирч хэсэглэн төлж, бусад 3 барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэн хэлэлцсэн тул талуудын эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Чи шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.
3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. үүнд: Нэхэмжлэгч .....банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 34,198,139.43 төгрөг болон барьцааны зүйл болох УНЧ 0056 улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, L.... арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, хариуцагч Д.Чи нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....банк ХК-д төлж барагдуулах,
Хэрэв хариуцагч Д.Чи нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцагч Д.Чиийн өмчлөлийн ...... гудамж, 274 байр, 702 тоот хаягт байрлах 54,92 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц,
хариуцагч Д.Чиийн өмчлөлийн Ү......байр, зоорийн давхар, 5 тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоол,
хариуцагч ....ХХК-ийн өмчлөлийн Ү-2......дугаартай, У..... тоот хаягт байрлах, 44,95 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл, нөгөө талаас хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Чи нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .....банк ХК нь хариуцагч Д.Чи, ....ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 184,198,139.43 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч .....банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 34,198,139.43 төгрөг болон барьцааны зүйл болох ....... арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг татгалзаж, хариуцагч Д.Чи нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....банк ХК-д төлж барагдуулах,
Хэрэв хариуцагч Д.Чи нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцагч Д.Чиийн өмчлөлийн Ү...... тоот хаягт байрлах 54,92 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц,
хариуцагч Д.Чиийн өмчлөлийн .....байр, зоорийн давхар, 5 тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоол,
хариуцагч ....ХХК-ийн өмчлөлийн ..... тоот хаягт байрлах, 44,95 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .....банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,149,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чи, ....ХХК-аас 943,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .....банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .....банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Чи, ....ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 184,198,139.43 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч .....банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 34,198,139.43 төгрөг болон барьцааны зүйл болох ..... арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг татгалзаж, хариуцагч Д.Чи нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....банк ХК-д төлж барагдуулах,
Хэрэв хариуцагч Д.Чи нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцагч Д.Чиийн өмчлөлийн . тоот хаягт байрлах 54,92 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц,
хариуцагч Д.Чиийн өмчлөлийн Ү. байр, зоорийн давхар, 5 тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоол,
хариуцагч ....ХХК-ийн өмчлөлийн . тоот хаягт байрлах, 44,95 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .....банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,149,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чи, ....ХХК-аас 943,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .....банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ