Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00167

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, **дугаар хороо, С******* т*******, ** давхар ******* банкны байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Б******* сум, ** дугаар баг, ******* талд оршин суух Э.Э*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,485,532 (нэг сая дөрвөн зуун наян таван мянга таван зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай 304/2026/00129/И индекстэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000524155 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,181,697.56 төгрөг, 6000549446 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 278,834.44 төгрөг, Нотариатын төлбөрт 25,000 төгрөг, Нийт 1,485,532.0 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Хариуцагч Э.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э*******т холбогдох 1,485,532 (нэг сая дөрвөн зуун наян таван мянга таван зуун гучин хоёр) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э.Э******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э*******т холбогдох 1,485,532 (нэг сая дөрвөн зуун наян таван мянга таван зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Э******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 19,360 (арван есэн мянга гурван зуун жар) төгрөг, хариуцагч Э.Э*******ээс 19,360 (арван есэн мянга гурван зуун жар) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА