| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/01003/И |
| Дугаар | 304/ШШ2026/00086 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2026/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, О******* сум, **** дугаар баг, Ө******* оршин суух, Х******* овогт Н******* Э******* хүсэлттэй
Нэхэмжлэлийн ша*******лага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл
Хүсэлт гаргагч Н.Энхцэцэг өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Энхцэцэг нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн ша*******лагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Н.Энхцэцэг миний бие *** онд төрсөн. ***** онд ерөнхий боловсролын сургуульд сурч төгсөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гарч эцэг эхийн хамт мал маллаж амьдарч байгаад 1995 онд Ш.М******* гэр бүл болон өнөөг хүртэл мал маллан амьдарсан. Би 50 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл аав, ээжтэйгээ хамт амьдарч мал маллаж байсан үеийн ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох ша*******лагатай гэсэн тул шүүхэд хандаж байна. Аав ээжийнхээ малчнаар ажиллаж байсан үеийн материалыг аймгийн архиваас шүүж үзэхэд 1993-1995 онд малчнаар ажиллаж байсан малын "А" дансанд малчин өрхийн тоо 1, үүнээс 16-35 насны малчин 1, 36-аас тэтгэвэр хүртэл 2 гэж бүртгэсэн нь намайг аав ээжтэйгээ малчин байсныг нотолж байгаа юм. 1990-1992 онд холбогдох баримтыг олж гаргаж өгөх болно. Энэ баримтыг үндэслэн 1990-1995 онд Наранцогт овогтой Энхцэцэг намайг малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Н.Энхцэцэг: Миний бие тус шүүхэд 1990-1995 онд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл өгсөн. Миний бие тус шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй. Миний эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас:
-Н.Э******* иргэний үнэмлэхийн хуулбар,
-Булган аймгийн О******* сумын Бүхт багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ****дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тодорхойлолт, хавсарган ирүүлсэн баримтууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хүсэлт гаргагч Н.Э******* хүсэлтээр Б.Н*******, Б.П******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай албан тоотоор ирүүлсэн Н.Энхцэцэг нь 1990-2000 онд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх лавлагаа,
-Булган аймгийн О******* сумын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн **** дугаартай албан тоотоор ирүүлсэн Тус сумын архив 1990-1995 оны материалыг төрийн архивт шилжүүлсэн болно гэсэн тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Энхцэцэг 1990 оноос 1995 онуудад Булган аймгийн О******* суманд мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
2.Хүсэлт гаргагч Н.Энхцэцэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан ша*******лагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний мал маллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн О******* сумын Бүхт багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Тус багийн иргэн Наранцогт овогтой Энхцэцэг **** нь ам бүл 2. Н. Энхцэцэг нь аав, ээжийн хамт 1990-1995 он хүртэл мал маллан амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов. гэсэн 79 дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Булган аймгийн О******* сумын 3-р багийн харъяат Лхагва овогтой Наранцогт нь О******* суманд 1993-1995 онд малчнаар ажиллаж байсан малын А дансны баримт архивт байгаа тул лавлагаа олгов гэсэн 05 дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн*** дугаартай албан тоотоор ирүүлсэн Н.Энхцэцэг нь 1990-2000 онд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх лавлагаа,
-Булган аймгийн О******* сумын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн****дугаартай албан тоотоор ирүүлсэн Тус сумын архив 1990-1995 оны материалыг төрийн архивт шилжүүлсэн болно гэсэн зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Б.П*******гийн: Би анх 1982 оноос айл гэр болоод Булган аймгийн О******* сумын 4 дүгээр багт нөхрийн хамт мал маллаж эхэлсэн. Н.Энхцэцэг нь 1989 онд 8 жилийн сургуулиа төгсөж ирээд ээж аавын хамт малладаг болсон. Ээж нь зовудын үнээ саальчин байсан, аав 4 дүгээр багийн агент байсан. 1995 онд Н.Энхцэцэг нь нөхөр н.М******* айл гэр болоод О******* сумын 3 дугаар баг руу шилжсэн. Одоог хүртэл Н.Энхцэцэг нөхрийн хамт мал маллан амьдарч байгаа гэх,
Гэрч Б.Н*******н: Би анх 1975 оноос Булган аймгийн О******* сумын Мааньт багт саальчин, малчнаар ажиллаж эхэлсэн, одоог хүртэл тэндээ мал маллаж байгаа. Н.Э******* гэр бүл нь 1986 оноос гуравдугаар бригадаас шилжиж ирээд аав н.Наранцогт нь манай багийн дарга болоод дараа нь багийн агент болсон. Ээж нь харин саальчин байсан. Н.Энхцэцэг нь 1989 онд 8 жилийн сургуулиа төгсөж ирээд ээж, аавын хамт мал маллаж байгаад нөхөр н.М******* 1995 онд айл гэр болоод О******* сумын 3 дугаар бригад руу шилжээд одоог хүртэл тэндээ малаа маллаж амьдарч байгаа гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Х******* овогт Н******* Э******* Булган аймгийн О******* суманд 1990 оноос 1995 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл г*******ан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА