| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00074/И |
| Дугаар | 304/ШШ2026/00168 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2026/00168
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дугаар хороолол, ** дуаар хороо, С******* т******* ** хотхоны ****** тоотод байрлах *******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б**** аймаг, Б*******-******* сум, *** дугаар баг, Х******* *******, **гудамж, **** тоотод оршин суух Г.Дд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 394,928.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00074/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Монгол Улсын иргэн Ганбат овогтой Д нь манай байгууллагаас 2025 оны 02-р сарын 08-ны өдөр 33225 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.1%-ийн хүүтэй авсан. Тус зээлийг авснаас хойш 19,617.2 төгрөгийн төлөлт хийсэн. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессеж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн 262 хоногийн нэмэгдүүлсэн хүү 27,908.38 төгрөг, үндсэн зээлийн 292 хоногийн хүү 155,520.00 төгрөг, үндсэн зээлийн 200,000.00 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, шуудангийн зардал 6500 төгрөг нийт 394,928.38 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Дд холбогдуулан 394,928.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Д нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Дд холбогдох 394,928.38 (гурван зуун ерэн дөрвөн мянга есэн зуун хорин найман төгрөг гучин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 6,249 (зургаан мянга хоёр зуун дөчин ес) төгрөг, хариуцагч Г.Дөөс 6,249 (зургаан мянга хоёр зуун дөчин ес) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА