Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2026/00483

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******ид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,583,810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь ******* банкны Төв тооцооны төвтэй 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/59212729 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж 294 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 5,583,810 төгрөгийг гаргуулах гэжээ.

Хариуцагч Э.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банкнаас нэхэмжилсэн 5,583,810 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Э.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,583,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 5,583,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүрэгт 5,583,810 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,291 төгрөгийн 50 хувь болох 52,145.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 52,145.50 төгрөгийг, хариуцагч Э.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 52,145.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     П.ПАГМА