| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/01004/И |
| Дугаар | 304/ШШ2026/00087 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2026/00087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, С******* сум, **** дүгээр баг, У******* оршин суух, Х******* р******* овогт Н******* М******* хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай ***** индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.Мөнхжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Мөнхжаргал нь С******* Х******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нөхөр С.Х******* 1994 онд танилцаж, **** оноос хамтран амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаанд 1995 онд том хүү Х.Э*******, 2001 онд бага хүү Х.М нар төрсөн. Бид хууль эрхзүйн мэдлэг дутмаг учир гэрлэлтээ батлуулалгүй байсаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Тиймээс С.Х******* хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн С******* сумын Ундрах багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **** тоот ам бүлийн тодорхойлолт,
-Хамт авахуулсан гэх гэрэл зураг,
-С******* Хишигдоржийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Н******* М******* иргэний үнэмлэхний хуулбар,
-С******* Хишигдорж, Н******* Мөнхжаргал нарын Гэрлэсний гэрчилгээний хуулбар,
-Хишигдоржийн Э*******, Хишигдоржийн М нарын Төрсний гэрчилгээний хуулбар зэргийг гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр С.Ц гэрчийн мэдүүлэг авсан.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар 2000, 2010, 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Мөнхжаргалын хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Хүсэлт гаргагч нь 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл С.Х******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлага үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар Н.Мөнхжаргалын С.Х******* хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн С******* сумын Ундрах багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Тус багийн иргэн Нямбуу овогтой Мөнхжаргал **** нь Сүрэнхор овогтой Хишигдорж ***** нар нь 1995 онд гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэсэн**** дугаар тодорхойлолт,
-С.Хишигдорж, Н.Мөнхжаргал нарын гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зураг,
-Үндэсний төв Архивын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын Булган аймгийн С******* сумын Ундрах багийн бүртгэлийн 113 дугаар хуудсанд: Хүрдэтийн өвөр, Баярс*******ы өвөлжөөнд оршин суугч: Боржгон ургийн овогтой С******* Хишигдорж, 1971 оны 01 сард төрсөн, 39 настай, эрэгтэй, эхнэр Х******* Р******* ургийн овогтой Н******* Мөнхжаргал, 1975 оны 08 сард төрсөн, 35 настай, хүү Хишигдоржийн Э*******, 1995 оны 10 сард төрсөн, 15 настай, хүү Хишигдоржийн М, 2001 оны 12 сард төрсөн, 8 настай гэж бүртгэгдсэн байна гэсэн 03-01/8734 дугаартай 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт, Харин Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын Булган аймгийн С******* сумын бүртгэлийг шүүж үзэхэд С.Хишигдорж, Н.Мөнхжаргал нарт холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн **** дугаартай тодорхойлолт зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч С.Цэндсүрэнгийн: ... Н.Мөнхжаргал, С.Хишигдорж нар нь 1995 оны 08 дугаар сард айл гэр бүл болсон. 1995 оны 10 дугаар сард том хүү Х.Э******* нь төрсөн. Н.Мөнхжаргал, С.Хишигдорж нар нь гэрлэлтээ батлуулсан талаар нь сайн мэдэхгүй байна. Гэрлэлтээ батлуулсан л байх гэж бодож байсан. Тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдлаас болоод гэрлэлтээ батлуулаагүй байх. Тусдаа амьдарсан асуудал байхгүй. Гэр бүл болсноос хойш одоо хүртэл хамт амьдарч байгаа. Хамт амьдарснаасаа хойш мал ахуйгаа өсгөн аймгийн сайн малчин, сумын сайн малчин, мянгат малчин болж байсан... гэх мэдүүлэг зэрэг болно.
4.Хүсэлт гаргагч Н.Мөнхжаргал нь С.Х******* 1995 оноос гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч хамт амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Х******* р******* овогт Н******* Мөнхжаргалыг Боржигон овогт С******* Х******* 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА