Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2026/00088

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Г******* сум, **** дүгээр баг, **** дугаар гудамж, **** тоотод оршин суух, Б******* овогт Г******* Б******* хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.Батцэнгэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.Батцэнгэл нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Гүрсэд овогтой Батцэнгэл миний бие 1965 онд Булган аймгийн Г******* суманд төрсөн. Би 1982 онд 8 дугаар анги төгсөөд аав ээжийн хамт 2 жил мал маллаж байгаад *** он хүртэл цэргийн алба хаагаад*** оны 07 сараас Булган аймгийн Г******* сумын С******* туг нэгдлийн тариа бригадад трактор комбайнчнаар **** он хүртэл ажилласан. Энэ хугацааны цалин хөлсний талаар лавлагаа авсан тул шүүхээр баталгаажуулж өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Г******* Б******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-П.Г******* өргөдөл,

-П******* Г******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-П.М******* өргөдөл,

-Пүрвээгийн М******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ***дугаар тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагч Г.Б******* хүсэлтээр П.Ганбаатараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягт, Хаягийн хуудас **** маягт,

-Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.Батцэнгэл 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл трактор комбанийн жолоочоор тус тус Булган аймгийн Г******* сумын С******* туг нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хүсэлт гаргагч Г.Батцэнгэл нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Булган аймгийн Г******* сумын 4-р багийн харьяат Гүрсэд овогтой Батцэнгэл нь Г******* сумын С******* туг нэгдэлд 1982-1984,1987-1989 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн №05 дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Г*******, ****, овог-Гүрсэд, нэр-Батцэнгэл, иргэний баримтын нэр-паспорт, сери-БУ, ****, төрсөн аймаг-Булган, сум-Г*******, он, сар, өдөр:****, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-хоршоолсон анги, байнга оршин суудаг бригад-Г******* сумын төвд, сууж эхэлсэн он: 1965, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын түвшин-бүрэн бус дунд, эзэмшсэн он-1982, ажилладаг байгууллага-С******* Туг нэгдэл, ажилд орсон он-1988, эрхэлдэг ажил-тракторчин, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район-Г*******, эцэг-Р******* Гүрсэд, Эх-Д Ц гэсэн ХААТР-1 маягт,

-1988 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон Г******* Батцэнгэл, төрсөн он сар өдөр-1965 оны 11 сарын 25, төрсөн аймаг-Булган аймаг, сум-Г*******, төрсөн газрын нэр-сумын төвд, эрэгтэй, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, Г******* сумын төв, хаана ямар ажилтай-Булган аймгийн Г******* сумын 8 жилийн сургуулийн сурагч гэсэн Хаягийн хуудас №7 маягт,

-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Булган аймаг, Г******* сум, хөдөөд, хадгаламжийн нэгж: ***, хуудасны дугаар: *** овог: Гүрсэд, нэр: Батцэнгэл, өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай: тэргүүлэгч өөрөө, нас: 25, хүйс: эрэгтэй, эрхэлдэг ажил:-тракторчин гэсэн **** дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч П.Г*******: Би 1980 онд 8 дугаар ангийг төгсөөд, эцэг эхийн хамт мал малласан. 1982-1985 оны хооронд цэрэгт явсан. 1985 оноос Булган аймгийн Г******* сумын Тариа бригадад тракторчноор ажиллаж эхэлсэн. 1990 он хүртэл ажиллаж байгаад 1990 оноос малчин болсон. Г.Батцэнгэл нь 1982 онд 8 дугаар ангийг төгссөн, 1983 онд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1984-1987 он хүртэл цэрэгт явсан. Г.Батцэнгэл 1987-1990 он хүртэл Булган аймгийн Г******* сумын Тариа бригадад тракторчноор ажиллаж байсан. Г.Батцэнгэл нь 1987-1990 оны хооронд тус бригадад тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Г******* Б******* Булган аймгийн Г******* сумын С******* туг нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл трактор комбанийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА