Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2026/00172

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, *** дугаар хороо, Н******* п******* төв ***тоотод байрлах Д******* н******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******** аймаг, Р******* сум, ** дүгээр баг, А*******д оршин суух П.У*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,422,557 /нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга таван зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00130/И индекстэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д******* н******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Д******* н******* ББСБ" ХХК нь 2009 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл "Банк бус санхүүгийн" үйл ажиллагаагаа явуулж байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 03 сарын 10-ны өдөр П.У*******тай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсны үндсэн дээр 2024 оны 04 сарын 17-ны өдөр 1,450,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэйгээр мөн оны 05 сарын 17-ны өдөр, 06 сарын 17-ны өдөр, 07 сарын 17-ны өдөр, 08 сарын 17-ны өдөр, 09 сарын 17-ны өдрүүдэд төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн.

Зээлдэгч нь 2024 оны 05 сарын 16-ны өдөр 483,333 төгрөг, 06 сарын 15-ны өдөр 96,666 төгрөг, 07 сарын 18-ны өдөр 87,019 төгрөгөөр 2 удаа төлөлт хийж, нийт 754,040 төгрөгийг төлсөн.

Гэтэл үндсэн зээл 782,980 төгрөг, зээлийн хүү 639,577 төгрөг, нийт 1,422,557 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 782,980 төгрөг, зээлийн хүү 639,577 төгрөг, нийт 1,422,557 төгрөгийг П.У*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч П.У******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д******* н******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.У*******д холбогдох 1,422,557 /нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга таван зуун тавин долоо/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.У******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д******* н******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.У*******д холбогдох 1,422,557 /нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга таван зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.У******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 18,856 (арван найман мянга найман зуун тавин зургаа) төгрөг, хариуцагч П.У*******аас 18,856 (арван найман мянга найман зуун тавин зургаа) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтг*******г дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА