Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2026/00089

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х******* аймаг, Р******* сум, ***дүгээр баг, Т******* оршин суух, Ц******* овогт С******* Д******* хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Далай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Далай нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Би *** оноос *** онуудад Булган аймгийн Булган сумын Ж******* 1 дүгээр багт мал маллаж байсан. Энэ хугацааны малын А данс архивт байхгүй тул шүүхэд хандсан. Булган аймгийн Булган сумын архивт 1999 оноос өмнөх малын А данс байхгүй гэсэн. Иймд 1996 оноос *** оны хооронд Булган аймгийн Булган сумын Ж******* 1 дүгээр багт мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Би 1998 оны 08 дугаар сард Х******* аймгийн Р******* сум руу буцаж шилжсэн гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ****дугаар тодорхойлолт,

-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай **** дугаар шийдвэр, шийдвэрийн хавсралт,

-С******* Д******* Иргэний паспорт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч С.Д******* хүсэлтээр Д.Ганбаатараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Х******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн**** дугаартай албан тоотоор ирүүлсэн С.Далай нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон 1996-2000 онд нөхөн тооцуулсан бөгөөд 1990-1995 оныг нөхөн тооцуулаагүй байна гэсэн лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Далай 1996 оноос 1997 онуудад Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

2.Хүсэлт гаргагч С.Далай нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний мал маллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Х******* аймгийн Р******* сумын иргэн С******* Далай (Р370033018) нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт амьдарч байсан бөгөөд 1996-1997 оны малын А данс архивын санд бүртгэл байхгүй болохыг тодорхойлов. гэсэн №02/712 дугаар тодорхойлолт,

-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай 32/82 дугаар шийдвэр, /хавсралтын 2-д Х******* аймгийн Р******* сумын иргэн С******* овогтой Далай*****гийн ирүүлсэн өргөдлийг хэлэлцэхэд, Булган аймгийн Булган суманд тухайн онуудад мал маллаж байсныг нотлох баримт байхгүй тул 1996-1997 онд мал маллаж байсныг тодорхойлох боломжгүй гэж тогтоосугай гэсэн,

- Х******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №14 дугаартай албан тоотоор ирүүлсэн С.Далай нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон 1996-2000 онд нөхөн тооцуулсан бөгөөд 1990-1995 оныг нөхөн тооцуулаагүй байна гэсэн зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч П.Г*******: Би анх 1989 онд 8 дугаар ангийг төгсөөд аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1993-1996 оны хооронд Булган аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрт малчнаар ажилласан. 1996 оноос хойш өөрийн хувийн малыг одоог хүртэл маллаж байна. С.Далай нь эхнэр хүүхдийн хамт 1993 оноос Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт байрлах Онгоцны буудлын хойно Дэлэн гэдэг газарт зуны улиралдаа айл саахалтаар зуншдаг байсан. Харин өвөлдөө Өндөр улааны өвөлжөөнд өвөлждөг байсан. 1998 онд С.Д*******х нь нүүгээд явсан манайх тэндээ малаа маллаад үлдсэн гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ц******* овогт С******* Д******* Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт 1996 оноос 1997 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА