Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2026/00174

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, Г******* п******* ц*******, *** тоотод оршин суух Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, Б******* сум, *** дүгээр баг, Б*******д оршин суух Л.Т*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,787,212 (нэг сая долоон зуун наян долоон мянга хоёр зуун арван хоёр) төгрөг гаргуулах тухай 304/2026/00163/И индекстэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Л.Т******* нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар 3011524 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Л.Т******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цахимаар 640,000 төгрөгний дүнтэй, 9 сарын хугацаатай, 5.9 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь дугаартай харилцах данс руугаа авсан.

Ийнхүү Н******* к******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч Л.Т******* Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 3011524 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026.01.16-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,787,212 төгрөгийг Л.Т*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Л.Т******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Т*******т холбогдох 1,787,212 (нэг сая долоон зуун наян долоон мянга хоёр зуун арван хоёр) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.Т******* энэ нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Т*******т холбогдох 1,787,212 (нэг сая долоон зуун наян долоон мянга хоёр зуун арван хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Т******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 21,773 (хорин нэгэн мянга долоон зуун далан гурав) төгрөг, хариуцагч Л.Т*******аас 21,773 (хорин нэгэн мянга долоон зуун далан гурав) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА