2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/02002

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 04 191/ШШ2026/02002

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......компанийн байранд байрлах, .....даатгал ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... тоотод оршин суух, Б.... холбогдох,

 

30,445,187 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч .....даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай .....даатгал ХХК нь ...... улсын дугаартай, Lexus. RX450h маркийн тээврийн хэрэгслийн ашиглалтын үеийн бүх эрсдэлийг даатган тэдэнтэй 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ТX094009240582 дугаартай Автотээврийн хэрэгслийн Даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан.

2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай дээрх даатгалын зүйл болох ....УЕС улсын дугаартай Toyota. Prius маркийн тээврийн хэрэгслээр МУ-ын ЗХД-н 1.3, 8.9-г тус тус зөрчин мөргөж 30,475,000 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс манай байгууллага гэрээний дагуу 10 хувь болон Албан журмын даатгалаар олгогдох 5,000,000 төгрөгийг хасаж 22,977,500 төгрөгийг даатгуулагчид олгосон. /Үүнээс ААНОАТ хуульд заасны дагуу 10 хувийн татварыг суутган төлсөн/.

Улмаар даатгалын гэрээ болон Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу манай байгуулагад нөхөн төлбөрийг шаардах эрх үүссэн тул хариуцагчаас төлбөрөө төлөхийг шаардахад тус төлбөрийг нэг дор төлж барагдуулах боломжгүй гэсэн тул 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж даатгалаар олгогдсон 22,977,500 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаатай хуваарь тохирч төлүүлэхээр, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног дутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон гэрээ байгуулсан. Мөн тус өдөр гэрээ байгуулахыг хүссэн Нотариатын өргөдөл, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг авч ирж бидэнд өгсөн.

Гэвч хариуцагч дээрх төлбөрийг одоог хүртэл огт төлж барагдуулаагүй, төлөлт хийх тухай удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, мөн хариуцагчтай байгуулсан 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу үндсэн төлбөр 22,977,500 төгрөг, алданги 7,467,687 төгрөг /Төлбөр төлж эхлэх хугацаа буюу 2025.10.06-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 65 хоногийн алданги 7,467,687 төгрөг/, нийт 30,445,187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Нэхэмжлэгч .....даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,732,343.5 төгрөгөөр багасгаж, хариуцагч А.Арнь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,712,843.5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 18 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2,912,843.5 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....даатгал ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нөгөө талаас хариуцагч А.Арнар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .....даатгал ХХК нь хариуцагч А.Арит холбогдуулан 30,445,187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч .....даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,732,343.5 төгрөгөөр багасгаж, хариуцагч А.Арнь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,712,843.5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 18 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2027 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2,912,843.5 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....даатгал ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .....даатгал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,180 төгрөгөөс 155,088 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 155,092 төгрөг болон хариуцагч А.Араас улсын тэмдэгтийн хураамжид 291,514 төгрөгийн 50 хувь буюу 145,757 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....даатгал ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. .....даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Арт холбогдох 30,445,187 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч .....даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,732,343.5 төгрөгөөр багасгаж, хариуцагч А.Арнь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,712,843.5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 18 сарын хугацаанд буюу

2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2027 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2027 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2027 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2027 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2027 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2027 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг,

2027 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2,912,843.5 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....даатгал ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .....даатгал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,180 төгрөгөөс 155,088 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 155,092 төгрөг болон хариуцагч А.Араас улсын тэмдэгтийн хураамжид 291,514 төгрөгийн 50 хувь буюу 145,757 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....даатгал ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ