Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2026/00090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "В танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Т******* сум, Д******* **** дугаар багт тоотод оршин суух, Г******* овогт Л******* Б******* /иргэний бүртгэлийн дугаар: ****/-ийн хүсэлттэй

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

Хүсэлт гаргагч Л.Б******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Л.Б******* нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

-Л.Б******* миний бие *** оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аав М*******, ээж Лхамхүү нарын хүү болж мэндэлсэн. Л.Б******* миний бие 19 нас хүрээд цэргийн албанд татагдсан ба х******* ***-ын *** дүгээр ангид *** оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Миний бие өндөр насныхаа тэтгэвэрт гарах гээд цэргийн алба хааж байсан талаар архивын лавлагаа авахад миний овгийг М******* гэж буруу бүртгэгдсэн. Мөн **** онд халагдсан цэргийн бүртгэл тус архивт байхгүй байна. Дээрх овгийн зөрүүний учир нь намайг ухаан ороогүй бага байхад аав М******* нь нас барсан гэдэг. Миний бие ийм учраас бага байхаасаа л ээж Лхамхүүгээр овоглох болсон юм. Гэвч амьдрал дээр намайг аав М*******гаар овоглож дуудах нь их байсан ба үүнтэй холбоотой цэргийн албанд аав М*******гаар бүртгэсэн байна. Иймд Л.Б******* намайг Х******* 0119 дүгээр цэргийн ангид 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд цэргийн алба хааж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч Л.Б*******: Миний бие Л******* Б******* 1985-1988 оны хооронд х******* цэргийн ангийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан хугацааг тус шүүхээр тогтоолгохоор нэхэмжэл гаргасан. Тухайн үед хамт цэргийн алба хаасан асуулгах гэрч байхгүй. Дахин гаргаж өгөх нотлох баримт байхгүй мөн би Сэлэнгэ аймагт оршин суудаг нааш цааш дахин явах боломжгүй байх тул хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хүсэлт гаргагчаас:

-Л.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар,

-Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** тоот цэргийн алба хаасан лавлагаа,

-Л.Б*******ын Төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, ХААТР-21 маягт, төрөлт бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ****дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Л.Б*******ын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Х******* цэргийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний цэргийн алба хаасан байдал тогтоогдож байна.

Үүнд:

-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн М*******гийн Б******* нь Булган аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Х******* ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй М*******гийн тул Б*******ын цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно. гэсэн 08/3311 тоот лавлагаа,

-1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Л******* Б*******ын Төрсний бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Булган аймаг, Хутаг-Өндөр сум, Хутаг-Өндөр хороо, сум хорооны төв, хадгаламжийн нэгж: ***, хуудасны дугаар: 113, овог: М*******, нэр: Б*******, өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай: тэргүүлэгч өөрөө, нас: 23, хүйс: эрэгтэй, гэсэн 03-01/8748 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Т*******, он, сар, өдөр:****, үндэслэсэн баримтын сери, дугаар:****, РД:****, овог-Г*******, эцэг/эх-ийн нэр-Лхамхүү, нэр-Б*******, төрсөн он, сар, өдөр:1965-11-30, төрсөн аймаг-Булган, сум-Баян-Агт, эрэгтэй, яс үндэс-халх, байнга оршин суудаг баг-III-Д*******, сууж эхэлсэн он: 1987, боловсрол: бүрэн дунд, гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэд дэх-1, гэрлэсэн он-****, гэрчилгээний дугаар:37, олгосон үнэмлэхний сери-БУ, дугаар-****, хүчинтэй хугацаа:***, үнэмлэх олгосон шалтгаан-солих, олгосон байгууллага-Булган ИБМА гэсэн ХААТР-21 маягт,

-1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон Л******* Б*******, төрсөн он сар өдөр-1965 оны 11 сарын 30, төрсөн аймаг-Булган аймаг, сум-Баян-Агт сум, төрсөн газрын нэр-төрөх тасагт, эрэгтэй, яс үндэс-халх, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, Булган хот, 2 дугаар хороо, хаана ямар ажилтай-Булган БУЯ нормачин гэсэн Хаягийн хуудас №7 маягт,

-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Л******* Б******* нь Х******* ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1985-1988 онд цэргийн алба хаасан эсэх талаар хайлт хийхэд, 1985 онд Булган аймгаас татагдсан цэргийн бүртгэлд нэр илрээгүй болно. гэсэн ****тоот тодорхойлолт зэрэг баримтууд,

 

3.Иймд цэргийн алба хаасан лавлагаанд хүсэлт гаргагчийн овог буруу бичигдсэнээс шалтга******* цэргийн алба хаасан байдал нь тогтоогдохгүй байх нөхцөлд хүрсэн гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Г******* овогт Л******* Б*******ын Х******* цэргийн 0119 дүгээр ангид 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА