Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2026/00176

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, Г******* плаза цогцолбор, **** тоотод оршин суух Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, Г******* сум, ** дугаар баг, *******ад оршин суух Б.Б*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 844,951 (найман зуун дөчин дөрвөн мянга есэн зуун тавин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00057/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууцуг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Б.Б******* 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар 3029601 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Б.Б******* нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр цахимаар 270,000 төгрөгний дүнтэй, 6 сарын хугацаанд, 5.4 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь 5074189528 дугаартай харилцах данс руугаа авсан.

Ийнхүү Н******* к******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч Б.Б******* Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 3029601 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2025.12.26-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 844,951 төгрөгийг Б.Б*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******т холбогдох 844,951 (найман зуун дөчин дөрвөн мянга есэн зуун тавин нэг) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б*******т холбогдох 844,951 (найман зуун дөчин дөрвөн мянга есэн зуун тавин нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 12,415 (арван хоёр мянга дөрвөн зуун арван тав) төгрөг, хариуцагч Б.Б*******аас 12,415 (арван хоёр мянга дөрвөн зуун арван тав) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА