Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 116

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ц.Ц-т холбогдох 1826002030126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт Ц.Ц

Шүүгдэгч Ц.Ц нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэртээ иргэн Ж.Б-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг Ц.Ц-н гэрт ороход манай дүү Ж.Б, Ц.Ц, Ц.П 3 сууж байхаар нь нэг нэгнийгээ уруу татаж архидаад гэж хэлтэл Ц.Ц уурлаад босч ирээд гэрийн баруун талын орны гудсан доороос хутга гаргаж ирээд миний өвдөгний нүдний дээгүүр нэг удаа дүрчихээд хутгаа сугалаад дахиад дайрахаар нь хутгыг нь авах гээд хутганы ирэн дээрээс нь атгахад Ц.Ц хутгаа арагш нь татаад миний зүүн гарын долоовор хурууны өндгийг зүссэн. Ц.Ц-с хохиролд нийт 400000 төгрөг авсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 11-14 хуудас/,

Гэрч Ц.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манайд архи ууж байхдаа Ц.Ц Ж.Б 2 хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би хажуу айлдаа орчихоод эргээд гэртээ орж ирэхэд Ц.Ц нь Ж.Б-н баруун хөлний өвдөгний дээгүүр хутгалчихсан гээд Ж.Б Ц.Ц-г баруун орон дээр дарчихсан хутгыг нь салгах гээд байж байсан. Би Ц.Ц-с хутгыг нь аваад гадаа гаргаж хаяхад Ж.Б гараад зугтсан. /хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Гаднаас ах Ж.Б ирээд Ц.Ц бид хоёрт хандаж нэгнийгээ уруу татаж архи уулаа гэж хэлсэн. Тэгээд Ц.Ц Ж.Б ах хоёр хоорондоо маргалдаж байгаад Ц.Ц нь Ж.Б ахын баруун хөлөн тус газар нь хутгалсан. /хх-ийн 32-33 хуудас/,

Гэрч Ж.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18-19 цагийн орчимд манай дунд хүү Ж.Б ах Ж.Б-г мотоциклийнхоо ард сундалчихсан сумын төвөөс ирсэн. Ж.Б баруун хөлийнхөө өвдөгний дээд хэсэгт хутгалуулчихсан байсан. /хх-ийн 35 хуудас/,

Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд манай нөхөр Ж.Б дүү Ж.Б мотоциклийн араар сундалж ирсэн. Сумын төв дээр Ц.Ц-т баруун хөлийнхөө өвдөгний дээд хэсэгт хутгалуулчихсан гэж хэлсэн. /хх-ийн 36 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №286 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ж.Б-н баруун хөлийн гуя хэсэгт хутгалагдсан шарх, зүүн гарын 2-р хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 41 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 47 хуудас/,

Шүүгдэгч Ц.Ц-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 45 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 53, 58, 72 хуудас/,

Шүүгдэгч Ц.Ц-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Ц нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Ховд 3-73 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Ж.Б-н баруун хөлийн гуяан тус газар нь хутгалж, 2 дугаар хурууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн Ц.Ц уурлаад босч ирээд гэрийн баруун талын орны гудсан доороос хутга гаргаж ирээд миний өвдөгний нүдний дээгүүр нэг удаа дүрчихээд хутгаа сугалаад дахиад дайрахаар нь хутгыг нь авах гээд хутганы ирэн дээрээс нь атгахад Ц.Ц хутгаа арагш нь татаад миний зүүн гарын долоовор хурууны өндгийг зүссэн. Гэрч Ц.П-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ц.Ц нь Ж.Б-н баруун хөлний өвдөгний дээгүүр хутгалчихсан байсан. Гэрч Ж.Б-н Ц.Ц нь Ж.Б ахын баруун хөлөн тус газар нь хутгалсан. Гэрч Ж.Ж-н 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18-19 цагийн орчимд Ж.Б баруун хөлийнхөө өвдөгний дээд хэсэгт хутгалуулчихсан сумын төвөөс ирсэн. Гэрч Э.Г-н манай нөхөр Ж.Б сумын төв дээр Ц.Ц-т баруун хөлийнхөө өвдөгний дээд хэсэгт хутгалуулчихсан гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №286 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор нотлогдон тогтоогдсон, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ц.Ц-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Ц.Ц-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Ц.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 400000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишэн дээрээ 2 ширхэг хадаас бүхий ажлын хэсэг нь 8.5 см, иш нь 9.5 см, нийт 18 см урттай, үзүүр нь хугарсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Ц.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 400000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тусдурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишэн дээрээ 2 ширхэг хадаас бүхий ажлын хэсэг нь 8.5 см, иш нь 9.5 см, нийт 18 см урттай, үзүүр нь хугарсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.