Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2026/00187

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Х*******даваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, Г******* п******* ц*******, *** тоотод оршин суух Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, Б*******т оршин суух Ч.Мд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 277,392 /хоёр зуун далан долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00102/И иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Ч.М 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цахимаар 2021618 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Ч.М нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар 300,000 төгрөгийн дүнтэй, 6 сарын хугацаанд, 5.4 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь 5283024056 дугаартай харилцах данс руугаа авсан.

Ийнхүү Н******* к******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч Ч.М Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 2021618 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026.01.07-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 277,392 төгрөгийг Ч.Мгээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ч.М нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Мд холбогдох 277,392 /хоёр зуун далан долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 277,392 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Мд холбогдох 277,392 /хоёр зуун далан долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагч Ч.М биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 4,486 /дөрвөн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөг, хариуцагчаас 4,486 /дөрвөн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА