| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00910/И |
| Дугаар | 304/ШШ2026/00099 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2026/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Хүсэлтийн шаардлага: Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай *** индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ц.Соёл-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов
Гуравдагч этгээд Д.Ж*******, Ц.Б******* нар нь өөрсдийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул гуравдагч этгээд Д.Ж*******, Ц.Б******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Соёл-Эрдэнэ нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргаж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна
Миний бие өөрийн эхнэр Б.Баярцэнгэлтэй гэр бүл болж бидний дундаас 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү С.С төрсөн. Тухайн үед эхнэр бид хоёрт хүүхэд тогтдоггүй байсан учраас ламаас асуухад хүүгээ айлд үрчлүүлбэл хүүхэд тогтоно гэж хэлсэн. Үүний дагуу өөрийн хүү С.Сыг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн төрсөн эгч Ц.Б*******, хүргэн ах Д.Ж*******а нарт өргүүлж, үрчлүүлсэн юм. Одоо хүү минь 16 нас хүрсэн бөгөөд аав ээжтэйгээ байх, ааваараа овоглох хүсэлтэй байгаа учир Булган аймгийн Т******* сумын *** оны *** дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү. Би одоо эхнэр Б.Б хамт амьдардаг. Хүү Ж.С одоо гэртээ төрүүлсэн аав, ээжтэйгээ амьдарч байгаа. Ж.Саас гадна 3 хүүхэдтэй. Ж.Стай нийлээд 4 хүүхэдтэй гэв.
Гуравдагч этгээд Д.Ж*******а, Ц.Б******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ж*******, Ц.Б******* нар нь тус шүүхэд Ц.С******* үрчлэлт хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд биечлэн ирж оролцох боломжгүй учир бидний эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Булган аймгийн Т******* сумын Далан багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн*** дугаар тодорхойлолт
-Булган аймгийн Т******* сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж,
-Ж.Сын төрсний гэрчилгээний хуулбар,
-Д.Ж*******, Ц.Б******* нарын тайлбар,
-Д.Ж*******, Ц.Б******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-12,
-Ж.Сын Төрсний бүртгэлийн лавлагаа,
-Хүүхэд үрчилсэнийг мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Анхныхаа хүүхдийг алдаад дахин хүүхэд тогтохгүй болохоор нь эгч Ц.Б*******, хүргэн ах Ж.Ж*******а нартаа үрчлүүлсэн гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.*** оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү Ж.С төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Ж.Сын төрсний гэрчилгээний хуулбар, Ж.Сын төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас дараах бүртгэл зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү Ж*******агийн С нь Д.Ж*******ад үрчлүүлсэн болох нь Булган аймгийн Т******* сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, Ж.Сын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж.Сын төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.
Гуравдагч этгээд Д.Ж*******а, Ц.Б******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.С******* үрчлэлт хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн ба хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүсэлтийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргасан байна.
Хүү Ж.С нь одоо Булган аймгийн Т******* суманд өөрийн төрүүлсэн эцэг Ц.Соёл-Эрдэнэ, эх Б.Баярцэнгэл нарын хамт амьдарч байгаа болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хүүхэд өөрөө ээж, аавтайгаа хамт амьдрахыг хүсэж байгаа байдал зэргийг харгалзан үзээд Булган аймгийн Т******* сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үрчлэлтийг хүчингүй тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй боловч Ж.С нь үрчлэгдсэнээс хойш үрчлэн авсан эцэг, эхийндээ өсөж торнин, хүмүүжсэн бөгөөд одоо өөрийн төрсөн эцгийн /үрчлүүлэгчийн/ гэр бүлд амьдарч байгаа тул хүүхдийг өсөж дасан ээнэгшсэн гэр бүл, орчинд нь үлдээх шаардлагатай гэж үзлээ. Иймд О******* овогт Ц******* С******* 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ж.Сыг Ө овогт Д Ж*******ад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Ж.Сыг эцэг Ц.Соёл-Эрдэнэ, эх Б.Баярцэнгэл нарын асрамжид шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ө овогт Ж*******агийн Сыг үрчлүүлэгч эцэг О******* овогт Ц******* Соёл-Эрдэнэ, эх Гөрөөчин овогт Батдоржийн Баярцэнгэл нараас үрчлэн авсан эцэг Ө овогт Д Ж*******а, эх О******* овогт Ц******* Б******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан хүү Ж.Сыг эцэг Ц.Соёл-Эрдэнэ, эх Б.Баярцэнгэл нарын асрамжид шилжүүлсүгэй.
3.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /А.Лхагвасүрэн/-д даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА