| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00942/И |
| Дугаар | 304/ШШ2026/00107 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2026/00107
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Х******* сум, **** дүгээр баг, **** дугаар гудамж, **** тоотод оршин суух, Г******* Б******* хүсэлттэй
Цэргийн алба хаасан хугацаа тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гогчигжав овогтой Баярсайхан миний бие *** онд Булган аймгийн Х******* суманд төрсөн,*** настай, ам бүл***, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Х******* аймаг дахь Булган сумын ***-р ангид цэргийн алба хаасан. Тухайн цэргийн алба хаасан батлах байгаа боловч намайг цэргийн алба хааснаа шүүхээр тогтоолго гэж Нийгмийн даатгалаас хэлсэн. Иймд намайг Х******* аймаг дахь Булган сумын **** дугаар ангид 1986 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Г.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г.Баярсайхан Х******* аймгийн хязгаарын цэргийн ангийн 0130 дугаар цэргийн ангид алба хааснаа тогтоолгохоор хүсэлт өгсөн. Миний бие Нийгмийн даатгалын газартай уулзаж цэргийн алба хаасан 3 жил нөхөн тооцуулахаар болсон тул шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Баярсайхан цэргийн алба хаасан хугацаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Г.Баярсайхан нь Нийгмийн даатгалын газартай уулзаж цэргийн алба хаасан 3 жил нөхөн тооцуулахаар болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Г.Баярсайханд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан цэргийн алба хаасан хугацаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хүсэлт гаргагч Г.Баярсайхан татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Г.Баярсайханд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА