2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/02486

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 12 191/ШШ2026/02486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, .......тоотод байрлах, ...... ХХК /РД:....../-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ...... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Айг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд

...... ХХК, Ө.Ал нар нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Ө.Ал нь ...... ХХК-иас барилгын туслах материал болох пум, түгжээ нарыг хөлслөн авсан. Гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусах байсан боловч Ө.Ал нь хөлсөлсөн эд хөрөнгийг буцаан өгөөгүй болон гэрээг цуцлах санал гаргаагүй тул гэрээний 1.3, 3.12-т тус тус заасны дагуу гэрээ нь хөлсөлсөн эд хөрөнгийг ...... ХХК-д буцаан өгөх хүртэлх хугацаагаар сунгагдсан. Ө.Алтай утсаар холбогдож төлбөр болон хүлээн авсан бараа бүтээгдэхүүнээ буцаан өгөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрийг төлөөгүй.

Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүх 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШЗ2025/22255 дугаар захирамжаар тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэн.

Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийг хүргүүлэхэд тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Монгол шуудан ХК-ын магадлалаар тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШЗ2025/63819 дугаартай захирамжийн Захирамжлах нь хэсгийн 4-д зааснаар Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулсны дараа нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргах, мөн эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хариуцагч .......эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/

2.2 Барилгын туслах материал түрээслэх гэрээ /хх-6-7/

2.3 Зарлагын баримт /хх-8/, нэхэмжлэх /хх-9/

2.4 Эвдрэл гэмтлийн акт /хх-10/

2.5 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШЗ2025/63819 дүгээр захирамж /хх-14/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2026/06015 дугаар захирамжаар Ө.Айн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ...... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Айг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

...... ХХК нь Ө.Айн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаанд хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүднээс шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулна.

 

Шүүхээс нотлох баримт бүрдүүлэх тухай захирамж гарган Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Ө.Айн оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Ал нь Улаанбаатар хот, ...... тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон байна.

 

Тус хаягаар 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Ө.Ал нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүлээн авчээ.

 

3. Ө.Ал нь шүүхэд хүрэлцэн ирж, Миний бие С......4, оршин суудаг талаарх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг өгсөн байна.

 

Иймд хүсэлт гаргагч ...... ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Айг эрэн сурвалжлуулах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хүсэлт гаргагч ...... ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ...... ХХК-ийн хүсэлтийг хангахгүй орхиж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ