| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00017/И |
| Дугаар | 304/ШШ2026/00111 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2026/00111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы А танхимд хийсэн хуралд*******аар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, Булган салбарын байранд байрлах, Х******* б******* ХК-ийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралд*******д:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******
Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
-Зээлдэгч Д.Баярцэнгэл нь Х******* Б*******ны Булган салбар С******* тооцооны төвөөс *** оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан **** мянган төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэйгээр цалингийн орлогоо барьцаалсан зээл авсан болно. Зээлдэгч нь анх Зээлийн гэрээг байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй байгаа болон холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл /хариуцагчийг эрэн сурвалжлах/-ийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Зээлдэгч Д.Баярцэнгэл нь тус б*******наас анх зээл авахдаа бүртгүүлсэн **** тоот утасны дугаараар залгахаар энэ дугаарыг өөр хүнд зарсан, энэ утсан дээр өөр хүн байгаа ба тухайн хаягаар очиход харилцагч амьдран суудаггүй байгаа. Мөн тухайн хаягт бүртгэлтэй эсэх талаар багийн даргаас тодорхойлолт авахад тус хаягтаа бүртгэлтэй боловч тухайн хаягтаа амьдардаггүй гэсэн хариу ирүүлсэн байна. Иймд хариуцагч нь ХААН б*******наас анх зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир хариуцагч Д.Б******* шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь олж тогтоолгож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Д.Баярцэнгэл нь Х******* б******* ХХК-иас *** төгрөгийн онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр онлайн зээл авсан. Зээлдэгч Д.Баярцэнгэл нь Булган аймгийн С******* сумын 5 дугаар багт оршин суух хаягтай. Зээлдэгчтэй холбоо тогтоох боломжгүй, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтооход Д.Баярцэнгэлийн талаар сураг гаргаагүй тул Булган аймгийн С******* сумын 5 дугаар багийн Засаг даргаас тодорхойлолт авахад хаягтаа оршин суудаггүй талаарх тодорхойлолт өгсөн. Иймд Д.Б******* шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоолгож өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагч байгууллагаас:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Итгэмжлэл,
-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн **** тоот Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваар-ийн хуулбар,
-**** тоот барьц*******ы гэрээний хуулбар, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн С******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот тодорхойлолт,
-Дав*******ямын Баярцэнгэлийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн *** тоот албан бичгээр ирүүлсэн Д.Баярцэнгэлийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг баримтаар бүрдүүлжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь Д.Баярцэнгэлд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.Баярцэнгэл нь Х******* б******* ХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр **** дугаар зээлийн гэрээг байгуулан 2,470,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 25-ны өдөр 103,500 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогддог.
Хүсэлт гаргагч нь Д.Баярцэнгэлд холбогдуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч нь Булган аймаг, С******* сум, 5 дугаар баг, И******* М******* 3 дугаар гудамж 5 тоот хаягт оршин суудаггүй болох нь Булган аймгийн С******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Тус багийн иргэн Дав*******ям овогтой Баярцэнгэл***нь И******* 5-р багт бүртгэлтэй боловч тухайн хаяган дээр оршин суудгүй нь үнэн болохыг тодорхойлов. гэсэн 255 тоот тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Иймд шүүх иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хөхнүүд овогт Дав*******ямын Б******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэхээр тогтов.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хөхнүүд овогт Дав*******ямын Баярцэнгэл /ИБД:633422761138/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Баярцэнгэлийг эрэн сурвалжлах, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА