Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00115

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00115

Булган аймаг

 

                   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар багт байрлах Булган аймгийн Э******* м******* д******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** аймаг, Хутаг-Өндөр сум, Х******* * дугаар багт оршин суух Б.Ж*******д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: ***** /****/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч ********* аймгийн Э******* м******* д******* х******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Ж******* нь ***** аймгийн ******* сумын * дугаар багийн нутаг "Б******* эх" гэх газарт **** оны ** дугаар сарын **-ны өдөр хамт архи ууж байсан Б.М******* маргалдан улмаар түүний толгой хэсэгт архины шилээр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд ****** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн ** дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн байна.

Б.Ж*******ы үйлдлийн улмаас Б.Мөнхжаргалын э******* мэндэд хөнгөн гэмтэл учирч нийт **** төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч Э******* м******* д******* санд хохирол учруулсан байна. Иймд Б.Ж*******аас Э******* м******* д******* санд учруулсан хохирол ******* төгрөгийг гаргуулан Э******* м******* д******* ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************ тоот дансанд олгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Ж******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Э******* м******* д******* хэлтсийн нэхэмжилсэн ******** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Э******* м******* д******* х******* нь хариуцагч Б.Ж*******д холбогдуулан ******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ж******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргаж, нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж барагдуулсан тухай баримтаа шүүхэд и*******сэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Э******* м******* д******* хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ж*******д холбогдох ******* /*******/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ж******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Нэхэмжлэгч Э******* м******* д******* х******* нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ