Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2026/00112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, О******* сум, ****5 дугаар багт оршин суух, М******* овогт Б******* О******* хүсэлттэй

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.Оргил,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Оргил нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар т*******орхойлж байна. Үүнд:

-Би 2002 оноос Булган аймгийн О******* сумын О******* м******* ХХК-д гурилын үйлдвэрийн ажилчнаар ажиллаж эхэлсэн. *** оноос Булган аймгийн О******* сумын О******* м******* ХХК-д т******* к******* ж******* тушаал гарч, ажиллаж эхэлсэн. **** оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэрт балны өнгө өөрчлөгдсөн, засвартай гэсэн тул шүүхэд хандсан. Иймд 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Булган аймгийн О******* сумын О******* м******* ХХК-д т******* к******* ж******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Б******* О******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-Б******* О******* Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-О******* м******* ХХК-ын захирлын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай **** тоот тушаал,

-Булган аймгийн О******* сумын О******* м******* ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 9 тоот тушаал,

-О******* м******* ХХК-ын захирлын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай **** тоот тушаал,

-О******* м******* ХХК-ын захирлын 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ажилд томилох тухай ****тоот тушаал,

-Батлан хамгаалахын төв архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-Б******* О******* Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх т*******орхойлолт,

-Гэрэл зураг,

-Булган аймгийн Засаг даргаас олгосон Тэргүүний тариаланч үнэмлэхийн хуулбар,

-Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаас олгосон Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан үнэмлэхийн хуулбар,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас олгосон Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн медал үнэмлэхийн хуулбар,

-Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаас олгосон Онц тээвэрчин үнэмлэхийн хуулбар,

-Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаас олгосон Жуух бичиг-ийн хуулбар,

-О******* м******* ХХК-иас олгосон Баярын бичиг-ийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч Б.О******* хүсэлтээр Д.Б*******, Ц.Д нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.О******* Булган аймгийн Булган аймгийн О******* сумын О******* м******* ХХК-д 2010 оны оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл т******* к******* ж******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Б.Оргил нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-О******* м******* ХХК-ын захирлын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 20 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ...Тус компаний гурилын үйлдвэрийн ажилтан Базар овогтой Оргилыг 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй./ гэсэн,

-Булган аймгийн О******* сумын О******* м******* ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 9 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ...Т******* к******* жолооч Базар овогтой Оргил нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох болсон тул 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй./ гэсэн,

-О******* м******* ХХК-ын захирлын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай 21 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ...Базар овогтой Оргилыг 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс т******* к******* ж******* ажиллуулсугай./ гэсэн,

-О******* м******* ХХК-ын захирлын 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ажилд томилох тухай 14 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ...Тус компаний гурилын үйлдвэрт Базар овогтой Оргилыг 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай./ гэсэн,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Д.Б*******гийн: Булган аймгийн О******* сумын О******* м******* компани 1997 онд үүсгэн байгуулагдсан. Би тухайн үед ерөнхий менежээр ажиллаж байгаад 2015 оноос захирлаар *******оог хүртэл ажиллаж байгаа. Б.Оргил 2000 оноос Булган аймгийн О******* суманд байрлах газар тариалангийн О******* м******* компанид т******* к******* ж******* *******оог хүртэл ажиллаж байгаа. Б.Оргил нь ажиллаж байх хугацаандаа олон шагнал урамшууллыг авч байсан. 2000 оноос *******оог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Б.Оргил нь ажилдаа сайн ажилтан гэх,

Гэрч Ц.Дгийн: Би Булган аймгийн О******* сумын тариа бригадад тарианы сахиулаар 1988 онд ажилд орж байсан. 1992 он хүртэл сахиулаар ажилласан. 1992-2021 оны хооронд тус бригадад тогоочоор ажиллаж байгаад 2021 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. 1997 оноос тус бригад нь О******* м******* компани боло******* 2000 оноос Б.Оргил нь тус компанид туслахаар ажилд орж байсан. 2000 оноос Б.Оргил нь *******оог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Б.Оргил нь Хөдөлмөрийн хүндэт тэмдэг болон өөр олон шагнал урамшууллыг авч байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлог******* хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М******* овогт Б******* О******* Булган аймгийн О******* сумын О******* м******* ХХК-д 2010 оны оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл т******* к******* ж******* ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлог******* хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА