| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00133/И |
| Дугаар | 304/ШШ2026/00200 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2026/00200
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б***** аймаг, Б****** сум, ** дугаар баг, **-** гудамж, **тоотод оршин суух Х.Б*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,253,678 /нэг сая хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00133/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б******* нь М******* ББСБ ХХК-тай 2024.10.09-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх 140001116097 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 85113138 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Х.Б******* нь уг гэрээний үндсэн дээр 2024.10.09-ний өдөр 910,000 төгрөгийг 2.3% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
"М******* ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж зээлдэгчтэй харилцан тохиролцож хэд хэдэн удаа хугацаа тогтоосон боловч огт төлж барагдуулаагүй ба утсаа авахгүй байсаар холбоо тогтоох боломжгүй нөхцөл үүсч харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн.
2025.12.08-ны өдрийн байдлаар Х.Б*******гийн нийт зээлийн үлдэгдэл нь 1,253,678 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 910,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 291,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 51,811 төгрөг байна.
Х.Б******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,253,678 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нь тус нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Б*******д холбогдох 1,253,678 /нэг сая хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Х.Б******* нь нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,253,678 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Б*******д холбогдох 1,253,678 /нэг сая хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг хариуцагч Х.Б******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 17,319 /арван долоон мянга гурван зуун арван ес/ төгрөг, хариуцагчаас 17,319 /арван долоон мянга гурван зуун арван ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА