Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2026/00113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "В танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Г******* сум, ****дүгээр багт оршин суух, Б******* овогт Д******* Г******* хүсэлттэй

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Гомбонанж нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

-Миний бие Д.Гомбонанж нь Булган аймгийн Г******* суманд **** онд төрсөн, одоо сумандаа эхнэр *** хүүхдийн хамт мал маллан амьдарч байна. *** оноос цэргийн албанд татагдах хүртлээ мал маллаж байгаад цэргээс халагдаж ирээд тасралтгүй мал малласан. Миний хувьд *** оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс *** оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд Ардын армийн **** дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргийн үүрэгтний үнэмлэхээ гээгдүүлсэн бөгөөд Батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааг авахад миний нэрийг Д******* Ж******* гэж буруу бичсэн байх бөгөөд *** оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарахад энэ зөрчлөө арилгах шаардлага бий болсон. Иймд Д******* Гомбонанж намайг Ардын армийн 150 дугаар ангид 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд цэргийн алба хаасан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д******* Гомбонанж нь 1971 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Г******* суманд төрсөн. Одоо мал маллаж амьдардаг. Д.Гомбонанж нь 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд Ардын армийн 150 дугаар анги буюу Улаанбаатар хотод байрлах ангид цэргийн алба хаасан. Тэрээр баримт бичигт Д.Гомбонанж гэдэг нэрээр бүртгэгдсэн боловч Д.Ж******* гэдэг нэрээр цэргийн алба хаасан талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. Нэрийн тухайд түүнд Д.Ж******* гэдэг нэрийг эцэг эх нь өгсөн боловч улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс болж бичиг баримтад Д.Гомбонанж гэдэг нэрээр бүртгэгдсэн байна. Үүнээс хойш бүртгэгдсэн нэрээрээ буюу Д.Гомбонанж гэдэг нэрээр бүхий л баримт бичигт бүртгэгдэж байсан. Хүмүүс түүнийг Д.Ж******* гэдэг нэрээр нь мэддэг тул цэргийн албаны бүртгэл нь Д.Ж******* гэдэг нэрээр хийгдсэн байна. Д.Гомбонанж нь эхээс 11-үүлээ ба ам бүл 13-уулаа амьдардаг байсан. Хэрэгт авагдсан баримт болох цэргийн жинхэнэ албанд татахад авдаг анкет бүрдүүлэлтээс үзэхэд тэрээр Булган аймгийн Г******* сумын 4 дүгээр багт малчин амьдардаг байсан нь тогтоогддог. Мөн ХААТР-1 маягтаас үзэхэд түүний гэр бүлийн байдал нь аав н.Дамбийхүү, ээж н.Батмөнх гэж бүртгэгдсэн байдаг. Мөн анкетад бүртгэгдсэн мэдээлэл нь хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн төрөл садангийн лавлагаа баримтаар тогтоогддог. Иймд Д.Гомбонанжийг Ардын армийн 150 дугаар ангид 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү. Д.Гомбонанж нь Улаанбаатар хотод байрлах Ардын армийн 150 дугаар ангид цэргийн алба хаасан байна. Хүсэлт гаргагч цэргийн алба хааснаасаа хойш холбогдох боломжтой, таньж мэдэх хамт цэргийн алба хаасан хүн байхгүй тул гэрч асуулгах боломжгүй байгаа талаараа хэлсэн. Би хамт цэргийн алба хааж байсан хүнийг гэрчээр асуулгана гэсэн ойлголттой байсан тул энэ талаар хэлсэн ч хамт цэргийн алба хааж байсан хүн байхгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Хүсэлт гаргагчид эцэг эх нь Д.Ж******* гэдэг нэр өгсөн ба хүмүүс түүнийг Д.Ж******* гэдэг нэрээр нь мэдэж дууддаг байсан. Харин бичиг баримт нь Д.Гомбонанж нэрээр бичигддэг байсан гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас:

-Д.Гомбонанжийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Д.Гомбонанжийн Төрсний бүртгэлийн лавлагаа,

-Батлан хамгаалахын Төв архивын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа,

-Итгэмжлэл,

-Д.Гомбонанжийн Төрөл садангийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, ХААТР-21 маягт, төрөлт бүртгэлийн лавлагаа,

-Батлан хамгаалахын Төв архивын 2025 оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаар тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Гомбонанжийн Ардын армийн 150 дугаар ангид 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний цэргийн алба хаасан байдал тогтоогдож байна.

Үүнд:

-Батлан хамгаалахын Төв архивын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Д******* Ж******* Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар Булган аймгаас 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 150 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар тушаалаар 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдсан. гэсэн лавлагаа,

-1971 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Д******* Г******* Төрсний бүртгэлийн лавлагаа,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Г*******, он, сар, өдөр:****, үндэслэсэн баримтын сери, дугаар:***, РД:***, овог-Б*******, эцэг/эх-ийн нэр-Дамбийхүү, нэр-Гомбонанж, төрсөн он, сар, өдөр:****, төрсөн аймаг-Булган, сум-Г*******, эрэгтэй, яс үндэс-халх, байнга оршин суудаг баг-IV, сууж эхэлсэн он: 1971, боловсрол: бүрэн бус дунд, гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэд дэх-1, гэрлэсэн он-1994, гэрчилгээний дугаар:18, олгосон үнэмлэхний сери-БУ, дугаар-***, хүчинтэй хугацаа:***, үнэмлэх олгосон шалтгаан-солих, олгосон байгууллага-Булган ИБМА гэсэн ХААТР-21 маягт,

-Батлан хамгаалахын Төв архивын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Д******* Ж******* Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар Булган аймгаас 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 150 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалаар 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдсан. гэсэн **** тоот тодорхойлолт зэрэг баримтууд болно.

 

3.Иймд цэргийн алба хаасан лавлагаанд хүсэлт гаргагчийн овог буруу бичигдсэнээс шалтгаалан цэргийн алба хаасан байдал нь тогтоогдохгүй байх нөхцөлд хүрсэн гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б******* овогт Д******* Г******* Ардын армийн 150 дугаар ангид 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд хугацаат цэргийн алба хааж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах *******тэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА