Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00116

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* сум, Х******* баг, **** тоотод оршин суух, Х******* Б******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Булган аймаг, Х******* сум, **** дугаар багт оршин суух, Ө******* Ч******* холбогдох

Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Батболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Батболд нь *** оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Х******* сумын 5 дугаар багт оршин суух Ө******* Ч******* *** боодол өвсийг 1 боодлыг **** төгрөгөөр тооцож, нийт ***төгрөгийн өвсийг өгсөн. Тухайн үедээ мөнгө өгөх хугацааг 14 хоногийн дараа буюу **** оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцсон. Уг өвсийг Чинбаяр нь өөрийн уяач Ц.Н******* хашаанд буулгуулсан. Тохирсон хугацаа өнгөрөхөд мөнгөө өгөөгүй учир удаа нэхэж 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр **** төгрөгийг /өөрөө/, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *** төгрөгийг /найз Б дамжуулан/, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг /найз Б дамжуулан/ буюу нийт *** төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл *** төгрөгийг нэхэхээр найздаа бас уг өвснөөс өгсөн тэр хүн мөнгө өгнө гээд өгөхгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд Б.Чинбаяраас 2,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Батболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.Батболд миний бие Ө.Ч******* холбогдуулж 2,250,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Батболд нь хариуцагч Ө.Ч******* холбогдуулан нийт 2,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Чинбаяр нь Х.Б******* нэхэмжилсэн нийт 2,250,000 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Чинбаяраас 25,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Батболдод олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан Х.Б******* нэхэмжлэлтэй Ө.Ч******* холбогдох 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.Чинбаяр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Чинбаяраас 25,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Батболдод олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА