Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00117

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ****дүгээр хороо, Ю******* г*******-****, МПМ ц******* байрлах, М******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар: ****, регистрийн дугаар: ****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, ****дүгээр баг, *** дугаар хороо, *** дүгээр г*******, **** тоотод оршин суух Д******* Б******* холбогдох

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баттүшиг нь "М******* ББСБ" ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны **** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Д.Баттүшиг нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 3 удаагийн хүсэлтээр нийт **** төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Д.Баттүшигийн үндсэн зээлийн үлдэгдэл*** төгрөг, зээлийн хүү ****төгрөг, нэмэгдүүлсэн хүү **** төгрөг, нийт **** төгрөг байна. Д.Баттүшиг нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 459,812 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сүглэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: "М******* ББСБ" ХХК нь хариуцагч Д.Баттүшигээс зээлийн гэрээний үүрэгт ****төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 459,812 төгрөгийг бүхэлд нь тус компанийн Хаан банк дахь *** тоот дансанд бүрэн төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Б******* холбогдуулан нийт 459,812 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Баттүшиг нь М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 459,812 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттүшигээс *** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б******* холбогдох 459,812 /дөрвөн зуун тавин есөн мянга найман зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баттүшиг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттүшигээс 7,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА