Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2026/00118

 
 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, Х******* дүүрэг, **** дугаар хороо, М******* Г******* гудамж, **** **** т*******, **** дугаар давхарт байрлах, С******* п******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:***, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлт*******,

Хариуцагч:  Булган аймаг, Х******* сум, ***дүгээр баг, С******* ***** дугаар гудамж **** тоотод оршин суух Н овогт М Ө /ИБД:****/-д холбогдох,

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "С******* П******* ББСБ" ХХК нь хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг "С******* п*******" аппликейшнээр дамжуулан Үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваантөлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч М.Ө нь **** оны 02 дугаар сарын 06-ны өдөр "С******* П*******" аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор Үйлчилгээний нөхцөлт******* бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд **** төгрөгөөс 10,000,000 төгрөг хүртэл үнийн дүнт******* бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх; 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /*******гууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Тухайлбал, 100,000 төгрөгөөс 500,000 төгрөг бүхий үнийн дүнт******* худалдан авалтад *** төгрөг, **** төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнт******* худалдан авалтад 10,000 төгрөг, **** төгрөгөөс *** төгрөг бүхий үнийн дүнт******* худалдаг авалтад 30,000 төгрөг зэргээр бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. М.Ө нь "С******* п*******" аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр **** төгрөгийн *** дугаартай худалдан авалтыг /Zary.mn мерчантын Online-с/ хийж , төлбөрөө 45 хоногт 4 хуваах хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт**** төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна. М.Өаас "С******* п*******" аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт 641,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК нь хариуцагч М.Өд холбогдуулан нийт  641,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ө нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгт******* танилцаад үндсэн зээл  641,400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч М.Өын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйт******* байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Өаас 9,946 төгрөгийг, улсын орлогоос 9,946 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл  641,400 /зургаан зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,892 төгрөгөөс 9,946 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Өаас 9,946 төгрөгийг, улсын орлогоос 9,946 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.Ө сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА